Хөдөөнийхнийгөө хайрла хотынхоон
Хөөрхий дөө та нарын л нэгэн адил хүмүүс шүү дээ
Хот хүрээ газар суурьших гэж зүдэрч л яваа байлгүй
Харийн хүн шиг битгий гадуурхаа цаадуулыгаа
Хэг ёг гэж зөрүүдлэх нь ч бий
Хээ шаагүй инээж зогсох нь ч бий
Хэдэн малын ая харж
Хэнэггүй болсонд нь битгий гомдоорой
Олон хөлийн газар тэдэнд
Ор сураггүй болсон малын мөр хөөхөөс ч хэцүү бий
Ойшоож та нар цагаа үрээд яахав
Онцолж харин битгий муулаарай
Эмнэг хангал л сургаж явсанаас
Энэ их хүмүүсийн дунд биеэ авч явахыг сураагүй
Ээ дээ тэр үед нь зөөлөн дуугаар хэлээд өг
Эелдэгээр хүлээж авна шүү дээ цаадуул чинь
Хэдэн үхэрээ дагаад тайван болчихдог юм
Хэт их бүдүүлэг гэж битгий бодоорой
Хээр мориороо замгүй явж сурсын
Хөдөлгөөнд будьлах нь аргагүй шүү дээ
Хот хөдөө гэж ялгараад яахав дээ
Хоёрхон саяуулаа шүү дээ бид чинь
Хоньчин хүмүүст сайхан зан бий
Хоёргүй сэтгэлээр хандаж байгаарай
Төв газрын өндөр өндөр байшингуудын дунд
Төөрч будьлах нь аргагүй
Тэнүүн их уудам талдаа
Таньж мэдэхгүй бут байхгүй мундаг улсууд шүү
Цөвүүн цагт мал маллах хэцүү болсон
Цөхрөнгөө бараад л хот хүрээгээ түшиж байгаа
Цаашаа наашаа гэж түлхэлцээд яахав
Цагийн аясаар бүх юм сайхан болно
Хөдөөнийхнийгөө хайрла хотынхоон
Хөөрхий дөө та нарын л нэгэн адил хүмүүс шүү дээ
Хот хүрээ газар суурьших гэж зүдэрч л яваа байлгүй
Харийн хүн шиг битгий гадуурхаа цаадуулыгаа
he he he, hairluulaad baih ch yu baihab. Hotiinhond deeremduuleed baigaa uurhain bayalagaa l yag oorsoddoo abdag bolchuul ulaanbaatarchuudiig tsarai aldah yamar ch shaltgaan baihgui l dee. Uurhaigaa uhuulaagui hodoo gej odoo barag baihgui bolson Mongold.
ReplyDeleteХэ хэ хэ.
DeleteДээрээс мундагдаад хөдөөнийхөн одоо дэрлээд хэвтчихдэг бол хамгаалж болох л байх.
Малын бэлчээргүй болоод хэцүү ч юмаа даа.
Mongold deeree ch dooroo ch soyliin tuvshin asar dooguur baigaagiin barimt l daa. Jaahan gadagsh yavj soyljij irsen irged n niigmee eruuljuulj soyljuulah uuregtei gej bodoj baina.
ReplyDeleteСоёлжуулах гээд явж байтал өөрөө уусаад кккккккк.
DeleteГэхдээ бас гайгүй ч болж байгаам уу гэсэн бодол төрж л байна.
Хайрлахад үнэн хүнд байнаа бас л. Саяхан Дундговиос замын унаанд дайгдаж ирээд Драгон дээр зогсож байгаад буухын оронд цуг явсан бүсгүй усныхаа савыг шидэх гэлээ. Тэхээр нь би гайхаад хогийн сав алга гэсэн чинь тоох ч үгүй миний хажуугаар таррр гээл шидсэн дээ. Нөгөөх нь байраа олоод тогтож амжаагүй байтал цаана нь сууж явсан залуухан бүсгүй бас л зам руу ундааныхаа савыг шидэхийг нь хараад шоконд оров. Дээрээс нь машин барьж явахад гүй ээ мөн их нервтэх юмаа. 4 замын уулзвараар диагональдаж гарна, гэнэт машины урдуур гүйнэ, замын голоор цагаар зураасыг нь дагаад алхана, улаан гэрлээр дөргүй бух шиг дайрна гэх мэт. Хэн иймэрхүү үйлдэл хийгээд байна гэхээр хөдөөний оюутнууд л байгаад байна даа. Би нэг удаа бүр нервтээд оюутнууд та нар соёлгүй, бүдүүлэг, зам ч гарж мэдэхгүй, хогоо хаа сайгүй хаядаг гээд дүүдээ уурласан чинь Эгээ, би ерөөсөө хогоо газар хаядаггүй шдээ, бас ногоон гэрлээр л гардаг шдээ гээд байсан ккк
ReplyDeleteХайрлачих л даа гэж мэгээд...
DeleteОлны олонд тийм юм байгаа л байх. Гэхдээ тэр ногоон гэрлээр гардаггүй асуудалыг их амархан шийдмээр санагдды ш дээ.
Нэг сар бүх уулзвар дээр цагдаа цэрэг юм байдын зогсоогоол ногоон гэрлээр гарагүй бол шууд газар дээр нь арга хэмжээ аваал болно ш дээ.
Ядаж явган зорчигч замаар зөв гараад сурчуул түгжрэл нэлээд их багасах байхаа.