Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 11 January 2013

Олчлоо ш дээ

Од болохоороо хувцасаа хийлгэх загварын алтан гартанаа олчихлоо ва ха ха ха ха ха.

За наргисын шүү. Од байтугай оготны амьдралаар амьдрах гээд энд зүгээр бусниулж тавьж байна ш дээ ва ха ха ха ха.

Хүмүүс Хятад уу гээд асуухаар би нэг ар дээрээ Монгол энэ тэр гээд биччихээд явах юмсаан гэж бодож байсан чинь үүе л дээ ингээл нээх гоё болчих юмаа.

Манайхан чинь яасан ч уран, гого болчихсон юмб дээ.

Ийм гоё даашинз байна ш дээ.


Жич: Yumjir Fashion хуудаснаас хуулбарласан бөлгөө. 

Энэ бол Миний нутаг
Монголын сайхан орон

гээд бичигтэй даашинз өмсөөд явбал тэгээд одоо хавийн залуучуудын ноён нуруу тас тас хугардаг юм байгаа биз дээ. Үгүй юм уу?

Би Монголд байхдаа нэг үзэж байсан юмаа. Малгайн дээрээ Монгол бичигээр бичүүлье гээд, өөрөө бичигээ цахимаар бичээд, хэвлүүлээд тэгээд ЭЭЖ ГОВЬ МИНЬ гэсэн малгай өмсдөг байсан юм.

Даанч тэр үед түүнээс том үг үсэг Монгол бичгээр хэвлэх боломжгүй байлаа.

Гэтэл өнөөдөр ингээл гараад ирсэн байхаар нь Элэг зүрх минь догдолж хосгүй баярын нулимс хоёр нүдийг минь бүрхэхгүй байхын аргагүй л байна ш дээ.

Шууд захиалга өгнө гээд шийдчихлээ. Цамц, даашинз, хүрэм бүгдийг Монгол Бичигтэйгээр хэвлүүлээд тэсрээл гараад ирий.

4 comments:

  1. айхтар эх оронч бүсгүй шү

    ReplyDelete
    Replies
    1. Хөөх баярлалаа. Эх оронч гэдэг үг нь надад томдох байхаа. Би харин МОНГОЛ БИЧИГТ ХАЙРТАЙ ХҮҮХЭН гэвэл ёстой тас тэврээл авлаа.

      Delete
  2. наад юмжирийг чинь би үзлээ
    ямар хөөрхөн хөөрхөн юм зохиодын бэ тэ

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байгаа биз дээ. Донж маяг энэ тэр нь бас үндэсний санаа оноо харуулсан гээд. Ёстой л хосгүй авьяастай хүүхэн юм шиг байна даа.

      Delete