Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 23 January 2013

Ярвагаруудыг чадсан нь

Ва ха ха ха ха бүр бодохоос инээд хүрээд байхымаа.

Би энд хөл тавьсан цагаасаа эхлээд энд тэнд соёлын арга хэмжээ болоход нь миний оролцож болох зүйлд бууз, хуушуур, төмсөн салат, гамбир, сүүтэй цай чанаал бариад гүйгээд ирдэг байлаа.

За тоолбол бас нас чацуу л болох байх.

Би бүр нэгийг их сайн санадагын. Манай ангийнхан соёл судлалын хичээл дээр орон орныхоо хоолыг хийгээл ирсийн. Би бүр хуушуур, гамбир хайраад, төмсөн салат хийгээд, сүүтэй цай чанаад очиж байсан юм.

Тэгэхэд манай ангид 2 Канад байсан юм. Манай ангийн Колумб залуу, Иран хүүхэн, Мексик хүүхэн, манай Со, Синга залуу, Араб залуу гээд л бүгдээрээ амтархан идээд л байсан.

Гэтэл тэр 2 Канад ярвайчаад юу ч идээгүй, кофегоо уугаад өнгөрөөсөн байхгүй юу. Түүнээс хойш би эд нарыг ажиглаал байсан.

Ерөөсөө тэгж хүний хийж ирсэн юмыг амсдаггүй. Би бүр ярвагарууд гээд нэр өгчлөө.

Эхний хоёр жилд бол их олон удаа би бууз хийж ийш тийш нь барьж гүйсэн дээ. Шантраагүй ээ, энэ бол манай үндэсний хоол ня ня ня ляа ляа ляа гээл яваад байсан.

Ноднин бол надад үнэхээр тийм зав байгаагүй.

Энэ жил, сая шинэ жилээр бишээ 01 сарын 01-нд хэдэн Кюбэк хүүхнүүд уулзий гэж байна. Өөрсдөө хоолоо авчираад идэж ууна гэнэ.

Миний бүр сэтгэл хөрцөн за эд нар идэх биш ярвагаруудад тэгж хөлсөө гаргаж бууз хийгээд ч яахав гээд Кимбаб хийгээд очлоо.

Тэгсэн чинь:

-Энэ юу еэн? Сүши юм уу гэж байна?
- Би: Өө үгүй ээ Кимбаб
- Юу байдгын?
- Би: Ганнам стайл дууг мэдэх үү?
- Мэднэ.
- Би: Тэр чинь Солонгос дуу. Тэгээд тэдний хоол гэж тайлбарлалаа.

Би сайн хараал байлаа. Нэг хос нэгийг хувааж идсэн, бас нэг хүүхэн авч үнэрлээд хаяж энэ тэр. Тэр үед би Ну Погоди Кюбэк ха ха ха ха ха ха.

Тэгсэн саяхан бас нэг хэдэн Кюбэк хүүхнүүд уулзий гэж байна. Бас хоол унд болов. Энэ ярвагарууд бол бэлэн юм дэлгүүрээс аваал ирдий ш дээ. Ямар ч сэтгэл байхгүй. Хүйтэн.

Тэгээд би тэр өдөр 3 цаг бөндөгнөж 3 жигнүүр бууз чаналаа. Миний жигнүүрэнд ердөө 7 бууз ордог. Эхнийхээс 2, дараагийнхаас 2-ыг идээд сүүлийнхээс бас 2-ыг үлдээгээд 15 бууз бариад гүйгээд очлоо.

Өө нэг хэдэн хүмүүс сууж байна. Эд нар уулзахаараа дандаа ажилаа ярьды ш дээ. Миний хувьд шоу эхлэх гэж байна уу гэтэл эдний хувьд дуусчихаж байгаа юм чинь ха ха ха.

Тэгээл хүмүүс юм идэх гээл хэд хэд тойрлоо. Миний буузнаас хүн аваагүй байлаа. Би гэнэт гэдэн годон хөдлөөд авчирсан 15 буузаа өмнөө тавьж байгаад бүгдий нь нэг суудал дээр идцэн ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Тийм биз дээ. Би хаашаа юм бэ. Эд нарт үнэрлүүлэх гэж, янз үзүүлэх гэж 3 цаг хөлсөө гаргасан болж байна уу.

