Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 25 January 2013

Цаг хугацааны өөрчлөлт

Гурван жилийн өмнө Со хэлэхдээ: Сайхан хоолонд, тансаг буудлаас илүү зарлага гаргана.
Би хэлэхдээ: Юухан хээхнээр хооллоод, тансаг буудалд зарлага гаргана.

Гэтэл өнөөдөр би Со-ийн байр суурин дээр ирсэн зогсож байна шүү дээ. Гэхдээ нөгөө тансаг за тансаг нь ч юу юм бэ, гайгүй шиг буудал гэж ярьдаг хэвээрээ.

Үгүй бол нөгөө жорлонгийн асуудал гарч ирнэ шүү даа ва ха ха ха ха ха ха ха ха ах ха.

Ингэлээ л дээ.

Яг үнэндээ би бол цайны печень, нэг аяга шөл энэ тэрээр ходоодоо борлуулаал, хаашаа юмб дээ өлсөхгүй л байвал юу идэж байсан ч яахав гэж бодож явсан бололтой.

Гэхдээ би түргэн хоол ороод байж бас нээх чаддаггүй юмаа. Чипс энэ тэр бүр идэхгүй. Ерөөсөө цайны печень л миний найз байсаар ирсэн, байх ч болно.

Дашрамд хэлэхэд орчин үед төрсөн эхчүүд хөхөндөө сүү оруулах гэж цайны печень иддэг болсон гэхийн. Бас хажуугаар нь таргалдаг гэхийн.

Би насаараа цайны печень идэж ирсэн, энэ тарга зузаан нь хаагуур өнгөрөөд явчихаваа.


Миний энэ хоол сонгох өөрчлөлтөд мэдээж манай Со маш ихээр нөлөөлсөн байх. Жинхэнэ сайн хоолонд юугаа ч хайрлахгүй хүн шүү дээ.

Мань хүн одоогоор Монриалын хоолны газруудыг бараг л дуусгачихаад байгаа. Аль нь сайн хоолтойг надад маш сайн хэлж өгнө.

Би нөгөөдүүлээр нь бүгдэнгээр нь орж чадахгүй. Гэхдээ саяханаас эхнээс нь ороод явж байгаа.

Тэгээд яахав чанартай хоол сонгоод эхэлсэн чинь маш их нарийн төлөвлөгөө энэ тэр шаардагдах бололтой. Хэдэн цагт хаана ямар газар хоол идэх вэ? Эсвэл 7 хоногийн өмнөөс гэртээ тийм тийм хоол тэгж ингэж хийнэ гэж төлөвлөх ёстой юм шиг байна.

Ямар ч байсан өмнөх шигээ гэнэт салхи шиг шуурч гарч ирээл юу байна түүгээр ходоодоо борлуулхаас өнгөрдөг болжээ.

Гэх мэтээр цаг хугацааны явцад үзэл бодол өөрчлөгдөж, юманд хандах хандлага эсрэгээрээ болж байх юм.

Одоо гол нь гэнэт ингээл гараад ирэнгүүт (Жишээ нь Монголд очих) хүмүүс одоо энэ муу ТБ чинь ямар ярваак болцын бэ гээл бодох байх даа.

10 comments:

  1. Solongoschuud amttai hoolond mugnu hairaldaggui ard tumen, dandaa hool yaridag humuus dee. 4-lee hagas sariin tsalin 1 saya wonii unetei mah ideed ineed aldaad garaad irdeg humuus dee,

    ReplyDelete
    Replies
    1. Уул шугамандаа тийм хүмүүс юм байна л даа.

      Delete
  2. би лав сайн хоолонд мөнгө гаргах аймарр дуртай ...
    хүн өөрийнхөө сэтгэл ханамж ходоодыг маш сайн хайрлах хэрэгтэй..
    та наанаа гоё хоол байвал зургыг нь аваад блогтоо ресторон үйлчилгээ холны амтыг бичвэл илүү л бас сонирхолтой байнадаа

    ReplyDelete
    Replies
    1. Зураг авах санаа их байдымаа. Даанч нэгдүгээрт ганцаараа орж хоол иднэ. Хоёрдугаарт зураг аваад энэ тэр байхаар нээх домбо санагдаад ккккккк.

      Delete
  3. Gadaadad bol solongos hoolnii gazar orood maliin gedes dotriin hoolnuudaas n avhad dajgui ee. Manai chanasan maliin gedsiig yaj guitshev gehdee bol ovoo oiroltsoo.

    Soninoos bi neg amerik ovootei yarij baisan ted nar 70-80-aad onuud hurtel maliin gedes dotriig haydag baisan gesen getel 90-eed onoos ch yumuu malaas hayhgui yumgui bolj bugdiig n hunsend heregledeg bolson gesen medeej aziin heden terbum humuus hereglej boldog hunsiig baruun ch gesen gartsaagui heregleh l bolno.

    ReplyDelete
    Replies
    1. Олон янзын ногоо, амтлагчтай байгаад нь атаарххымаа. Эд нар лав тэр хандгайн махнаасаа гэдэс дотор гэдэг юмыг лав авдаггүй юм билээ. Эвэр бор мах бусды нь бол хөрөөгөөр түйчээд хаяж байгаам чинь.

      Delete
  4. Би бас Солонгос найзаасаа их юм сурсан. Яг бидний үед картын бараа гээд л идэж уух юм хомс байсан болохоор тэр үед дассанаараа бараг л хоолтой хоолгүй яваад сурчихсан байсан. Одоо бол 9 шидийн сайн муу хүнс их болоод Монголчууд маань илүү жинтэй болцгоосон нь бас л хэдийд яаж хир их хэмжээтэй гэдгээ зохицуулж чадахгүйтэй холбоотой байхаа. Харж байхад цагтаа зөв хооллохоосоо илүү тэр мөнгөөрөө үзэмжээ чимчих гээд л зүтгээд байх нь тэр. Би ч гэсэн тийм байлаа, одоо өөр болсоон.

    ReplyDelete
    Replies
    1. Шөнө орой хоол иддэг хүмүүс их байх шиг байнаа. Жаахан эрт хоолоо идээд сурчихвал манайхан уг нь нээх муу хоол хүнстэй улс орон биш ш дээ тиймээ.

      Delete
  5. Minii huvid 2 ulaa chuhal, hogiin buudal ch bas getsuu sh dee. Hool huns chuhal gedgiig sain meddeg blaa, ongorson jil USA yavaad l hool huns shig chuham yum bdaguig oilgoson doo.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. АНУ-д очоод нүд мүд эргэлдээд чухамаа чухам

      Delete