Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 10 January 2013

Camel vs Skidoo

Би эндхийн цасны мотог тэмээтэйгээ жишиж ярьдагын. Яадын. Үнэн л юм чинь.

Би бол аль альныг нь унаж үзсэн. Мэдээж би тэмээндээ илүү оноо өгнө. Би угийн техник талдаа муу хүн.

Цасны мото бол сайхан хурдан юм билээ. Цасан дотор бол зүгээр шунгинадаг юм билээ. Манайд гэмээ нь бол алхах ч үгүй. Учир нь энд чулуу байдаггүй. Дан мод учираас сайхан.

Манайд бол ганц чулуу цохиод л тэгээд будаа болно гэсэн үг. Түүний оронд тэмээгээ унаад сажилж байх ч нээх сайхан жаргал юм шүү дээ.

Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг чинь зүгээр ч нэг хэлээгүй л байх.

Би энэ тухай бичсэн шалтгаан нь энд цас ороод мотогоо унаад эхлэхээр бөөн осол гардаг байхгүй юу. Энэ жил бүр их гарч байгаа гэнэ.

Ингэж давхихаар чинь одоо осолды ш дээ
Тэгээд би эндхийн залуучуудад хэлмээр байдаг байхгүй юу. Хэдий сайхан техник ч гэлээ, аюулгүй байдал гэдэг юмыг хэзээ ч мартаж болохгүй. Төмөр бол төмөр.

Одоогийн байдлаар хөдөлмөрийн насны нэлээд хэдэн хувь хүрэх залуучууд энэ мотоноосоо ойчоод шагайгаа мултлаад, хөлөө хугалаад хэвтэж байгаа гэнэ. Тэрэн доторо хүүхнүүд бас зөндөө байгаа юм байна.

Анх удаа цас ороогүй, анх удаа ийм мото үзээгүй болохоор бодох, санах юм их. Анхаарах юм их.

Юу гэмээр юмб дээ. Намайг нүдээ нээхэд би тэмээ унасан явж байлаа. Эд нар нүдээ нээхэд цасны мотон дээрээ л байсан байхгүй юу.

Тэгэхээр ингэж их осолдоод байдагыг би их буруушааж байна л даа. Хүн юугаа унах нь хамаагүй ч туршлагагүй  юм шиг ингэж олнооро осолдох чинь бол бас л эмзэг байгаа байхгүй юу.

Өнөөдөр тэмээгээ нээх санаад бичлээ.

Соньхон зэрэглээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солби хүрэн ат минь ээ хө
Сарын газраас жонжоотой доо хө


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment