Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 25 August 2012

Мөрөөдлийн театр


Шажигнасан хэдэн залуучууд ёстой бут авч байнаа.

Эд нарын анхны уран бүтээл болох Оросын алдарт зохиолч Ванпиловийн “Ууган хүү” жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжигийг нь үзсэн юм.


Гоё болсон байна лээ. Би бараг жүжиг үзэж байгаагүй гэж хэлэхэд болохоор шүү. Зав байгаагүй л гэж хэлье дээ.



Өнөөдөр "Микро" гэдэг хошин хөтөлбөрийг нь үзлээ. Гоё байнаа. Эрч, хүч, энирги, шинэ шинэ уран бүтээлүүд ханхалж байна даа.

Одооо харин эдний "Ээжийн дайсан" гээд киног нь үзчих юмсан. Их гого хану болсон шиг санагдаад байгаа юм.

Ингээд Мөрөөдлийн театрынхандаа ажилын өндөр амжилт хүсч, олон олон сайхан уран бүтээл хийхийг хүсэн ерөөе!


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment