Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 5 January 2013

Шанз 3

Энэ гурав бол цөм авжий ш дээ. Яахын бэ нээрээ.

Үнэн тасархай.

Jingle Bells-ийг бол Шанзаас өөр хөгжим ингэж сайхан уянгалуулахгүй юм шиг санагдлаа. Сэтгэл хөөрөөд босч гүймээр энэ тэр, тэр хэдэн минутанд чинь ямар их юм бодогдовоо.

Мэдээллийн хэрэгсэл дээр хүмүүс энэ гуравыг нээх сүүдэр талаас нь бичсэн байхын. Хөгжимөө л тоглож чадаж байвал тэгээд бусад нь одоо лөөлөө л биз дээ. Үгүй юм уу?

Яадын бэ, харин ч эмэгтэй хүмүүс гэхэд зоригтой гараал ирж байна ш дээ. Зөндөө л гоё тоглодог юм байна ш дээ.

Худлаа үнэн ам барьж дуулах чамаа аядсан, шалдан нүцгэн хүүхнүүдээс хавь илүү дээр зүгээр л амьд хөгжим гээл бодчиход одоо бусад нь бол юу юм бэ.

Шинэ CD гаргаж байгаа гэнэ. Гарангуут нь iTunes дээр тавигдахаар нь хамгийн түрүүнд авахаа андгайлчихая.

За тэгээд манайхан юм хийж байгаа нэгнээ дэмжээд, дэмжээд явчихвал бид чинь уг нь их өөр хүмүүс юм байгаам ш дээ уул шугамандаа.


Зууны манлай дуучин маань жинхэнэ маскгүй яриа гэж юу байдагыг үзүүлж дээ. Байгаагаараа нээх гоё эмэгтэй шүү.

Улам л гоё болоод байна шүү дуучин маань. Тайзан дээрээсээ буучихаас нь өмнө ганц удаа тоглолтыг нь үзэх юмсан даа.

4 comments:

  1. Шанз-3 бүсгүйчүүд надад лав таалагддаг. Хамт нэг нислэгээр Хонг Конг руу явж байлаа. Тэр үедээ юу билээ хөгжим үүрсэн ийм бүсгүйчүүд юу хийж явдаг юм бол оо гэж гайхаж л байсан тааж ядаж л байсан, харин сүүлд мэдэхнээ энэ 3 бүсгүй байсан юм байна лээ.

    ReplyDelete
    Replies
    1. Энэ гурав бол тасархай авжий ш дээ. Цөм цойлоол дүүлээд гарч иржий ш дээ.

      Гоё байноо. Зүрхний цохилт энэ тэр хурдасгаал авлаа даа хэ хэ хэ.

      Delete
  2. Энэ Сараа ямар гоё ийн бэ, би дуртай байсан лдаа, тэхдээ хувь хүнийх нь хувьд бүүр нэг тийм хүндлэл өөрийн эрхгүй төрөх юм. Гоё нэвтрүүлэг үзчихлээ баярлалаа

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн аягүй дайчин. Яг байгаагаараа гоё байгаа биз дээ. Илүү дутуу юм байхгүй. Зүгээрээ хө.

      Delete