Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 16 January 2013

Зөөлөн зөөлөн зөөлөн харин цаана нь...

Манай Франц хэлний ангийн Польш охинд манай ангийнхан нээх дургүй байдаг байж билээ.

Манай Со хүртэл Канад охинтэй нийлчээл нөгөө охиныг чинь ганцаардуулаал байсын. Би нэг өдөр Со-оос асуухгүй юу.

Та нар яагаад энэ Польш охинд дургүй байгаа юм бэ гэсэн чинь юу гэсэн гээч?

Дэндүү сайхан зантай, няль няль гээд гэж авдын. Би бүр гайхцан энэ чинь одоо тээн...

Тэр Польш маань яг нөгөө зан ааш сайтай туулай 90 баатартай тааралдсан тухай онигоо шиг л дээ.

Туулай 90 баатартай тааралдаад:

1-р баатраа сайн уу?

2-р баатраа сайн уу?

3-р баатраа сайн уу?

4-р баатраа сайн уу?

5-р баатраа сайн уу?

6-р баатраа сайн уу?
..................................

..................................

.................................

90-р баатраа сайн уу?

Явах болсон чинь дахиад

1-р баатраа баяртай

2-р баатраа баяртай

3-р баатраа баяртай

4-р баатраа баяртай

5-р баатраа баяртай

6-р баатраа баяртай

................................

...............................

...............................

90-р баатраа баяртай

Манайхаар бол ууралсан бүхэн дайсан биш, инээсэн бүхэн нөхөр биш гэдэг юмыг би хэлэх гээд ядаад байна л даа.

Юу вэ гэхээр зөөлөн зөөлөн хүн байнаа байна. Би бол зөөлөн ч биш хатуу ч биш. Гэхдээ зөөлөн нь илүү харин хатуу үе дээрээ би бол үнэхээр аймар төмөр шиг зогсож, хүн амьтныг уйлуулдаг л юм билээ.

Тэгээд яахав дээ амьдралын энэ урт замд чинь зөөлөн хүн их таарвал хүн чинь эвдрээд, хатуу нь их тааралдвал бас арай өөр болоод, өөрийгөө засаад энэ тэр яваад байх шиг байна тийм үү үгүй юу.

Гэхдээ тэр нэг бүүүүүүүүүүүүүүр дэндүү зөөлөн, хүн болгонд ЗА гэж хэлдэг юм болгонд УУХАЙН ТАС зогсож байдаг хүнтэй  лав би нээх удаан нийлж чадахгүй юм шиг санагддаг.

Өөрөө тийм биш болохоор төвөгтэй санагддаг юм уу эсвэл одоо харддаг юм уу бүү мэд бүү мэд.

Яагаад байна гэхээр тэр их зөөлөн зөөлөн хүнийг тойрсон хүмүүс жинхэнэ даварсаар даварсаар Дагвын орон дээр гараад хэвтчихэж байгаа байхгүй юу.

Боль л доо. Хүнийг ганц удаа бод л доо. Робот, төмөр биш ш дээ гэж хэлээд ч ойлгодоггүй тийм сонин сэтгэлгээтэй.

Нэг нь идэж, нөгөө нь идүүлэх гэж төрсөн юм байгаа биз гээд орхичих гэхээр арай л бас өөр юмаа.

Энэ муухай шударга занг хаанахын ямар жалга уруу чулуудах вэ?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

2 comments:

  1. za baiz... suul hesegtee oilgosongui... kkk
    het zuulun humuus noyon nuruugui met sanagdah tul itgehed hetsuu gedeg sanaa ni gol baiv uu, ali esvel denduu zuulun setgeliig ni humuus ashiglaj davrah ni muuhai gedeg sanaa baiv uu?

    shudraga zang hayaj yaahiin, hun shig hun gedgiin shinj temdeg bzidee :)

    tuulain onigoo savaachlaa, gehdee ene havid bol tiim tuulaig l sain saihnii orgil gej magtah baih.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ миний энэ бичиж байгаа царайг дээ. Сайжруулнаа. Гоё алдаа хэлж өгсөнд баярлалаа.

      Уг нь зөөлөн хүн бас хүнийг засахад нээх хэрэггүй харин улам давраадаг, идээлүүлдэг юм байна гэж хэлэх гэсэн юм.

      Би энэ туулайн онигоог нээх гоё ярьдаг байсын. Хүмүүс инээгээл. Одоо тэгж чадахаа больсон байна лээ.

      Наана чинь тэгвэл би өө энэ шал худлаа царайлчаал гэхийм байна даа хэ хэ хэ хэ.

      Delete