Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 29 May 2013

Аялал-1, ТЭРЭЛЖ

Ийш тийшээ явмаар санагдаад зүгээр сууж болдоггүй ээ.

Зүгээр гэх хаашаа бас зүггүй гэх хаашаа юмб дээ. Тэгээд яахав зүгээр сууж чадахгүй болохоор хэдэн шар толгойт аваал хөдөө явж байх нь одоохондоо их сайхан юм шиг санагдаж байна даа.

Өчигдөр өвөл өнөөдөр зун болооод энэ чинь одоо юу болж байгаан бэ? Үгүй яахав ногоорч дуусаагүй байгаа байгалийг 2 хоног өнгө, гэгээтэй харуулаад сайхан л байна.

Хотоос гарч байгаа нь





Зун биз дээ юун цас вэ гээд намайг барьж идчих гээд байгаа юм биш үү



Тэрэлж рүү зам тавьж чадахгүй байж тэр баруун аймгуудад зам таьж амжих уу?




Ийм гүүр барьсан байна лээ




100 ламын агуй








Ном уншиж байгаа хүн харагдах ёстой



Add caption


Энэ хамгийн гоё санагдсан










Ум мани бадми хум гэж байгаа байх гэж таасан



Дотор тал нь гоё юм билээ



Орой нь

Манай 3 шарын боосон буузнууд

Ойлгомжтой, арай гайгүй нь минийх кккк








Энэ юу гэдэг модных вэ хүмүүсээ?




За тэгээд бүгдээрээ үр хүүхдүүдтэйгээ сайхан баярлаарай. Би чинь одоо юун Эх үрсийн баяр маяр хэдэн шар толгойт дагуулж гүйгээд таарах юм байна.

Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж, Монгол дан тэрлэг өмсөөл гүйгээд байгаа. Тийм нэг гонжийсон хүүхэн шар толгойтууд дагуулаад явж байвал би шүү нөхдөө.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ! 

10 comments:

  1. za saihan zuragnuud oruulsand bayarlalaa gyalalaa.

    Chi bid 2 shig eh ch bish huuhed ch bish ulsuud yaj bayarlah ve dee.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүхэд гаргаагүй юм чинь хүүхэд ш дээ, үгүй юм уу ккккккк

      Delete
  2. Replies
    1. Сайн тогтоогоод авчих юмсан даа. Баярлалаа

      Delete
  3. Бичэс яаж баярлана даа ккк

    ReplyDelete
    Replies
    1. Түгжирч байтал баяр дуусцы ш дээ кккккк

      Delete
  4. ккк, аялал сайхан шүү

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан байнаа, гэм нь их харлах юмааааааа

      Delete
  5. Тэрэлж ч гоё газар шүү

    ReplyDelete