Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 1 August 2012

Олимпийн алтан медалын дайтай тамирчин


Канадууд тамирчидаа хэрхэн дэмжиж байгаа нь үнэхээр сэтгэл хѳдѳлгѳлѳѳ.

О.Гүндэгмааг шигшээд шалгараагүй нь тѳлѳѳ манайхан туньж, муулах хэрэггүй. Зѳвхѳн цахим мэдээлэлийн доор бичигдсэн сэтгэгдэлээс харахад ихэнхдээ буруушаасан харагдана.

Олон улсын олон тэмцээнд Монгол Улсын нэрийг гаргаж, цахилж явсан тамирчин. Тэр хүн гаргадаг амжилтаа гаргасан.

Эх хүн, эмэгтэй хүн гэдэг талаас нь авч үзвэл хэний ч аав, ээжийн охин гаргаагүй амжилтыг гаргасан.

Бээжингийн зуны Олимпоос авчирсан мѳнгѳн медаль бол алтан медалын дайтай мѳнгѳн медаль.

Нэг нь л түрүүлдэг тэмцээнд түрүүлсэнгүй гэж гомдох хэрэггүй. Татварын мѳнгѳѳр байр, машин ѳгсѳн алт нэхэх хэрэгтэй гэж зарим нэгэн ард түмэн үзэж байх шиг байна.

Тэгвэл тэр насаараа идэж байгаа улс тѳрийнхнѳѳс юу нэхэх вэ ардуудаа. Идсэнийх нь тѳлѳѳ юм нэхээд байгаа бол тэд нараас нэхэх зүйлээ нэг нэрлээч гэж хүсч байна.

Уржигдар даа, Канадын охид гимнастикийн тѳрѳлд тавдугаар байр эзлэхэд нь ард түмэн нь Алтан медалийн үнэтэй тавдугаар байр гэж магтаж шагшиж байсныг нуух юун.

Хүнийг бурмаар биш урмаар тэтгэнэ гэдэг л энэ байх.

О.Гүндэгмаа бол Олимпоос алтан медаль авчирсаны дайтай агуу тамирчин. Тэр хийдэгээ хийсэн. Түүнийг бид хүндлэх хэрэгтэй.

8 comments:

  1. Тэр ч үнэн шүү. Би Цагаанбаатар Гүндэгмаа 2ыг бол хийдгээ хийсэн гэж бодож байгаа. Ингэж олуулаа орохгүй ганц нэгээрээ явдаг байхад манай улсын нэрийг хангалттай гаргасан тамирчид шүү дээ. Олимпод чинь бас аз эз гэж байна шд ер нь тэмцээнүүдийг үзээд байхад. Тэхэд биднийг тухайн үедээ хангалттай баярлуулж бахархуулж байсан тамирчдаа тэгж элдвээр хэлж болохгүй байхаа. Тэгээд ч тэр тамирчдад өгсөн мөнгө байр машин нтр бол хийсэн гавъяаных нь төлөө өгснөөс биш дараагийн олимпод алт авчир гэж өгсөн шагнал биш шүү дээ. Би лав Цагаанбаатар Гүндэгмаа 2оор бахархаж байгаа. Тасалдаад байсан олимпийн медалийг дахиж авчирсан залуу, олон жил ранкаараа дээгүүр явж олон ч тэмцээнд манай улсын нэрийг гаргасан сайн тамирчин гээд ямар ч байсан муулж бол чадахгүй. Ер нь олимпод оролцсон тамирчид маань дараагийн тэмцээнүүддээ л бэлдэх хэрэгтэй яадын 1 ялагдаа л биз дахиад ялъя шд

    ReplyDelete
    Replies
    1. Хэлээд юүхэв. Улсын нэр гаргана, амжилт үзүүлнэ, ар гэр амьдрала авч явна гээд энгийн хүнээс хэд дахин ачаалалтай ажиллаж байгаа хүмүүст энэнээс илүү амжилт гэж хаана байхав.

      Энгийн бид нар гэр бүл, ажил хоёртоо дарагдаад л сууж байна ш дээ. Гэтэл тэр 2 ямар их зүтгэж, эх орныхоо нэрийг ѳндѳрт гаргаж яваа билээ.

      Дээрээс нь одоогийн гадны тамирчид бол дандаа залуучууд байна. Тэд нар хар багаасаа бэлтгэгдэж, дасгалжуулагдаж байна.

      Харин ч Монголчууд энэ хоёр хүнд ѳртэй байгаа гэж бодогдох юм.

      Delete
  2. hoorhii amitan yariltslaga ogohdoo ih setgeleer unasan baisan, manaih er ni beltgel hiih orchin, nohtsol l ih dutdag baihdaa. ternees gadniihan shig baingiin beltgeltei baival bugd sain amjilt gargah baihaa

    ReplyDelete
    Replies
    1. Тийм үү, бэлтгэл хийх мѳнгѳ тѳгрѳгнѳѳс нь идэж уугаал, хумслаал сууж байхаас сийхгүй ээ энэ дарга нар.

      Сэтгэлээр унасан бол ямар нэгэн юм болж дээ тээн.

      Delete
  3. Ёстой нэг загатнасан газар маажих сайхан бичжээ. Яг үнэн шүү. Хэн нэгэн юу ч чаддаггүй хүний амнаас амархан унах тэнэг үгс шиг хялбар зүйл бишээ спорт гэдэг бол. Лондонгийн дэвжээ манай тамирчдад хатуу байгаа. Хэн нэг нь түрүүлдэг нь жам шүү үнэхээр. Хэрвээ алт авчихсан бол өнөөдөр тэдгээр хүмүүс яааж шалыг нь долоож байх бол?

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа хонгороо. Харин тэр сэтгэгдэлүүд бол аймаар байна лээ. Зүрх шимшрээд л энд 5 үг бичиж сууна хѳ.

      Эндхийн тамирчид 5т ороод байхад л алтын дайтай 5 дугаар байр гэж ярьж байхад тэр их нэр хүнд, алдарыг авчирсан О.Гүндэгмаагаа бид түүнээс ч илүү урамшуулж магтах хэрэгтэй байхаа.

      Delete