Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 8 May 2013

Таван настай хүүхдэд мад тавиулах дөхлөө

Одооны хүүхдүүд нээрээ үнэхээр өөр юмаа. Ярьж хэлж байгаа нь. Үр ач нар маань ер нь их өөр төрлийн хүмүүс болох дог шүү.

Манай 5 настай зээ дүү хэд хоног ирээд, намайг чинь хорвоо ертөнцтэй танилцуулдаг юм байна.

Хэл ам энэ тэр бол зүгээр л орхий. Хөдөөний хүүхэд болохоор тэр үү зүгээр л над мэтийн хүнийг чинь эргэж хараагүй байхад ажил төрөл хийчихдэг юм байна.

Яадаг гэнэ үү. Гурил аймаар гоё хатуу зуураад элдээд тавьсан шүү дээ. Чи яаж гурил элддэгийн гэсэн чинь ээж дүүг уйлахаар дүүг хөхүүлээд би л энэ гал тогоог чинь оролддогын гэж авсан ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах аха ха аха ха ха.

Төмсийг бас тэр нэг хальс арилгагчаар бас арилгачихын. Сармис, сонгино бас арилгана. Бууз бас боохын.

Аав ажилдаа явчихна. Тэгэхээр би л хамаг ажилыг хийнэ гэж ирээл аймаар ярихыг нь яанаа. Харахад нэг бижигхээн хүн чинь их том дог шүү.

Миний энэ муу цахимыг бас зүгээр байлгахгүй еэн. Нэг юм үзүүлээл орхингуут дараа нь шууд өөрөө олоод үзчихсэн сууж байхын.

Одооны энэ хүүхдүүд чинь чихэр, тоглоомоор хууртагдахаа больсон бөлгөө. Би бүр хамаг аргаа барлаа ш дээ.

Шууд гэрийн утас аваал аав, ээж рүүгээ залгачихна. Юмыг чинь нэг хараал тэгээд дараа нь шууд хэзээ язааны сурсан хүн шиг хийхийн.

Янз янзын гадаад дуу дуулаал байхын. Хөөрхий минь үг, үсэгийг нь мэддэг бол бүр л гоё дуулах шинжтэй.

Хөдөөний хүүхдүүд тэгээд тухайн орчиндоо зохицоод л хар багаасаа ажилд нухлагдах юм даа хөөрхий. Манай 3.7 настай зээ дүү энэ хавар хачиг алдаг том ажилтай. Хачиг чинь борлон бариад их сүрхий байгаа гэнэ.

Аав нь хачигтай борлон барьж өгөнгүүт тэр хачигнуудыг түүгээл алаад байхын. Сүүлдээ тэмээ, үхэрний хачиг, хувалзыг ална гээд дайраад байгаа гэсэн кккккккккккккккккккк. Мэргэжилийн өвчин нь хөдлөөд ккккккккккккккккк.

Би тэгсэн тэр зээ дүүгээсээ дор тоосны харшилдаа дарлуулаад хотон дотор зогсож байсан гээд бод доо.

Ямар сайндаа ээж намайг загнах аргаа бас олчихсон. Аль дээр сургууль төгсөөд нэг хүүхэд гаргачихсан бол одоо чамд том тус болоол явж байгаа ш дээ гээл загнасан.

Ээж миний өмнөөс ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөө гаргасан байгаа. Ерөөсөө хүүхэд гаргах, хүүхэд гаргах, хүүхэд гаргах, хүүхэд гаргах, хүүхэд гаргах шүү дээ.

Намайг гаргахаар ирж аваад өөрөө ингэ, ямааны сүүгээр тэжээнэ гэсэн шүү. Бүр өшөө яана яана ч гэлээ. Өнгөтөөр ярьж байна лээ.

12 comments:

  1. woooow, yamar mundag xyyxed ve, manai 10-tai boy chini ayaga l barag arai gej ugaadag sh d.xuurxun yum aa, eej ni yostoi mundag xymyyjyylsen bnaa.

    ReplyDelete
    Replies
    1. Аяга угаасан чинь танайд аяга угаах их гоё юмаа гэсий ш дээ нээх хөөрхөн. Хөдөө тэгээл нэг түмпэнд хийгээл угаадаг байлгүй.

      Ус шууд гоожоод угаасан чинь их гоё байх шиг байна лээ. Инээгээл угаагаад байсан.

      Delete
  2. би л энэ гал тогоог чинь оролддогын ... хөөрхөн юмаа...ккк хүүхдүүдээ мундаг хүмүүжүүлсэн ээж аав байна

    ReplyDelete
    Replies
    1. Хөдөө тэгээд хүүхэд гэлтгүй ажилд хуваарьлагдаал явдаг болохоор багаасаа хэрсүү болчихдог юм шиг байна.

      Delete
  3. бууз чимхэх гэж хэлдэг шүү дээ :)

    ReplyDelete
    Replies
    1. Манай нутагт дандаа бооно гэж ярьдий ш дээ ккккккк.

      Delete
  4. Huuh yasan mundag huuhed ve. Gehdee huurhiig arai l ert hund ajil hiilgeed baigaa yum shig sanagdlaa. Iim jaahnaasaa guril eldeheer chi gar huruu ni evderchih vii dee

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Байнга биш хааяа хийдэг байлгүй дээ. Эмэгтэй хүүхэд багаасаа хоол сайн хийгээд сурчуул дараа нь над шиг нүүрээ улалзуулахгүй ккккккккккк.

      Delete
  5. Тусад орсон сайн хүүхэд бна. Хүүхэд өөрөө чадаад дуртай бвал эрхлүлж бөөцийлөөд блгүй хийлгэж бх хэрэгтэй

    ReplyDelete
    Replies
    1. Эргэх хооронд л хог шүүрдэж, аяга угаачихаад шоволзоод байсан. Явсан хойгуур нь үгүйлээд гэр хоосон эвгүй байлаа.

      Delete
  6. Кк тэр хачиг алдаг ёстой хөөрхөн юи бас мэргэжлийн өвчинтэй юу кк. Ер нь хүүхдийг дуртай сонирхолтой үед нь л сайн дэмжиж юм хум хийлгэх хэрэгтэйм шиг байна лээ. Манай зээ дүү одоо 2 настай аяга таваг угаана гээл угаалтуурт очоод зогсчихно тэхдээ хөөрхий сэтгэл нь сайхан болохоос угаасан аяга тавгийг завааруулахаас хэтрэхгүй л дээ. Тэгээд бас угаагүй аягандаа ус хийж ууж мууж заваарч өгдийшд кк хүүхэд тэгж дархлаатай болдог хүйтэн усаар тоглуулж бай гээд ээж аяга таваг угаахыг нь аягүй дэмжнээ кк

    ReplyDelete
    Replies
    1. Хөөрхий минь нэг унаж чаддаггүй дугуй түрдэг бас хачиг алдаг ажилтай хүн дээ. Сүүлдээ хачиг хувалз үзэж чадахаа байгаад алах гэж гүйгээд кккккккккк.

      Аав, ээж нь сүрхий ажилтай болохоор хүүхдүүд нь багаасаа л сүрхий болхым байна ш дээ.

      Би хүүхэдтэй болохоороо яах бол доо ккккккккк

      Delete