Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 6 January 2013

Ban Bang Dalida

Энэ дууг гурван жил хайсны эцэст өнөөдөр оллоо.


2010 онд манай ангийнхан багштайгаа Les_Amours_imaginaires гэдэг гомо залуугийн киног үзсэн юм. Их авьяаслаг залуу л даа.

Тэгээд тэр хануны хэсэг дээр нь тэр нэг хүүхэн нь үнэн саак алхдаг хэсэг дээр үнэн тасарсан ая яваад байсан байхгүй юу.

Би бүр тэр аяыг Бан бан гэж цээжилчээл гэртээ ирээл хайгаад байдаг олдоггүй.

Тэгээд харин уржигдар гэнэт энэ бан бан гэдэг ая орж ирээд бүтэн өдөржин бодсоны эцэст энэ хануны ая байна гэж санаад хайсан чинь байж байна ш дээ.


Энэ дуу нь өөрөө их гоё түүхтэй юм шиг санагддаг юм.

Цаанаа л нэг гоё ихэмсэг, өөр мэдрэмж төрүүлдгийн.

Хэдэн жилийн дараа сонсоход тэр үеийн амьдрал нүдний өмнүүр өнгөрөөд л нэг л сайхан санагдах байх даа.

Бид нар чинь нээх юм мартдаггүй юм шиг яваал байна, яваал байна гэтэл тас мартсан л байдаг ш дээ тээн. Явж явж энэ үнэр, аялгуу хоёроос л бүгдийг эргүүлэн санадаг, тодорхой мэдэрдэг гэж уншсан санагдахын.

3 comments:

  1. ergeed sanahaar goe medremj turdug baihda te

    ReplyDelete
  2. Billiig ustga kinon dr soundtrack gardag. Bas Franciin mafftai kinond dr sonsson. David guetta Shot me duwn gj remix ni goyo. Er ni olon kinon Dr ene aya gardag yum shig bn Le. Goyo duu shu.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete