Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 26 January 2013

Гэдэсний таталт (хүүхнүүдэд)

Ганц, сайхан, насны гэдэсний таталтын дасгал хэлж өгөөч хүүхнүүдээ.

Би бараг сүүлийн 10 жил л гэдэсний таталтын дасгаж хийж байна. Аэробикт явах, Латин Амеиркийн бүжгийн дугуйланд явах, мөн сүүлийн жилүүдэд усанд сэлэх гээд ер зүгээр байгаагүй.

Би бас зориуд шатаар өгсөж уруудаж алхана гээд энэ гэдэсийг чамбайлгачих гээд аминдаа үзээд байгаа юм.

Гэтэл нэг л болж өгөхгүй байна.

Тэгээд нөгөө муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг ойрдоо нэг юмыг хардаад байгаа.

Тэр нь юу вэ гэхээр:

Би 2-р курстээ зуныхаа амралтаар хөдөө гэртээ Мал мал маллах сайхан шүү, Малчин бидний жаргал шүү гээд хоньны бэлчээр дээр исгэрсэн шиг явж байсан чинь гэдэс өвдөөд, юун хонь монь хариулах жалганд атирч унаад явж чаддаггүй, гэртээ очиж чаддаггүй.

Орой хонь нь гэрээ олоод ирчихдэг. Эзэн нь байдаггүй. Манай гэрийнхэн сандраад намайг хайгаад тэгээд жалганд би атирчихсан, явж чадахгүй хэвтэж байхад манай ах намайг олж билээ.

За тэгээд багын эмч мотоциклоор авчираад үзүүлсэн чинь олгой ургасан байна. Заавал машинаар сум яв гэлээ.

2000 онд чинь бас айл болгонд машин байгаагүй ш дээ. Наймаа энэ тэр хийдэг хүмүүс л машинтай байдаг байв.

Тэгсэн яг тэр үед нь Хятадын хил онгойгоод манай сумын бараг бүх машинтай айл хил явсан байж тараад, над мэтийг сум тээвэрлэчих машин олддоггүй ээ.

Эмнэлэгийн түргэний машин нь хот явчихсан байл уу яалаа даа. Ямар ч байсан байхгүй байсан.

Хоёр хоногийн дараагаар ах нэг ачааны пургон олж ирээд, би тэр ар зайд нь шууд ороол атираад хэвтээд өгсөн.

Сум орсон чинь олон хоночихлоо. Аймаг яв гээд тэгсэн нөгөө аймаг явах машин бас байдаггүй. Бас нэг хоноод нэг 69 олоод, аймаг үүрээр ороод өглөө 07 цагт хагалгаанд оровоо.

Би боддогын тэгэхэд л эмч нар сандраад, энэ гүзээ энэ тэрийг эвгүй хагалсан болов уу гээд. Аймаар том муухай оёотой ш дээ. Гэдэсийг нэг л сонин хэлбэртэй болгочихсон юм шиг санагдаад байдаг юм.

Хаашаа ч юмб дээ, жаахан далийлгаж хагалсан эсвэл одоо яасан ч юмб дээ. Яагаад гэвэл би тэр үед чинь мираалаг байсий ш дээ. Тэгээд мираалаг хүнийг чинь яаж хагалсан ч яахав гэж бодсым уу эсвэл тэгээд тэр мираалагны юм нь энэ оёдолын цаана үлдцийм уу.

Ямартаа энэ олгойны хагалгаанд учир байнаа гээл боддог болсон. Гэдэс минь дээ хоёулаа яаж чамбийна даа ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

9 comments:

  1. сайхан юмаа гэтэл би ерөөсөө юу ч хийдэггүйшт хахахахахахахаха
    гэхдээ би бүдүүн хүн л дээ хөөрхий одоо яахуу

    ReplyDelete
    Replies
    1. Дасгалдаад дасгалдаад нарийжихгүй байна ш дээ хонгор мину

      Delete
  2. Bnga bosch suusan ch gert gadaa ch davsag gedes hodood 3aa tataj yavj bai. Ehendee butej uhchih geed hetsuu bdin l gediin bnlee surchuul ggui ee. Manai eej, tsetserlegiin bagsh 2 namg bnga gedsee tatjii gedsee tat gseer bgaad hevshil bolood 20jil bolchuu haha.

