Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 19 August 2012

Дам дам дам

Хямраагүй ээ. Гомдоогүй ээ. Гэхдээ...

Заримдаа яагаад хүмүүс сонин байдаг юм бол доо.

Найзууд яагаад найз биш болдог юм бол доо.

Эмнэлэгт хэвтэж байгаа хүн эргэх тийм хэцүү юу.

Яагаад хүмүүс сэтгэлээсээ байж болдоггүй юм бол доо.

Хүний сайхан сэтгэл үрүү ус цацахаар юу бодогддог бол.

Би яагаад ийм гомдомхой юм бол.

Яагаад дандаа ашиг, хонжоо түрүүлж боддог юм бол.

Яагаад надаас заавал ашиг, хожоо боддог юм бэ.

Би нэг удаа ашиглагдахгүй ѳнгѳрч болохгүй юу.

Яагаад...

Яагаад...

Бас яагаад...



8 comments:

  1. Setgel changatai bj surahgui bol ooroo l setgelee semelj uldehiin nemer. Iim l niigem bolj dee :((

    ReplyDelete
    Replies
    1. харин тиймээ. Заримдаа ч бас л эвгүй байна шүү.

      Delete
  2. oo yahav tegj bgaad dojirdog yum doo.

    ReplyDelete
    Replies
    1. Дѳжрѳх гэж их юм бичих бололтой энэ хүүхэн ккккк.

      Delete
  3. нөхөрлөл чинь ашиг сонирхол дээр тогтдог юм биш айн? цаад хүнд хэрэгтэй учраас найзлаад байдым шиг байна шд, хөө.

    ReplyDelete
    Replies
    1. Гэнэн хонгор ш дээ би чинь, хэ хэ хэ. Тэр их ашиг сонирхолоор юу хийх гээд байдаг хүмүүс юм бүү мэд!

      Delete
  4. өө, "биш үү" гэх гэж байгаад үү-г хаяад туучиж, соорийи мне :-)

    ReplyDelete