Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 1 June 2013

Аялал-2, Улаанбаатар хот

Аая яааяаа хотын аялал хийхэд ёстой их хэцүү болжээ бурхан мину.

Нэгдүгээрт зам нь түгжрээд явахгүй. Буугаад нөгөө шаруудыгаа дагуулаад алхахаар гарцаар байсан ч, явган хүний замын гэрэл асч байсан ч яг гаргаж харагдаачээ.

Би бүр өчигдөр талбайгаас Их Дэлгүүр орох гэж бүр алиалагч боллоо ш дээ. Бүр зам дээр гараад этүүд үзүүлж байгаа хүн шиг гар мараараа зогсоочээ гэсэн дохиог бас гуйлгын дохиотой зэрэг хийж байж арай гэж нөгөө шаруудыгаа зам гаргаж байгаа юм чинь.

Тэгсэн чинь нөгөөдүүл чинь за би ёстой хотыгоо их түгжирдэг гэж бодож байсан чинь тэр бол юу ч биш байна гэж байна шүү дээ.

Өнөөдөр чинь одоо ямар их хөдөлгөөнтэй байваа. Үгүй аргагүй л дээ.

Битүү

Хүүхдээсээ илүү томчууд дүүрэн

Ингээд зам хаацан

Зайсангаас ингэж харагддаг болжээ
Байдаг бүх цагдаа нар нь гараад ч замын түгжрэлийг дийлэхгүй байх шиг байна ш дээ тийм үү.

Өө тэгээд өчигдөр бүр алингаа алдсан. Мөнгөн завьяагийн урдуур явж байтал хоёр ширхэг тоомсог шиг өндөр, том бас ганган хүүхнүүд нөгөө гадаадыг чинь хориод явуулдаггүй.

Өө би бүр аймаар шоконд ороод, уучлаарай охидуудаа гэсэн чинь чи одоо хэн бэ мэн бэ гэж мэгээд ээ бурхан минь, буурал морь минь ээ.

Энэ хүүхнүүд чинь ямар аймаар болцын бэ?

Би бүр бараг нөгөө гадаадынхаа цамцнаас зуураал нөгөө 2-ын дундаас гарч ирсэн чинь ард намайг чинь мангар тэнэг бүх юмаар минь дуудсаан.

Тэгсэн нөгөө гадаад чинь энэ 2 хүүхэн яах гээд байгаан, юу вэ гээд гайхаад тэгэхээр нь би таны хөтөч болох гэсэн байлгүй гэсэн чинь юу гэж дээ тийм биш, би орчуулагчтайгаа явж байсан гээд бүр гайхаад. Одоо ойлгосын байлгүй дээ.

Өнөөдөр Гандан дээр нэг хүн зураг ав гээд нөгөө хэдийг маань шалгаагаад явуулдаггүй. Уучлаарай ахаа, эд нар авахгүй гэнээ гэсэн чинь ард чинь намайг алаг цоогоор минь харааж байгаа юм чинь.

Бүр Англиар тэгсий ш дээ. Наад хүүхэн чинь ямар их хэрэггүй юм ярьдын бэ. Ямар ч утга алга гээд ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Бүр санаа зовмоор нээрээ ёстой сонин болчихжээ. Одоо зүгээр дандаа хөдөө явах аялал авмаар юм байна. Бүр мэдмээр юмаа.

Хүүеээ тэгээд тэр үндэсний музейд орсон чинь бүх юм нь өөр болчихсон дээр нь Англи Монгол хэл дээр тайлбар нь байгаа болохоор би чинь хааяа нэг дуугарчихаад бараг дуугарсангүй.

Тэнд одоо ямар тайлбар хийвэл дээр байдаг юм бэ? Франц хэл дээр бол сайхан пүн пан гээд буудаж өгнө шүү даа.


9 comments:

  1. хүүе харин ч бөглөрөл л сайхан л болчоод байнаштээ
    хүмүүс битүү байх нь аргагүй ганц баярладаг газар нь юм чинь кэкэ

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан л баярлацгаасан бол яамай даа тээн.

      Delete
  2. Huuheed ene algiin chinee zuragaa jaal tomruulaad oruulcheech dee. Ter Museum chine yasan saihan buh yum english, bi bas asar tom devshil gej bodoj bna.

    ReplyDelete
    Replies
    1. Бүхэл бүтэн нийслэл хотын зураг байхад чинь юун алгын чинээ зураг вэ та ккккккк.

      Бараг газрууд тийм болсон байна лээ. Үзвэр, музейнүүд.

      Delete
  3. Тэгдийшдээ, ноовфщ гээд л хараагаад явдышдээ. Мань чинь нэг гадаад охин дагуулцан Мөнгөн Завьяагийн урдуур алхаж явтал нөгөөхийн маань цүнхийг явуут дунд нь ухаж үнхэлцгийг нь хагалах дөхөжийсийм да. За тэгээд хаа сайгүй цагдаа хүртэл зогсоогоод гудманд зураг авах хориотой гээд бөөн юм болно, энд тэндээс янз бүрийн хүн үсэрч гарч ирээд дагуулж яваа хүнийг маань шүүрч сугандаа хавчуулаад нисээд явчих дөхнө. Үйлчилгээний газрууд зарим нь санаанд оромгүй хачин үйлчилгээ үзүүлж нүд орой дээр гаргана. Ямар сайндаа гадгаад хүн дагуулж явах хэцүү болжээ гэж шогшрох вэ дээ...

    ReplyDelete
    Replies
    1. Өө тэр 2 охин бол тэр гадаадыг барьж аваад бавий л гэж бодсон байх ва ха ха ха ха ха.

      Т.Батаарын үзэсгэлэн дотор байгаа тайлбарлагч охин бол шууд та хаанаас ирсийн, юу хийдэг, гэрэлсэн үү үгүй юу гээл асуучдын байна лээ бүр аймаар ва ха ха ха ха ха.

      Delete
  4. мэдмээр юм байна. мөнгөн завъяа ч эвгүй газар юм байна шөө

    ReplyDelete
  5. Ингэх ч боловуу гэж бодоод би хүмүүсийг монголд ирээч яваач гэж урьдаггүйшт. Тэр охидууд ямар аймаар бэлэн зэлэн юм бэээ.

    ReplyDelete
    Replies
    1. Би ч одоо урьсаар л байдгы ш дээ. Гэхдээ урьсан хүмүүсээс нь ирээгүй л байна кккк.

      Delete