    Bas sheesee bitgii havchij bgaarai. Sheesee havchaad bhaar davsag sunaad teruuhen havidaa yvsaar yvsaar ovgor ch geh umuu neg tm guzeetei ch gemeer boldiin shuu.

    Odort neg alim togtmol ideh gedes tseverlene targalahgui biyed sn geed l olon talin ashigtai

    Us sain uu

    ReplyDelete
  3. Би нэг дасгал мэднээ. Гэхдээ хүн бүрт үр дүн нь янз бүр байдгийн. Бас нуруу нь өвддөг хүн хийгээд хэрэггүй. Дээшээ харж хэвтээд яг нурууныхаа хонхорт нь таарсан жижиг дэр ивээд 2 гараа толгойныхоо ард зөрүүлээд далан дээрээ тулгуурлаж толгойгоо өндийгөөд 2 хөлөө гаднаас нь дотогш чиглэлтэй хайчлах маягийн хөдөлгөөн өдөрт 50-100 удаа хийнэ. Хичээж тэвчиж чадвал 7 хоноод үр дүн гарна. Бүх л биеийн булчин чангарна. Гол нь хэвлий учиргүй чангарахгүй ч тааль гараад ерөнхийдөө илүүдэл харвин уусаад тэрийгээ дагаад гуалиг болно. Бас нурууны булчин их чангардаг болохоор нуруу өвддөггүй хүмүүст их сайн. Нуруу өвддөг хүмүүст энэ дасгал дэмий байдгийн шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Нуруу гэхээр чинь энгийн үед өвддөг гэсэн үг үү? Эсвэл нөгөө юу яахаар нуруу өвддөг хүн үү? Би бол тэр өдөр гэвтэрт орды ш дээ үнэн дорой.

      Хүүе тар тааль энэ тэр нь надад одоо хэзээ гарч байсын болоо гээл бодоход хүргэж байхынмаа.

      За нэг хийж үзнээ. 7 хоноод үр дүн гархын бол үнэн тас бус уу? Баярлалаа

      Delete
  4. Tsanaar gulgaad yz dee gsn. xexexe, saya baasan garagt ajliinxantai skyresort orj tsanaar gulgaad, 3 tsagiin daraa byx bie xundyyr. guya, ugzug byr shataar ugsuj uruudaxad suxurch unachix shaxaj uvduud bgaam daa. tgeel zygeer xaana ch xyrsen byr ilexed l uvduud, nadad byy xyr gsn l xyn baij bna daa. xexexe.

    ReplyDelete
    Replies
    1. 4 жил цас мөсний оронд амьдарчаад цанаар гулгаж үзээгүй ш дээ. Лоймол дорой сул гэж хэлэхээс өөр яахав дээ.

      Хааяа булрах ч нөгөө .... шиг л болды ш дээ энэ тэр ккккккккккккккк

      Delete
  5. 6 pack нь сайн гарч өгөхгүй байна гэсэн үгүү? эсвэл олгойны сорвины эргэн тойрон нь таалагдахгүй бн гэсэн үгүү?

    ReplyDelete
    Replies
    1. Ха ха ха тэр 6 энэ тэрийг чинь бурхан багш заяагаагүй байхаа.

      Олгойны соривны тэнд нээх сонин хэв хавгүй байдаг юм. Жалга уруу орж байгаа юм шиг ха ха ха ха ха

      Жалгаас өөр юмтай зүйрлэж чадсангүй ээ кккккккккккккк

      Delete