Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 29 January 2013

Энэ ямар хөөрхөн юм бэ?


Өөлгөн зурагтай гэдэг нь
Монголоос надад ийм шоко ирээд тэгээд одоо дээрийнх шиг хаях юм болох вий гээд задалсан чинь ёстой хөөрхөн хөөрхөн юмнууд гарч ирхиймаа. 

Буриад

Казак

Бөх

Өөлд

Үзэмчин

Өөлд

Казак

Барга


Торгууд

Урианхай

Торгууд

Хотон


Хурдан морьны хүүхэд

Халх

Эрхий мэргэн

Захчин

Дарьганга


Сэвгэр

Барга
Өөлд нь хэд хэд байхаар нь нэгийг нь идчихлээ. Амт нь сайхан дажгүй юм гээч. Одоо энэ зургаар нь зар сурталчилгаа хийж байгаад хүнд өгөөд байхгүй бол нэг өдөр хугацаа нь дуусаад би сангийн бойпор энэ тэрээ асааж, маань мэгзэм уншиж байж хаях болно шүү дээ. 

9 comments:

  1. Амт нь хир байна? Нэлээн дээр идэж үзсэн амт нь таалагдаагүй. Одоо сайжирсан болов уу? Манайх бас ингээд чихрээр дүүрээд эхнээс нь хайран юмнуудыг хаядаг шд.

    ReplyDelete
    Replies
    1. Дажгүй л юм шиг байсан. Би нь шоко энэ тэр нээх иддэггүй болохоор тэгээл өнгөрсөн. Би Монголд хөдөө явуулчихдаг байсан юм санаа амар. Энд бол хаяж өгч байнаа бурхан мину.

      Delete
  2. гоё сэтгэсэн байнашт.. гэхдээ л илүү уран сэтгэлгээ дутахымдаа ..
    яахуу эхэлж хийж байгаам чинь болох биз

    ReplyDelete
  3. Амт нь ямар бол? Гаднаас нь харахад их хөөрхөн юм байна

    ReplyDelete
    Replies
    1. Дажгүй л юм билээ гаатай ч юм шиг сэнгэнээд л...

      Delete
  4. bi bas mgloos chiher zahih durgui, hayachihaad bdg yum, nadad bas amt ni taalagdaagui, ajliihan idkuu bsn bs...
    gehdee hiih gej sedsen ni huurhun sanagdsan, amtaa jaahan saijruulchihval ch...

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн энэ санаа нь их хөөрхөн юм. Одоогоор нэг хүнд идүүлсэн. Гоё байнаа л гэсий ш дээ. Эд нарын гоё гэдэг үг хятадын хог шиг элбэг гэсэн үг хэ хэ хэ.

      Delete
  5. монгол костюмс хамтарч хийсийн бхдаа? энэ гэхдээ амт нь онцгүйэ. алпен голд эд нарыг учиргүй иддэг бж билээ, сүүлд идэж чадагүйшдээ, хаясан. хулхи болчихсон юмуу, угийн тйим ч бсан юмуу. манайд одоо юу л бн чингис архи, баахан бүдүүн чихэрнүүд. идэж ууж чаддаг хүн даанч алгадаа.

    ReplyDelete
    Replies
    1. Есөн од хүнс гэнээ. Бельги-Монголын хамтарсан л гэнэ. Надад нэг гоёоны архи 3 жил болжийн даа хөөрхий. Яадаг ч юм байгаан.

      Delete