Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 8 January 2013

Баярлалаа

Мэндчилгээ дэвшүүлсэн найзууддаа баярлалаа.
Төрсөн өдөр жинхэнэ эхэлж байна.

Өөртөө бэлэг авах гээд хэ хэ хэ. Электрон бугуйн цаг авдым уу даа. Хэрэг болчоод байх юмаа.

Надад дандаа механик нь байдаг юм байна.

Өчигдөр хуушуур хайрч идсэн чинь гэдэс цадаад, сэтгэл цаддаггй. Хөгийн л юм боллоо ш дээ.

8 хуушуур идчихээд юу ч идээгүй юм шиг санагдаад байдаг. Ийм сонин сэтгэгдэл анх удаа л төрлөө ш дээ.

За тэгээд нээх гавьяа байгуулсан юм шиг энэ тэрүүгээр сайхан дэгдэж байгаад ирий даа.

Гэнэтийн бэлэг Америкаас хүлээгээл байгаа.

Ер нь бол дандаа бэлэг хүлээж байвал бэлэг ирээд л байдаг юм гэсэн. Би дандаа хүлээдий ш дээ.

За бүгдээрээ өдрөө сайхан өнгөрүүлээрэй.

Хайртай шүү.

6 comments:

  1. Replies
    1. Хэ хэ хэ тэр чинь харин энд байхгүй ш дээ. Монголд очоод нөхнө дөө гээл яваад байгаа хэ хэ хэ.

      Delete
  2. Бөөстэй өдрийн мэнд! Хэд хүртэл насалмаар тэр хүртлээ жаргалтай амьдраарай!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. 100 насална гээд зорилго тавьчихсан маш шаргуу тэмцэж байгаа хө.

      Delete