Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 20 May 2013

Гадаадад байсан хүмүүст дургүй болчиж

Нэг үе ажил олгогч газрууд гадаадад байсан хүмүүсийг шүүрээл авдаг байсан чинь одоо их өөр болсон байна шүү нөхдөө.

Өнөөдөр хэдэн газраар орсон чинь надаас одоо юу гээд асуучихав аа? Монгол хэлэндээ ямар вэ? Монгол орноо сайн мэдэж байна уу? Орчин үеийн УБ хотыг сайн мэдэх үү?

гэх мэтээр асууж өгчийн. Тэр ажилд авах анкетанд дээр чинь хамгийн сүүлд хэзээ секс хийсэн бэ гэдэг асуултаас бусад нь бүгд байна.

Биеийн өндөр, жин мин бол юу ч биш юм шиг байна.

Хүмүүс чинь надад зөвлөхдөө Монгол хэлээ сайн мэднэ гэж бичээрэй гэхийн. Компани болгон л гадаад хэлэндээ сайн гээд хүн авсан чинь Монгол хэлэндээ муу байж байгаад баларсан л юм ярьхын.

Хүн болгон адилгүй биз дээ. Монголтойгоо хурдан танилцаарай. Яанаа үүеээ ийм сонин болцым уу гээд маяглаад байдаг шүү мүү гээд ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Юу вэ бүр TOEFL, IELTS-ийн оноо моноо асууцан ч байх шиг бүр ангайлаа ш дээ.

За яахав хэрэгтэй газраа хэрэгтэй байдаг байх гэхдээ зарим газарт лав аягүй хэрэггүй юм шиг санагдсан.

Гэх мэтээр хэлбэр маяг хөөж дуусахгүй хүмүүс юмаа.

Тэгээд одоо дээрээс нь балиар муухай хүний хөдөлмөрийг шулах юмаа. Зургаа дахь өдөр цалин өгдөггүй байж хүн ажиллуулаал, 6 цагт ажилаа дуусдаг хүн бас ховор юм шиг байна ш дээ.

Би нэг газар ажилд ороод үнэгүй илүү цагаар ажиллуулбал тэр дороо гарах шинжтэй байна шүү.

Дээрээс нь утсаар ла ла бла бла гэж ярьснаа та ирээд уулз муулз гэснээ очингуут манайд тийм албан тушаал байхгүй л дээ та тийм ажил хийх үү мийх үү гэж мэгээд энэ одоо яг яагаад байгаа юм бэ?

TOEFL-ийн багш авна авна гэснээ очсон чинь манайх 2 TOEFL-ийн багштай л даа та түр та дунд шатны англи хэл заачих тэгэх үү, тэгж байтал таны ажил гарна гэж мэгээд алаад хаясан ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

20 comments:

  1. Хммммм... Миний нэг ажилын ярилцлаганд орох гэж хачин юм үзэж туулсан бичлэг байдаг, чиний энэний дэргэд бас юу ч бишийм гэлүү ваахахахахха

    ReplyDelete
    Replies
    1. Харин л дээ хө. Энэнээс их юм үзэж шинжтэй байна шүү хө ккккк.

      Delete
  2. huviin bguullaguud bol tsalin ihtei ch tsag nargui ulsiin bguullaga tsalin bagatai hernee tanil talaar ordog yum shig l ajiglagddag

    bi gehde yag sain meddguima bas

    ReplyDelete
    Replies
    1. Өө судлаал хүнээс сураал явж байна. Үнэхээр мундаг бол булаалдаал авдаг байлгүй.

      Би ч дундаж бариал ккккккккккк

      Delete
  3. өмнөх нэг бичлэгтээ дурдсан янагийн сарын хугацаанд болох иймэрхүү янаглалуудад бэтгэл сайтай байх хэрэгтэй. хэргийг нь хийхгүй хий хоосон хэлбэрдэлтүүдээр яадаг байнаа.

    цаг барихгүй, хэлсэндээ хүрэхгүй барьцгүй бас оногүй тохиолдлууд алхам бүрт чинь таарах байх даа.


    оо тэр монголоо мэдэх үү энэ тэр гэвэл энэ блогоо заагаад өгчихгүй юу.

    ReplyDelete
    Replies
    1. Хэлбэрдэлт их байнаа. Бүр янз янзын л юм байх шиг байна.

      Намтарныхаа хамгийн дээр л Монгол хэлэндээ маш сайн гэж бич гээд байгаа ш дээ ккккккккккккк.

