Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 13 January 2013

Гялгар ууттай үзэлцэнэ

Дээр би эндхийн хог дахин боловсруулдаг газар очлоо.

Би бүр ангайсий ш дээ. Юун хог боловсруулах үйлдвэр зүгээр, бараг л дэлгүүр юм биш үү.

Яг гаалиар орж байгаа юм шиг. Яг ямар хог юм. Мод, төмөр, цахилгаан хэрэгсэл, даавуу даалимба гээл асуучих юм билээ.

Миний машины ард нээх их юм байгаагүй юмаа. Машины илүү дутуу дэвсгэр энэ тэр байснаа аваачиж хаясан чинь санаандгүй юм үзээд ирсэн.

Би тэгээд тэр хогны тасгуудыг нь бүгдий нь сайн цээжилсэн байхгүй юу. Тэгсэн чинь гялгар уут гэж байдаггүй юм билээ.

Дахин боловсруулдаггүй, хамгийн далдрашгүй бас удаан тэсдэг зэвүүн амьтан гэж үнэн шүү.

Тэгээд түүнээс хойш гэртээ ирээд аль болох бага сага гялгар уутаар хүрээлүүлж амьдарья гэсэн чинь энэ дэлгүүрүүд чинь гялгар уутаа шахчихын байна ш дээ.

Би бүр авахгүй гэсэн чинь бараг уурлах шинжтэй.

Би бүр багаасаа л гялгар уут цуглуулж ирсэн. За донгос, цуглуулах биш олдсоноо хадгалж, дахин дахин хэрэглэж ирсэн гэвэл зөв  юм байна.

Үгүй ээ мөн их хэрэг болдог байж билээ. Эхлээд нээх лаг гого хувцас мувцасаа хийгээл барьж яваал, дараагаар нь сайхан онгойлгож, задалж байгаад ямааны дэлэн ороодог баасыг дэвтээнэ шүү дээ.

Өөрөөр бас тун муудсан хэрэглэгдэхгүй гялгар уутыг бас задалж байгаад халуун цайныхаа саванд ус хийгээд, дээрээс нь гялгар уутаа чихээд гадаа гараад хэд сайхан сэгсчээд, шүүг шааг шүжиг шажиг гэж байгаад орж ирэхэд ч халуун цайны дотор тал үгүй ээ мөн сайхан болдог байсан сан.

Тэгээл яг гэрийнхээ баруун дээд хошлонд хавчуулчихна. Далчгар ямаанууд зуугаал явчихна. Дараа нь нөгөө халуун цайны саваа угаахдаа гялгар уут яачив ийчив гээл бөөн юм болно. Хөдөөний бидэнд ховрын бараа шүү дээ.

Тэгээл яахав дээ ямаа аваад явчихсан юм чинь бас нэг хувцасныхаа гялгар уутыг гаргаж ирээл халуун саваа угаана.

Бас өөрөөр сурагчдын дотуур байранд амьдардаг байхад гялгар уут чинь бидний хоолны сав болдог байлаа шүү дээ.

Яадаг гэхээр хүүхдүүд хуурай хоол буюу цуйван, будаатай хуурга, ногоотой хуургыг салтаандаа гялгар уутаа хавчуулж байгаад хийчихнэ.

Учир нь хэн түрүүлж хоолоо иднэ (тавгаа суллах) тэр хүн нэмүүлдэг байлаа. Тэгээд дараа нь тэр хоолоо иднэ. Би нэг удаа тэгж үзсэн бүтэхгүй юм билээ.

Манай үед нэг айхтар бараг бүх хоолоо гялгар уутанд хийгээд гарчихдаг мундаг охин байлаа. Тэгсэн яахав дээ нөгөөх чинь нэг өдөр шөлтэй хоол гялгар уутандаа нэмүүлж гарья гэж бодоод хийтэл доошоо шорррррррр гэж шөл нь урсаад бүх хүүхдүүд нөгөө охин уруу хараад, баригдаад ва ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Гандан буураагүй ээ. Цаадах чинь үргэлжлүүлсээр байгаад л төгссөн. Яг үнэндээ Дулмаа охиныг гялгар ууттай хоолгүй гарахыг нь харнаа гэсээр л харж чадаагүй төгсгөсөн юм даа.

