Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 9 January 2013

Жижигхээн

Өчигдөр нэг хүүхний аманд орчих шахав.

Нөгөө өөртөө бугуйн цаг авах гээд Swatch-ийн цаг зардаг дэлгүүрт ирлээ.

За тэгээд минут, секундтэй цаг авмаар байна гэсэн чинь миний бодож байсан цагийг гаргаж өгч байна.

Өнгө энэ тэр сонгочоол, жаахан тайлбарлуулж байгаад гэнэт гоёл чимэглэлийн зүйл сонирхоё гэсэн чинь тэг гэлээ.

Тэгээд Swatch-ийн баахан бөгж үзлээ. Тэгсэн нөгөө хүүхэн тэгжийн. Энэ дандаа хамгийн жижиг размерууд нь үлдчихсэн. Хүн их сонирхдогын даанч нэг ч хүний хуруунд таарахгүй ингээд байж байгаан гэлээ.

Тэгэхээр нь санаанд ч үгүй нэгийг зүүсэн чинь миний хуруунд таараад нөгөө хүүхэн уухай хашгираад хамаг бөгжөө миний 6 хуруунд зүүчихлээ.

Яадаг ийдэг нарийхан гартай хүүхэн хаанаас гараад ирэв. Алив энэ манай бөгжнүүд 50 хувь хямдарсан байгаа ав мав, гоё харагдаж байна гээд панаалдаж гарав.

Swatch үйлдвэр нь Канадаас гоёл чимэглэлийн бараагаа татаж байгаа гэнээ. Канад зах зээл муутай байна. Зөвхөн цагаа зарах юм гэнээ.

За тэгээд нөгөө хүүхэн чинь урд орж нэг гүйгээд ард орж нэг эргэлдээд намайг чинь хэд хэд муйнхруулаад авав.

Яадаг яадаг юманд явахдаа энийг бүжгэнд явахдаа энийг энэ тэр гээд. Бурханы авралаар би гэдэг эмэгтэй нь бөгж сонирхдоггүй болохоор авсангүй дээ.

Миний гар бугуй жижиг болохоороо бөгж, цаг зүүхээр дөнгө зүүсэн юм шиг хүнд байдаг юм. Тэгээд зүүхгүй, авах ч үгүй.

Орчин үед харин цагнууд хөнгөхөн болоод бас чиг цаг зүүгээд байгаа. Бөгж бол бүтэхгүй. Зүүж гараал 20 минутын дараа сугалаад авчихна.

За тэгээд нээх ганган цаг авсан чинь минийхээр бол томдоод худалдагч хүүхнийхээр бол мода юм байхаа. Хэрэг болоод байгаа болохоор болж л байна даа.

Миний бугуй шүү дээ Нарийхан байна уу?

Хажуугаар нь хурганы арьс энэ тэр рекламдаж байгаа юмаа бас зүгээргүй.

Одоо энд нарийхан хурууныхаа зургыг тавьж хавийн хүн ухаа алдуулахаас. Та нар дуу алдвал би нээх гайхахгүй.

Хаа явсан газар л ингээд дуу алддын аая яааяаа арай хол явчихав уу ва ха ха ха ха ха ха ха ха ха.

Сүмбэн цагаан хуруугаараа энэ тэр кккк


24 comments:

  1. neeree yamar nariihan yumbee jaahan yum hum idej uujiildaa

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ идээд идээд идээд л байна хө.

      Delete
  2. аягүй нарийхан, гунхсан туялзсан жаахан салхинд хийсэх аядан тогтох бүсгүй нүдэнд харагдчихлаа:)

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ гэхдээ хэлбэр бас 90-60-90 бишээ бас өөр. Салхинд хийсэх аядан тогтох гэдэг чинь харин үнэн юм байна.

      Delete
  3. хүүе лдээ, би чамайг яагаад ч юм хөөрхөн жаахан бондгор, аягүй спортлог хүүхнээр төсөөлөөд байсан шд. Жаахан том биетэй.

    ReplyDelete
    Replies
    1. Том биетэй арай биш байхаа. Гэхдээ спорт их сонирхды ш дээ даанч тэгээд сачий нь хүрэхгүй ээ хөөрхий.

      Delete
  4. Sain baina turanhai baina gedeg chine tolgoi chine eruuleer sain ajillah neg huchin zuil.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ тийм үү. Би шал эсрэгээр нь бодож байсы ш дээ кккк.

      Delete
  5. Chi bid 2 adilxan yum bna doo. gexdee l chi nadaas ch ilyy turanxai bololtoi. jaaxan tsagaan guril en ter idej targaalaach ee. Tsag bol tomdchixjee, iim noloxoor bi jijigxen tsag l xaij yavdiim daa.

    ReplyDelete
    Replies
    1. Аан мэдэхгүй надаас туранхай хүн бас байдаг юм билээ хэ хэ хэ.

      Би яг Swatch-оос цаг авна гэж бодоол очсон чинь байхаар нь авчихсан.

      Delete
  6. Пээ ямар нарийхан туранхай юм бэ? Шууд л hunger Africans санаанд орлоо шүүдээ ккккк. Ямар туранхайн ёстой нээрээ таргалаачээ хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха ха ха ха

      Тарган байсан үе бий бий бий

      Delete
  7. ter jijeg bogjnuudiig avahgui kk

    ReplyDelete
    Replies
    1. Зүүсэн чинь л хүнддээд тэгээд авсангүй ээ хө.

      Delete
  8. Surhii urt turanhai gartai yum, tsgagiin huvid Ongo design ih taalagdaj. Bi yor ni tom tsagand durtai l daa.

    ReplyDelete
    Replies
    1. Харин хүмүүс миний гарыг хараад гайхды ш дээ хэ хэ хэ. Сонин нарийхан гээд кккк.

      Би нээх содон өнгө сонгодоггүй юмаа. Тэгсэн чинь шар нээх гоё харагдаад нэг шар гутал авцымаа тэрнээс болжийхгүй юу кккк.

      Delete
  9. Replies
    1. Хэ хэ хэ зөндө өл иджий ш дээ үнэндээ

      Delete
  10. Replies
    1. За юу гэж дээ. Гоё өөртөө тохирсон биетэй л байгаа ш дээ. Бүсгүй хүн бүр хөөрхөн ш дээ.

      Delete