Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 4 January 2013

Барахгүй даваа

Ер нь бол TELUS-ийн араас гүйсээр байгаад л он дуусчихлаа л даа.

Энд бичиж байсан асуудал шийдэгдээгүй он гарсоон. Одоо тэгээд он гарангуут энүүнтэй үзэлцэж байна.


Хохирол, гомдол барагдуулах албад өргөдөл бичгээр, амаар өгсөн боловч нэг ч удаа яаж ийж байна гэж асуусангүй.

Бүр хөөцөлдөө ч үгүй юм биш үү.

Тэгсэн өнөөдөр нөгөө TELUS намайг өр барагдуулах албанд өгчиж. 543 доллар нэхжийн шүү дээ.

Энийг төлөхгүй бол зүгээр цаашаа явна гэж л мэдээрэй гэж байна. Намайг айлгаж байгаа бололтой юм.

Би ч айлаа.

Би хуулгаа үзмээр байна гэхэд хуулга өгөхгүй байгаа газар шүү дээ. Яг үнэндээ бол эндхийн салбарын ажилтаны буруу ш дээ.

Би тэр залууг очоод зад загнаад чирээд явмаар л байна. Даанч одоо энд тийм донжгор юм алга. Гэхдээ тэр ажилтан буруугаа хүлээх ёстой биз дээ.

Яагаад ингээд намайг хохироож байгаа юм бэ?

Аягүй зэвүүн байгаа байхгүй юу. Нээх муухай, өөдгүй.

Би хуулгаа авахгүйгээр төлж чадахгүй ээ гэж хэлсэн. Гэтэл хуулга өгөхгүй байга газарыг би нээрээ яах вэ. Балбадаг газар байна уу та минь ээ.

Цаас юм бол шууд базаал базаал базаал хаячихмаар л байна. Үнэхээр хуулгаа үзээд төлбөр гарсан бол одоо яая гэхэв.

Би төлбөр гараагүй гэдэгийг нь мэдээд байгаа байхгүй юу. Одоо бүр TELUS гэхээр шууд огиудас хүржийн даа.

11 comments:

  1. Android utsan deer yaria bichideg unegui programuud play.google.com -d zunduu bii. Buh problemuudaa teden ruu utsaar zalgaj saihan yariatai bicheed bichlegee dvd-d huulaad tuv ofis ruu n ilgeegeed minii hohiroliig baragduulahgui bol eniig TV-d ogno interneteer delhii dayar tsatsaj tanai uneniig delgene geed zahia bichih heregtei. Naana chine humuus setgel sanaanii hohiroloo nehdeg bol nemeed 1500$-iig neheerei!

    ReplyDelete
    Replies
    1. Call recorderoo utsandaa suulgaad ehnees n oor tiishee turshij zalgaj bichij 2-3 udaa turshchaad teden ruu sain zalgaj jonhuug n sain bichih heregtei!!

      Delete
    2. Яг үнэндээ одоо аймаар залхжийнаа.

      Энд юу ч шийдэхгүй. Төв рүү гээд байгаа байхгүй юу. Төв нь бүр аймаар хол өөр хотод. 5 цаг онгоцоор ниснэ.

      Нүүр нүүрээ харж байгаал үзэлцмээр байна.

      Одоо утасаа ч авахаа байчаал байж байна.

      Delete
  2. yag zov barimalchiig demjij bn

    ReplyDelete
    Replies
    1. Би чинь бас ийм тал дээрээ бүтэлгүй ээ.

      Delete
  3. Naanaa busad soninuudiin sitenaas har bas oron nutgiin shuuhiin shiitgeluudees haij uz iimerhuu tuvshinii hereglegchiig hohirooson adil herguuded setgel sanaanii hohirold hediig shiidsen baina. Bolohgui bol zahian deeree ter shuuhiin shiidsen dugaar kodiig n havsargaad "Miniih shig hohirooson heregt ene shuuheer 5000$ torguuli tavisan bi bas adiliig nehej baina!" geed 3000-5000$ nehsen ch bolno!!

    ReplyDelete
    Replies
    1. Нэг дэх өдөр шүүх орж судалнаа.

      Delete
  4. Endees ter Telusiig chine unshlaa hereglegchidiin setgel hanamjaas. Za yamar ch baisan delhii sunusun ch Kanad ruu yavahgui baihaar shiidev! ;D

    http://www.consumeraffairs.com/cell_phones/telus.html

    ReplyDelete
    Replies
    1. аймаар байгаа биз дээ. Ийм зэвүүн байхгүй юу даа эд нар.

      Delete
  5. Bi bas chamd sonin hevlel interneted bichne gej surduul gej heleh bailaa, deer humuus helchihsen bna. Deer ni omgoologch deer ochood zahia bichuul, omgoologchiin holsiig tedneer toluulne gej surduul. Naaduul chine yasan davarchihsan garuud ve!!!

    ReplyDelete
    Replies
    1. Өмгөөлөг хайя даа. Мань мэтэд олдох болов уу. Баярлалаа

      Delete