      Delete
  4. xexexe, yaasan sonin gazruudad ochoo vee. xexexe. chi ingexed yamar mergejiltei bilee? manai neg tanidag xynd tusliin udirdagch xeregtei gej bsan sanagdaad bna.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ сонин газрууд юм уу угаасаа иймэрхүү болцым уу бүү мэдээ хө.

      Би чинь их сонин мэргэжилтэй хүн ш дээ хө.

      Менежер энэ тэр нь над мэтэд нь ахдах байлгүй дээ хө. Баярлалаа

      Delete
  5. Барьцгүй юм бэ яасан. Нэлээд олон жилийн өмнө л зарласан мэргэжил, тушаал дээрээ ажиллуулахгүй өөр юм хийлгүүлдэг байсан, хэвээрээ л байгаад байх юм.

    ReplyDelete
    Replies
    1. Харин жаахан тиймэрхүү юм.

      Франц хэлээр л ажиллуулчих гээд байхын. Энд чинь Канадын Франц хэл ховор дээрээс нь ориг франц хэлнээс аялга ихтэй болохоор санаа зовоол...

      Delete
  6. өө тэгжүү, уг нь их дуртай л байдаг байх гэж би боддог байсан.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгсэн байнаа хө. Нэг л их хэлтэй хүмүүс, Монгол хэл, Монголоо мэддэггүй гээд туучуурдах нь ээ хө ккккккк.

      Delete
  7. Baruuniig bodvol UB-d huniig omsson zuusen nuur budsan chanraar n mash ih unelj haritsdag nileen zerleg kuliturtei (ter sursan medleg tolgoinii chanar 2-3-r asuudal UB-d!) tiimees gaduurh businesswomenuudiin stilliig sain sudlaad Quebek stilee hayad UB stild orvol job hunting dajgui bolno baih. Namaig l lav manai egch "chi shuudai shig omd omsloo shuudai shig tsamts omsloo!!" geed booj uhgeed baisan! ;)

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха ха.
      Би ч бүр ёстой байгаагаасаа өөр байж чаддаггүй хүн ш дээ. Одоо тэгээд гүрийнэ дээ гүрийнэ.

      Гэхдээ тэр нь жаахан багассан юм шиг санагдаад байсан. Гэхдээ нээх олон газраар явсангүй ээ.

      Delete
  8. Hee alaa hayahiin bn da

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ хө тэгжийнооооооооо.

      Delete
  9. хэхэ нээрээ ямар сонин газруудаар орчихсийн. Ёстой үзэж дуулаагүй юмс байна гэсэн. Ингээд хүмүүсийн бичлэгүүдийг уншаад байсан чинь би одоо Улаанбаатарт амьдардаг нь үнэн л байгаа даа гэж бодхын. Эртээд МХАҮТ-аас над руу яриад БОНХЯ-ны үйлчилгээний талаар үнэлгээ хийж байгаа юмаа гээд асуусан асуултуудад нь хариулсан чинь ярилцлага хийгч маань бүр гайхаад таны өмнө ярьсан хүн маань бүгд болж бүтэхгүй л гээд байсан даа яагаад та хоёр ийм өөр дүгнэлттэй байна гээд байсан. Дээрээс нь би л лав улаанбаатарт өмссөн, зүүснээсээн хэзээ чи ичиж байгаагүй юм байна. ядахад нээх навсгараа гсн. ер нь тэгээд улаанбаатарт стрессгүй амьдрахын тулд аль болох мэдээ үзэхгүй байх, хүмүүсийн харьцаа, хандлагыг өөртөө тусгаж авахгүй байх юм даа. Гэхдээ зам дээр бол яалтчгүй стрессдээд байхымоо. Уг нь ч жолооч нар ч, явган зорчигчид ч арай л гайгүй болоод байгаа нь мэдэгдээд л байгаа л даа. Тэрийг нь бодож өөрийгөө тайвшруулсгээл кк.

    ReplyDelete
    Replies
    1. Өө би ч 5 сар жинхэнэ оригоороо бүгдийг туулаад ирсий ш дээ. Одоо ч сайхан санагдах юм даа. Тэр үедээ бас сайхныг нь дутуу мэдэрсэн ч юм шиг.

      Хувцаслах энэ тэр дээр бол бүр л хэцүү болсон байна лээ. Сүүлдээ бүр гармааргүй санагдаж байгаа юм чинь.

      Тийм газар тайван байж сурна гэдэг чинь сайн л байна ш дээ хө.

      Delete