Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 3 May 2013

Их удаан амарч болохгүй

Удаан амарч чаддаггүй цовхчоод эхэлдэг хүн чинь би шүү дээ.

Ерөнхийдөө амралт дуусч байна. Наагуур, цаагуур гүйх ажилууд гайгүй эмх замбараатай болж байна.

Удаан газраас ирсэн болоод тэр үү энд чинь ажил ёстой нэг хийморийн сан тавьсан юм шиг бүтэх нь сайхан юмаа.

Их удаан юм хүлээх ч бас л нэг горьгүй асуудал шүү тиймээ.

Мартсанаас ямар хурдан зун болж байнаа. Зун болох болоогүй гээд 7 сард ирэх каргонд зуны хувцасаа өгчихсөн чинь юу юугүй зун болчих гээд сандаргаж байнаа.

Ямар сайндаа өчигдөр хороололд байдаг Гурван билэг их дэлгүүрийн Монгол барааны дэлгүүрээс ганц хоёр нимгэн юм авч байхав дээ.

Тэнд их хямдхан сайхан ш дээ. Дотуур хувцас энэ тэр нь бас дажгүй. Биед эвтэйхэн.

Тэр брэнд мрэнд гэдэг юм чинь Монголд оригоороо байдаг юм уу? Нуль дууриамал. Ялангуяа LV-г бол будаа болгоод хаясан байна лээ ш дээ.

Сумын төвийн сургуулийн хүүхэд LV-ийн дууриамал цүнхтэй. За тэгээд алчуур, тирко ер нь дууриагаагүй юм үнэндээ алгаа. Дээлийн торго хүртэл байх шиг байна лээ ш дээ кккккккк.

Ичих ч шиг. Баярлах ч шиг.

Яг үнэнийг хэлэхэд 500 000 төгрөг 7 хоноогүй л дуусч байна. Уг нь нээх идэж уугаагүй. Ганц хүний уух идэх зүйлс тэгээд 1-2 удаа л хоолонд орсон байлгүй.

Утас, интернэт, байрны төлбөр төлөөд, ойр зуур гэр ахуйн бараа аваад дуусчиж байгаа юм бишүү.

Би бүр 7 хоноход нэг удаа таксидсан. Тэгээд нэг удаа автобусанд суусан. Бусад нь ерөөсөө дандаа хоёр зээрдээрээ яваад байгаа шүү дээ.

Хоёр зээрдээрээ явах зам мам бас л муу юмаа тээн.

Тэр Нобелийн шагналтны лекцийг сонсий гэсэн чинь над мэтэд нь урилга олдоогүй ш дээ. Ийм тиймэрхүү юманд боломж байвал над мэтийн тэнэж яваад ирсэн хүнийг хамруулж байгаарай та минь ээ кккккккк.

За тэгээд үр хүүхэд гээд завгүй байх болоогүй учираас одоо тэгээд ажил, төрөл гээд гүйхгүй бол өчигдөрөөс эхлээд Би хаана төрөө вэ гээд шүлэг уншмаар санагдаж байна лээ шүү дээ ва ха ха ха ах аха ха ах ха.

10 comments:

  1. Maamuutai bolsiimuu? Ur huuhed geed zavgui bh boloogui gedeg chni

    ReplyDelete
    Replies
    1. Ямар юмных нь ийм хурдан маамуутай болох вэ дээ ккккк. Ирээдүйд болно гэж бичиж байгаа байхгүй юу даа хө.

      Энүүгээр л нэг маамуу хүссэн хүмүүс байна. Болдог бол май гээд гаргаад өгчихмөөр л байна ш дээ.

      Delete
  2. òýð ëåêöûí óðèëãûã æèðãýý÷èä èäýâõèòýé òàðààõ øèã áîëñîí ø¿¿. òýíýãýð ãîâèéí á¿ñã¿é ìèíýý ìààìóóëààä ºãººä ºãººä ïàñëààä áâàë áîëæ áíà ø¿¿ :))

    ReplyDelete
    Replies
    1. Харин болдог бол тэгмээр л байна ш дээ ккккккк.

      Delete
  3. Мөнгө бол юу ч биш ирээд сар болоход хэдэн зууг ч үрэв бүү мэд. Зүгээр идэх юм ойр зуурын юманд л. Хувцас аваад нэт байраа төлөөл эхлүүл шууд эмзэг бүлэг рүү марш болох нээ

    ReplyDelete
    Replies
    1. Өө ёстой аймаар байнаа. Канадаас үнэтэй юм уу хаашаа юм. Тийм шиг л санаглдаа ш дээ.

      Delete
  4. Mongol shig unetei gazar bhgui sh dee huuheed, buh yum unetei. Bi buur gaihaad baidagiin.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм байнаа. Гэхдээ 2009 онд энэ тэр гайгүй байсан санагдахын. Үгүй бил үү ккккк

      Delete
  5. улс орон минь хөгжөөд амьдралын өртөг үнэтэй байна шүүдээ хүүхээд

    ReplyDelete
    Replies
    1. Хөгжиж байнаа хөгжиж байна хэ хэ хэ

      Delete