Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 14 January 2013

Та нар намайг таагаатах тэгэх үү?

Энэ одоо нээрээ юу вэ ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Уруулын будгын хэвээр хүний зан чанарыг шинждэг гэдэг юм билээ.

Би өнөөдөр уруулын будгаа харсан чинь ха ха ха ха ха ха арай л өөр юмаа нээрээ. Тэгэхээр нь та нараар шинжүүлмээр санагдаад зургий нь аваатахлаа.

Би нээх будаж шунхдаад байж чаддаггүй юмаа. Тэгээд яахав нэг хөнгөхөн хөнгөхөн тэгээл явж байдаг юм.

Нэг ч уруулын будаг амьдралдаа дуусгаж үзээгүй. Энэ будагийг харин дуусгаж магадгүй юм байна.

Дуусахаас нь өмнө харин хэв маяг нь их л янз янз болох шинжтэй дээ. Ямар хүний уруулын будгийн хэв ингэж гардагыг хэлж өгнө үү.

Ийм сонин хэвтэй болчихсон байнаа ва ха ха ха
Арын фон нь гар нүүрийн алчуур шүү. За тэгээд шинжээд байгаарай хүүхнүүдээ.

Ерөнхийдөө эмэгтэй хүний уруулыг будгийн хэв арай өөр байдаг байхаа тээн. Ингэж үзүүр гардаггүй санагдаад байнаа. Би одоо налуулж бариад буддаг юм уу хаашаа юмб дээ.

Ердөөсөө л эд нар

Цаад тал нь нарнаас хамгаалах уруул өнгөлөгч. Дундах нь саатай өнгөлөгч, хааяа нэг гял цал үед өнгөлнө.

Тэгээд энэ цагаан нь нөгөө сүртэй үзүүртэй будаг чинь. Гурвуулаа нэг компаных, харин толь нь л өөр юм байна.

Би сая гэнэт саналаа. Монголд байхад бас л нэг л будагтай байсан. Түүгээрээ будаал ва ха ха ха будах ч гэж дээ хааяа уруул хатахаар л санаж байгаа юм чинь.

Тэгсэн нэг удаа гаргаал будсан чинь манай өрөөний ах саваад уначдын. Яаж байгаан бэ та гэсэн чинь миний уруулын буддаг хэсэг бол алж байна гэнээ. Толь мольгүй шууд л нэг тэгсэн болоол өнгөрсөн гэж байгаан.

Харин одоо дэвшээд толь бас өнгөлөгч бас нарнаас хамгаалах тостой явж байгаан биш үү.

8 comments:

  1. Yasan olon budagtai yum be? Nadaa bol gants ch bhgui. Manai nuhur ohin 2 nadaas deer ungulugch mungulugchtei hahaha

    ReplyDelete
    Replies
    1. Хүүшээ тийм үү. Аййййр эмэгтэйлэг болчлоо ш дээ. Охидууд тэгнэ тэгнэ.

      Delete
  2. хэхэ уруулын будагтай юм гээч хөөе
    би 25 наслахдаа уруулаа бараг будаж байгааггүй
    уруулаа будхаар өнгөгүй болно гэдэг үгийг тархинд бат суугаад будахаа байсаанн
    хатахаар ньл нэг юм зөгийн бал вазелин түрхэж байгаам

    манай найз охин 20аад уруулын будагтай байналээшт нээрээ

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэгнээ тэгнэ. 20 байтугай л байдаг байх. Би ч бас танагтай юм байнаа тэгвэл айн кккккк.

      Хааяа өнгө дагасан будаг л түрхдий ш дээ.

      Delete
  3. Надад уруулын будаг бараг байхгүй ээ. Харин уруул хүрээлэгч бол байнга явдаг. Тэгээд өнгөлөгч. Уруулаа хүрээлж байгаад л өнглөөд "найруулж имрээд" болоо хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Би харин тэр хүрээлэгчээр нь хүрээлж чаддаггүй ш дээ. Яг яадаг юм бүү мэд ккк6 Уг нь авсы ш дээ. тэгээд хаачсын бүү мэд.

      Delete
  4. Нээрээ уруулын будагны хэвээр ийм тийм гээд шинжээд байдаг шиг санагдаад байна. Ингэж буддаг хүн эмэгтэйлэг, хэзээ ч анхны алхамыг түрүүлж хийдэггүй (эрэгтэй хүнтэй холбоотой асуудал шүү) гэх мэт байдаг санагдаад байна.

    ReplyDelete
    Replies
    1. Харин би тийм юм харж байсын. одоо хайгаад олдоггүй ээ. Ха ха ха ямар гого хариулт вэ баярлалаа ккккккккк.

      Delete