Гадаадад анх очихоор эхний 6 сарыг янагийн сар гэдэг ш дээ. Монголд чинь буцаад ирэхээр бас тийм янагийн сар байна уу үгүй юу?
Би чинь их л юм хийгээд хүүе хаая гээд гүйгээд байгаа хүн дээ. Тэгсэн хэрнээ л нэг юманд харьяалагдахгүй энэ тэр болчихоор бас нэг юм бодогдоод ч байх шиг сонин сэтгэгдэл төрж л байна шүү.
Ажил төрөлтэй хүмүүс чинь ажил гээл пирх гээл алга болчихын. Надад бүр заримдаа гадаадад байгаа юм шиг мэдрэмж төрхийн.
Хүнээс хайр халамж, анхаарал хүсээд ч байгаа юм шиг. Хамаатуулах, харьяалах юм хүсээд ч байгаа юм шиг. Эргэлзээл...
Сайхан алхаж байнаа. Хөгжимөө сонсоол алхаад байна. Гол нь нөгөө ганган гутал дээр алхана гэдэг жаахан асуудалтай байна.
Би одоо их л гоё гутал авчирлаа гэж бодсон чинь миний нэг ботинк надад биш хүмүүст гологдоод хэцүү юмаа.
Та арай ч дээ Канадаас ирчээд өөр юм өмсөөч гэхийн. Харин ч Канадаас гоё ботинктой ирлээ ш дээ ккккккк.
Хүнтэй уулзаал нэг 30 минут суухад тэр хүний утас 5 минут тутамд дугархын. Нээх хэцүү. Би бүр сүүлдээ санаа зовоод за ажилаа амжуул амжуул гээл, тэгээл яриал дуустал утас нь дугараад би бүр санаа зовоод, утас нь дугарааад завгүй байдаг хүний ажилыг алдуулаад байгаа ч юм шиг.
Хаа ч хэнтэй уулзсан утас нь бол сайн дугархымаа. Нэг оюутан үеэл маань манайд ирлээ. За энэ оюутан дүү рүү хэн яриаж дээ гайгүй утас нь дугарахгүй байх, сайхан буу халнаа гэсэн чинь ва ха ха ха ха ах ха ха ха утас нь бүр аймаар их дугардаг насссссссссссссссссссссссс.
Тэгээд бас дээр нь нэг юм байна. Би хүний нүүр рүү харж ярьж чадахаа байчиж. Энэ одоо яацын бэ? Бүр шаал эсрэг тийшээ харж юм яриад байхын. Би бүр өөрийгөө контролдож чадахгүй байна ш дээ. Яагаад ингэдэг юм бэ?
Ком, эсвэл утсаар хүнтэй юу ч хамаагүй хийж ярьсаар байгаад ингэчихдэг юм уу? Би бүр өөрийн мэдэлгүй өөр тийшээ хараад ярьчихсан сууж байхын.
Өө тэгээд дээр бүр ээжтэйгээ гадуур явж байгаад мартцы ш дээ, ийм муухай. Өөрөө торойгоол алхцым уу яасын.
Гэнэт утас дугархаар нь авсан чинь чи хаана байнаа хаачив гэхгүй юу. Тэгэхээр нь гайхаж байгаам чинь. Тэгсэн ээжтэйгээ цуг явж байснаа мартаад годойгоод алга болцон байвал яах уу?
Ийм муухай амиа хичээгч болоод байхдаа яахав дээ нээрээ. За тэгээд Янагийн сарууд Монголд ч үргэлжлэх юм шиг байна даа хонгорууд минь.
Хурдан ирж янаглацгаа ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ene n "backward crosscultural collision syndrome" yum 6-15 sar urgeljileed ergeed galzuu mongol hun bolj orchin ruugaa uusah bolno.
ReplyDeleteХувирна даа хувирна кккккккк
DeleteНэг биш нэлээд хэдэн сар үргэлжлэх байхаа даа энэ хэцүү нэртэй үе чинь хэхэ.
ReplyDeleteХүний хэрэгт хэт их оролцдог шүү нээрээ. Тэр хүнд таалагдаад, хөлд нь эвтэйхэн болоод л өмсөж байхад олон 7 юм яриад л. Тэрэнд эмзэглээд байв даа, өөрийхөөрөө байгаарай, дагаад уусчихав даа. Утас бол тэгээд байнга дуугарна, дуугарахдаа 9 шидийн ая яваад тэр нь аймаар чанга.
Би одоо хүнд таалагдах гээд ботинкоо өмсөж чадахгүй байнаа хө.
DeleteӨчигдөр харин манай найз хүүхний утас нэг ч дуугарсангүй. Нээх сайхан. Над уруу ээж утасдаж миний утас дугараад хачин юм боллоо. ккккккккккккккккккк
Энэ утас дуугардаг ч гарцаагүй үнэн шүү. Юугаа ярьцгаадаг байна гээд гайхаж байгаам чинь. Манай ээжийн утас лав оройд 5 мин дуугай байна гэж байхгүй.
ReplyDeleteХарин тиймээ. Миний утас хэзээ ингэж аймаар дуугардаг болхын бүү мэдээ бүү мэд. Тэгж их дуугардаг болохгүй байсан нь дээр юм байна ккккккккк.
Delete