Дээрээс нь нэмж хэлэхэд дээр үеийн гялгар уутнууд бас хор мор багатай, ашиг ихтэй байжээ.

Эндхийн зарим гялгар тор нь дахин боловсруулдаг энэ тэр гэсэн байдаг юм билээ. Зарим нь ч бүр тийм юм алга.

Тэгээд одоо өөрийнхөө гар хөлөөр чадах бүхнээ л хийхийн тулд цүнхэндээ байнгын том жижиг гялгар ууттай явна.

Юмыг яаж мэдхэв тэгээл гэнэт хэрэг болох юм байна ш дээ. Тэр болгонд гялгар тор авна. Мөнгө үрнэ. Байгаль орчинд халтай гээл асуудал байна байна.

Надад л гэхэд ийм их гялгар уут байна. Үзэлцээд байна даа хоёулаа

Та нар ч гэсэн хэмнэх болон өргөн хэрэглээнээс татгалзаад туршаад үзээрэй. Тодорхой хэмжээгээр байгаль орчиндоо тус болж л таараа.

10 comments:

  1. Delhiin dalainuud niit 200 say tonn huvantsaraar bohirdson jil bur 6 say tonnoor ihesdeg gej baigaa. Mongoliin tom gol murnuud ch gesen huvantsaraar oiriin jiluuded ers bohirdoj ehelsen jil bur 10 tonn nemj huvantsar bohirdol bidnii undnii usiig suitgej baigaa gehed hudlaa bolohgui l baih. Hamgiin helmegdsen n Tuul gol barag jildee 1000 tonn huvantsar ba himiin horoor bohirddog baih. Bid bugdeeree daavuun uutiig hereglej dahin dahin ugaaj hereglevel eko hereglee bolno baih.

    ReplyDelete
    Replies
    1. Манай зарим газар ч бас л аймаар хогтой шүү тээн. Хогоо дахин боловсруулах юм хийвэл арай л өөр баймаар юм даа. Хэзээ хэн тийм юм хийх юм бол доо хөөрхий.

      Эндхийхэн хүнсний дэлгүүртээ даавуун уут хэрэглэдэг юм билээ. Хулдаасан уут. Бусад үед ч нээх харагддаггүй.

      Delete
  2. Huvantsariin gol hor Besphinol A n yoponii emegteichuudiin tsusand hamgiin iheer ilersen tend tegeed ur zulbaj uzeegui emegtei hun gej barag baidaggui yum shig l yum duuldsan.

    ReplyDelete
    Replies
    1. Ямар аймаар юм бэ бурхан минь...

      Delete
  3. hogoo hiij hayahiin tuld boonoor ni buur hudaldaj avdgiin shde.

    ReplyDelete
    Replies
    1. Монголд лав би ийм цуглуулсан уутандаа хогоо хаяад байдаг байсан. Энд бол тэр уутыг нь авахгүй бол болдоггүй юм билээ. Хогын сав нь аварга том хэ хэ хэ

      Delete
  4. яг үнэн л дээ .. манайхан бас их хайнга байгаль дэлхийгээ сайхан сүйтгэж байнадаа

    ReplyDelete
    Replies
    1. Сүйтгэхээр бархав л болсон байх даа одоо ч....

      Delete
  5. Гандан буураагүй ээ. Цаадах чинь үргэлжлүүлсээр байгаад л төгссөн. Яг үнэндээ Дулмаа охиныг гялгар ууттай хоолгүй гарахыг нь харнаа гэсээр л харж чадаагүй төгсгөсөн юм даа.

    hahah nulimsaa gartal ineelee dee harin chig. Byadnuud bairnii huuhduudtei hereldeheesee aidag bailee sh dee, aimar heruulch ohiduudiig uiltal ni herelddeg bsan. hahah

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха ха ха ха ха ха хүн хүнээсээ болдог байх. Гэхдээ зарим нэг хэрүүлч охидууд байдаг байсан байх шүү.

      Уйлуултал нь хэрэлдэнэ гэвэл бүр аймаар юм биш үү кккккккккккк

      Delete