Хүмүүс их олон янзаар л ярьж байна. Манай улс бол энергийн төв, чи энергигүй их удаан явж. Нүүр царай чинь ёстой гоё болж байна энэ тэр гээд л байна.
Гэхдээ үнэндээ тэнд бас нэг ядраад байгаа мөртлөө, ядаргаа тайлагддаггүй сонин байсан. Унтаал, уугаал, идээл байсан хэрнээ л нэг юм дутуу юм шиг байдаг байсан.
За өнгө зүс ороод сайхан байгаа бол яамай даа тиймээ. Би ч гэхдээ аль болох шороо тоосноос зугатаагаал байгаа. Шороо тавьбал гэрээсээ гарахгүй шүү дээ.
Ингэж аймаар шуураад, нөгөө гялгар уутнууд нь толгой дээгүүр хийсээд |
Маргаашнаас эхлээд долоо хоногт 2 цаг сагсан бөмбөг тоглохоор болж байгаа. Цаашлаад усан бассейн, бадминтон энэ тэр гээд юм юм хөөх санаатай байна. Гэхдээ бас цаг хугацаа шаардагдах байх.
Дээрээс нь энэ 7 хоногоос эхлээд номын санд сууж эхэлж байна. Манайх гэхдээ хэзээ нээх гоё орчин үеийн номын сантай болох бол доо. Хурдан болоосой.
За одоо хэд хоног ерөнхийлөгчийн сонгуулийн суртчилгаа энэ тэр гээд баахан юм болно. Тэр хойгуур нь хөдөө сайхан агаар салхинд явж байгаад ирэх санаатай.
Гоё ногоо, жимс гэж хөөж гүйхээ больсон. Хөдөө гэрээсээ ирсэн цагаан, идээ мах 2-оо будаа, гурилтай хольж идээл байж байна. Энэ нь ч өлзийтэй юм шиг байна даа.
za sainuu sonins han yu baina daa
ReplyDeletemongoldoo shan ggaam baina
ergej butsah ymu
Цаг хугацаа бүхнийг харуулнаа гэж хэ хэ хэ
DeleteЭнергийн төв угаасаа улс болгонд л байдаг, мөн биш нь тэгээд удаад ирэхээр мэдэгдэх байлгүй дээ. Угаасаа төрсөн эх нутагтаа, гэр бүлийхэнтэйгээ ойрхон байгаа юм чинь сэтгэл санааны хувьд дутагдаад байсныгаа нөхөөд авч байгаа байх л гэж бодож байна.
ReplyDeleteШороо хэцүү шүү, уг нь 5 сар гарчихсан байхад гайгүй болмоорсон
Тэр нөгөө Дэмчигийн хийд дээр нь л энергийн төв байдаг байх гэж бодсон чинь үгүй юм шиг байнаа.
DeleteӨнгө зүс ороод л байгаа бололтой.
энергийн төв гэж аав ээж ах дүүс энд байгаадаа л утга нь байгаа байх. тэрнээс биш ч мэдэхгүйм дөө
ReplyDeleteХарин тийм байх тээн. Ээж хөдөө, ээжийгээ санаал сууж байна.
Delete8 сараас хойш зэрлэг жимсээ түүж идээрэй, бас нөөцлөөрэй
ReplyDeleteХарин тэрийг чинь бодоол суужийн хө
Deleteh tegdiimaa, end (gadagaadad gkk) hichneen untaj idej, amarsan ch neg n yadargaa tailagddaggui ih sonin. Aaw eej ah duus, nz nuhudteigee uulzaad setgel sanaa amaraad taiwhsirhaar biye ch bas taiwshraad yadargaa taialagddag bhaa.
ReplyDeleteЭхлээд хүмүүстэй уулзаад сайхан байсан. Одоо хүмүүстэй уулзана гэхээр ккккккк нэг л өөр мэдрэмж төрөөд, дөлөөд, зожигроод ккккккккк
Delete