Гэнэт л бууз хийсэн хөдөлмөр, хөлсөө бодоод зүгээр өөрөө үнэлдэгээрээ идчий гээл идцэн.

Удал ч үгүй тарлаа, би гэртээ ирлээ. Гэдэс мэдэс чихцэлдээд  хэцүү хэцүү, зүгээр гэхдээ яахав унтлаа. Хэдэн өдөр чимээгүй байв.

Гэтэл өнөөдөр нэг хүүхэн цахим захидал илгээсэн байна. Хүүеээ ТБ дээр чи яасан бэ?

Чамайг авчирсан хоолоо хэнд ч өгөөгүй, ганцаараа бүгдий нь идцэн гээд яриад байсы ш дээ яг юу болсын?

Ва ха ха ха ха ха ха ха ах ах аха ха ха ха ха ха ха ха ах аха ха ха ха ах аха ха ха ха ха ха

Би ёстой байдгаараа инээгээд гохий ш дээ гохино. Би та нарт бууз гуйж өгөхгүй. Энэ чинь зүгээр та нар шиг дэлгүүрээс авчихдаг юм биш гээл дотроо бодоол үнэн пээдгур суужий ш дээ.

Яахын бэ нээрээ тийм биз дээ Ярвагаруудаа ва ха ха ха ха ха ха ха ах ха ха ха ах ах ах аха.

20 comments:

  1. 3n jignuur buuz gheer n paaa geel uulga aldtal neg jignuurt 7 yu, hogjiltei busgui shuu. Manaid jignuur bhgui bi ni buuz idej chadku l bna.

    ReplyDelete
    Replies
    1. Хятад хорооллоос авсын. Гэхдээ гуравдахь жигнүүрийг жигнэхэд доорх ус нь сонин үнэртэй болчоод байх шиг санагдаад байгаа.

      Би ч ёстой цуйвангийн гурилыг хүртэл жигнэдий ш дээ.

      Delete
  2. Ер нь цагаанууд аймаар ярвагар шдээ. Манай энд ч гэсэн цагаан оюутнууд тусдаа community үүсгэчээл тусдаа явцгаагаал тусдаа хоолны ширээнд суугаал тусдаа арга хэмжээнд орцгоогоол тэнэгтэж өгдөгийн. Бусад бүх орны оюутнууд холилдоол явж байхад чинь. Гэхдээ бүх цагаанууд тийм бишээ, бидэнтэйгээ холилдоод инээж хөхрөөд явж байдаг нь ч бий.

    ReplyDelete
    Replies
    1. Юу ингэж эд нарыг онцгой байлгадын хэн мэдхэь золиг. Ямар ч байсан нээх доорд үзэж байгаа юм шиг аяглахаар нь уур хүрдий ш дээ.

      Delete
  3. ми найз шууд хэлчиж болно шдээ, эелдгээр зэвүүнээр инээж байгаад л, манайхан бол халуун дулаан сэтгэлтэй аливаа зүйлд сэтгэл гаргаж чаддаг бла бла, ер нь бол бэлэн юмыг хэн ч хаанаас ч авчихаж чадна, гэхдэээ байна шдээ гэжугаад, ойлгохгүй байсан ч хамаагүй шдээ. Бүүр дургүй хүрчихлээ байна

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ хэзээ нэгэн цагт эд нар ойлгох хугацаа ирэх байх гэж бодды ш дээ. Зайлуул тээр жил нэг Монгол охин ....гүйгээл байжийдаг билээ гээд ккккккккккккк

      Delete
  4. эргүүлээд учрыг нь хэлэх хэрэгтэйшд..
    дэлгүүрээс авдаг эд биш энэтэр гээд бүгдийг нь хэлэх хэрэгтэйшдээ

