Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Tuesday, 7 May 2013
Лаатай алим
Манайд ер нь лаагүй алим байдаг юм болов уу?
Номин, Good price -ын алим лав лаатай юм байна. Үнэн аймаар. Өнөөдөр Sky орж туршинаа.
Уг нь алим чинь хальсыг нь идэж байж жинхэнэ утгаараа үйлчилдэг гэж дуулсансан. Гэтэл сайн хальсалж ид гээд байхын.
Би хальсыг нь идмээр байхын ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Уг нь би чинь өдөр бүр нэг алим иддэг зуршилтай хүн. Хальсгүй алим идэхээр нэг л тийм байна даа.
Одоо Солонгос уруу ориг алим захьхым уу яахын бүү мэд.
Манайх ер нь өөрсдөө алим тарьж чаддаг уу? Болдог бол балкон дээрээ ганц алимын мод тарьхымсан даа.
365 алим ургуулхым уу яахын. Нээрээ асуудал юмаа асуудал юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Нээрээ бүгд лаагаар бүрчихсэн байна уу? Одоо тийм бол хальслаад л иддэг байх даа. Хэцүү ч юм даа.
ReplyDeleteТийм байнаа. Хаа сайгүй тийм байна. Скай ч ялгаа алга. Хальс идмээр байхым даа ккк.
DeleteСкай хаанас авдгийг хэлчүүл хүмүүст ад үзэгдэх бхдаа
DeleteБарсаас уу? ккккккккк
Deleteугаасаа бүх алим лаатай байдаг юм биш үү, их багын ялгаа л байдаг болохоос биш. за аан гээд уун гэж бай хүүхээ. алимаа давс, хүнсний цуутай бүлээн усанд хийгээд хэсэг байлгачдын. тэгээд аяга угаадаг порлооноор (шинэ) арчиж зүлгээд угаахаар чахарч дуугараад ирнэ. тэр нь болж байнаа л гэсэн үг дээ. миний хэрэглэдэг арга энэ. энэ аргаар хүнсний ногоо, бусад өөр жимснүүдийг цэвэрлээд идчийшд.
ReplyDeleteЗа баярлалаа. Тэгж цэвэрлэж хальсаа идий даа тиймээ.
DeleteТэгэхгүй бол хальсгүй алим идэхээр нэг л биш байнаа.
харин тиймээ балайн, алим нь лаатай, бусад нь юутай байгаа бол доо.
ReplyDeleteМонгол бүсгүй - баярлалаа, хүнсний цуу аваад тавьчихая даа тээ
Аа мэдэхгүй. Бусад нь юм юмтай л байгаа юм шиг байна.
DeleteУг нь далдагнаж холын хүнс идмээргүй байхын.
кэкэк. .. алим нь тээвэрлэх явцад хоорондоо хальсаараа цохигдоод аймшиг болчихдог тул манай мэргэжлийн хяналт энэтэр шалгаад оруулдаггүй хуультай тэгээд л яахуудээ лаатай алимаа улс даяараа идээд байждээ
ReplyDeleteГэхдээ 14 жилийн өмнө арай ингэдэггүй байсан тийм үү? Одоо бүр л аймаар болоод байх шиг байхын.
DeleteЯаж эрүүл хооллоно доо.
Манайх өөрсдөө үйлдвэрлэх боломжгүй улс юм чинь, тээвэрлэх зориулалтаар вакс түрхүүлхээс аргагүй шүү дээ. Тэгэхгүй бол тэр алимнууд ирэх явцдаа л муудчих байх гэж боддог шд.
ReplyDeleteХэхэ оюутан байхад 50ийн алим гээд л гудманд байдаг алимнаас гүйэ мөн их авч иддэг байж дээ.
Алим ч сайхан шүү. Би бас хальсанд нь дуртай.
Харин тийн. Оюутан байхад арай лаагүй байсан санагдаад байхын. Одоо бол амт мамт нь бүр л миа болсон шиг санагдахын.
DeleteГанц алимны мод тарьдым уу яадын ккккккккк
Монголд нээрээ алимны мод тарьдаг хүмүүс байдаг шдээ ккк. Даанч зах зээлд хэрэглэгч хангах хэмжээнд биш. Би бас дараа жилээс зусландаа таринаа л гэцэн байгаа. Яахуу нилээн хэдэн жилээс жимс өгөх юм байна лээ. Гэхдээ таринаа.
ReplyDeleteХүүе тийм үү. Яасан гоё юм бэ? Авч тарих юмсан даа.
DeleteӨөрөө тарьвал надад алим нийлүүлж байгаарай.
Холоос ирж бгаа болохор тээвэрлэлт өнгө үзэмжээ бодоод ваксдахаас өөр аргагүй. Цуунд вакс нь арилдаг ч уг алимыг ургуулахад пестицид билүү бодис их орсон бол хальсгүй идсэн нь аминд өлзийтэй дээ. ямар ч химийн бодис хэрэглэсэн юм билээ. Өөрсдөө тарьж ургуулдаг японд хүртэл хальсалж иддэг шүүдэ. уг нь хальс тэр чигээрээ эслэг юм гэсэн.
ReplyDeleteЗоо зоо ер нь хальслахгүй бол идсэн эссэн юм болох нь дээ тээн.
DeleteАлимны мод судалж байгаа. ээжийн хашаанд нэг мод тарьчуул хаа юмб дээ кккк. Шороон шуурга тавиад ургахгүй бол яанаа.
Манайд алим ургахад их хэцүү. Уг нь ургуулж болно, гэхдээ алимны мод их чийглэг дулаан нөхцөлд ургах ёстой байдаг болохоор маш их арчилгаа шаарддаг. Өвөл тэр чигээр нь шороогоор булж чийгийг нь хадгалдаг, тэгэхгүй бол хавар дахиж ургахгүйгээр тас хатчихдаг юм. Гаднаас ирж байгаа алимыг ваксдахаас өөр аргагүй. Тэгэж байж л тэр алим чинь хамаг шим тэжээл ус шүүсээ хадгалж ирж байгаа юм шдээ. Ер нь одооны алимыг хальсалж л иддэг болсон. 14 жилийн өмнө алимыг хальстай нь иддэг байсаан байсан. Гэвч одоо чинь жил ирэх бүр юм тарьдаг газар чинь шим тэжээлээ алдаж байгаа, тэгтэл тариачин ногоочин хүн чинь урьдных шигээ ургац авахаа бодно, бордоо пестицид хэрэглэхээс өөр аргагүй. Тиймээс одоо ер нь алим жимсийг сайн угааж хальсалж ид гэж зөвлөдөг болсон.
ReplyDeleteАлимны ваксыг хүнсний цуу буюу юуны ч хамаагүй винегартай усанд хэсэг байлгаад угаагаад арилгаж болно. Ганц алим ч биш бүх жимсээ ер нь тэгээд цэвэрлээд идэж байхад зүгээр шүү.
Ганц алим ийм их асуудалтай байгаа юм чинь ер нь бол манайд хүнсний ногоо бол бас л эвгүй юмаа.
DeleteЛаатай алим мэдэхгүй манайхан хэчнээн их идсэн бол доо.
Алим толгойны өвчин болж байнаа. Бас сайхан худлаа хэлээл тэндхийн алим гээл залахын. Түүнийг нь бодохоор бүх юм худлаа ч юм шиг ккк.