Цэцэг гэдэг үг хэлэхээр гоё санагдаал байна. Балкон дээр гоё нар тусхымаа.
Тэгээд сэтгэлийн хөдөлгөөнөөр гүйж очоод цэцэг авчиж болохгүй байнаа. Хөдөө гадаа явбал түүнийг арчлах хүн байхгүй, үхчихвэл бас одоо буяндаа юм нэмээд яахуу дээ гэж бодохын.
Хүн байсан байгаагүй сайхнаараа байжийдаг тийм буянтай цэцэг мэцэг байна уу нөхдөө?
Өргөст хэмх үхүүлж байсан удаа бий. Тэр зайлуул нэг жижигхэн ногоон сав нь одоо болтол өрөвдөлтэйгөөр балкон дээр байж л байна.
Гоё нар мар тусхаар л нээх гоё өглөө босоол сайхан цэцэг үнэрлэмээр санагдах юмаа. Ямар сайндаа манай нөгөө дээр ирсэн зээ дүү их дэлгүүрийн цэцгийн тасагт орсон чинь бүр инээгээд, ямар гоё юм бэ гээд цэцэг үнэрлээд явж өгсий ш дээ.
Бараг л Аниа та надад цэцэг аваад өг гэх гээд л байсан.
Өчигдөр бас одоо 5 жил уулзаагүй хуурай эгчтэйгээ уулзлаа. Би нэг төрсөн өдрөөр нь Цахирмаа цэцэг савтай нь өгч байсан юм. Тэр чинь 7 жилийн өмнө. Гэтэл одоо болтол тэр цэцэг байгаа гээд хэлсэн чинь ямар гоё санагдаваа.
Би хүнд үхсэн цэцэг өгдөггүй. Тэгээд гоё савтай нь бариад очдог байхгүй юу даа. Та нар надад цэцэг өгөхөөр бол бас тэгээрэй.
За тэгээд арчилгаа бага шаарддаг цэцэг санал болгоорой найзуудаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Bi harin balkon deeree navchit baitsaa/Salatnii urgamal tarij nogoon navch uzeed davhar teriigee heregledeg yumuu sanaad baigaa.
ReplyDeleteХарин тиймээ болдог бол өргөст хэмх, улаан лооль 2-оо тариад идчихдэг баймаар л байна.
DeleteЦэцэг уг нь арчилж чадвал сайхан л эд, даанч над шиг хариуцлагагүй нөхөрт бол зохихгүй дэгээ.
ReplyDeleteТБ www.delgeen.com гээд сайтаар ороод үзээрэй. Цэцгийн тухай бүх л юм байх шиг байна
Би ч бас л салан палан хүн шүү дээ кккккккккккк.
DeleteЗа баярлалаа. Нэг тухтай орж үзнээ.
http://boditsetseg.blogspot.com/
ReplyDeleteУранаа эгчийн энэ блог маш гоё, өөрөө ч бас үнэхээр гоё хүн байдаг.
Хү байхгүй байсан ч ургадаг гэвэл мөнгөний мод /халбаган кактус/ http://boditsetseg.blogspot.com/2011/07/blog-post_06.html энэ сайн урганаа. Гэхдээ үнэрлэх цэцэг гэвэл чи байнга л арчилах цэцэг сонгохоос аргагүй болно доо.
Арчилгаа багатай гэвэл мөнхрөө ч байж болно. Мөнхрөө бас агаар цэвэршүүлдэг тул ашиг тустай.
Би бол цэцгэлдэг цэцгэнд дуртай, байнгын харж баясаж байх гээд. Сарнай цэцэг их гоё. Байнгын цэцэгтэй, арчилгаа багатай гэвэл шимтэглэй байна.
Уулзах өдөр ирвэл цэцэгтэй уулзнаа ккк :)
За баярлалаа хө.
DeleteМөнхрөө гэдэг чинь яадаг нь билээ хө? Мөлхөө цэцэг үү?
Цэцгийн дэлгүүр орж амжаагүй л байна. Орж үзнээ.
Дандаа миний зүс байтугай нэрийг нь мэдэхгүй цэцэгнүүд байна. Сайн судалнаа хө.