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Er n ene muusain tsagaanuud uu, uursudiiguu neeh ih ymand bodhcihson, manai end bas tegdii shdee heduulehnee helheldeed l yawaad bna, heden solongos oyuutnuud huluu hugalchih gd dagaj guigeed. bas ASia garaltai maniusiigaa Solongoschuud n deerelhechih sanaatai, bi ana mana uzeltsdeg bsoon, hor shartai hun chini yuu gej zugeer suugd deerelhuulhev. Suuld n manai lab-n solongoschuud uuchlal guisan l daa, herev chi tsagaan aristai oyutan bsn bol bidnuus tegehgui bsaan gd. Bi chinii orond bsn bol minii hiisen hooliig hayaj bhiig harval shuud ochood yaaj bgaan, ingeh bsiin bol yaah hun urij hool hiilgesiin, OMG gd buh humuusiin dund baidag changaaraa heleed, uuchlal gui gd tas guriigd zogschih bsaan. bi iimerhuu hun hunee deerelhesen, yalgavarlasan uildeliig duugai haraad suuj chaddagui, dotoroos ym hatgaad hetsuu bdiin

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ би ч тэгвэл бүдэг дуугай хүн юм уу даа. Яахав дээ одоо ингэлээ гээд эд нар миний үзэж байгаа зүйлийг мэдэрч чадахгүй байгаа болохоор тэгээл өнгөрдий ш дээ.

      Хэзээ нэгэн цагт ойлгоцгох байлгүй дээ.

      Delete
  7. аа хахахаха. 15 буузаа бүгдийг идчихсэн гэнэ үүү. хаха. тэд нар чинь идээгүй хэрнээ яаахнуу гээд хараад бж бсын бишүү тэгэхэд нь эгч өөрөө бүгдийг идчихдэг.
    гаднасаа хэлбэр царай муутай болохоор нь тэгдийн блгүйдээ. ази, европын хоол, хооллолт өөр болохоор тэр бхөө. тэгээд гандан буурахгүй байнга хийгэд гүйдэг юун сэтгэлтэйн.
    азийн зарим орон хачин хачин юм хийчэд, тэрийгаа гараараа идээд бхаар миний лав сэжиг хүрдэгээ? тэрэн шиг л дотор нь юу ч бгаан билээ гэж сэжиглэсэн бхаа? тэр цагаанууд нь.
    ер нь хаа ч очсон тухайн орныхоо хоол ундны байдалд тохируулаад бага зэрэг өөрчлөөд хийгэд өгчихөж бмаар юм бнашүү

    ReplyDelete
    Replies
    1. Би чинь харин ийм юман дээр аймаар сэтгэлтэй ш дээ нээх хөөрхөн ккккк.

      Хамгийн гол нь иддэггүй байж, хүн идчихээр өгсөнгүй гэж араар ярьсан нь үнэн инээд хүргээд байгаа байхгүй юу.

      Би лав Араб гамбир идэж чадаагүй гэхдээ. Араб залуугийн нүдийг хариулж байгаал хаяцан. Эд нар бол шууд нүдэн дээр....

      Delete
  8. яравгарууд гэж ёстой оносон нэр байна шүү. энэ хавийн хүмүүс хаа очиж тэгэхгүй шүү. дэлгүүрийн биш хүний гарын хоол сайн үнэлнэ. идмээргүй байсан ч хийж ирсэн хүний сэтгэл, хөдөлмөрийг бодоод заавал амсна.

    ReplyDelete
    Replies
    1. Азиуд бас арай л өөр байх шүү тээн. Яагаад ч юм манай Со намайг илүү ойлгоды ш дээ.

      Delete
  9. Ooroo mahtai buuz, nogootoi buuz, nogoo kanad hachin shar yumaar duurgesen buuznuud geed 3 yanziin buuznuud avch ochivol naaduul chine ovoo ideh baih. Cultural frictioniig hamaagui ihesgeh hereggui baih.

    ReplyDelete
    Replies
    1. Би бас ногоо хийсийн уг нь хэ хэ хэ. Гэхдээ идье гэж бодоогүй энэ муу ядуу орны хүн ямар олигтой юм хийж ирээ биз гэсэн байдлаар дүгнэнэ эд нар.

      Delete
  10. Cultural friction deer sain managementtei ajillaj gadniihniig uurtuu elsuulj nuluulluu ihesgeh heregtei Chingis haanii surgaaluid ch baina. ;)

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ дараа сургаалиудыг нь сайн ухуулан бодноо. Ухуулан бодохоос гадна надад алга хэ хэ хэ.

      Delete