Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 17 August 2012

Мѳрѳѳдлийн унаа

Сайхан хүлэг 

Байнга мѳрѳѳдѳж явах хэрэгтэй гэдэг юм байна лээ ш дээ.

Тэгээд зүгээр суухаар зүлгэж суу гээд ийм унаа харж, шүлсээ гоожуулаал явж байна.

Манай энд 2 хаалгатай нь 19 000 Канад доллар, 4 хаалгатай нь 23 000 Канад доллар гэж байна.

Надад хамгийн таалагдсан нь хѳдѳѳ, гадаа явахад асар аятайхан. Жижигрүүлсэн УАЗ 469 юм биш үү.

Дараагийн таалал нь зун дээд талаа хуулаад, онгорхой болгоод салхи татуулаад Хонгорын элсэн дээгүүр дүүлээл бууна гэж мэд.

Автомамт болон механик гээд 2 тѳрѳл байна. Ѳнгѳ бол алтан шаргалаас авхуулаад, цэнхэр, хар, цагаан, улаан, шар, ногоон ... гэх мэт.

Мэдээж яаж ч байсан улаан эсвэл цэнхэр ѳнгийг авахгүй. Цагаан эсвэл, алтан шаргал хоёр их таалагдаад байгаа.

Гэхдээ энд бол унана гэж мѳрѳѳдѳѳгүй. Энд одоо байгаа минь надад сарнай цэцэг.

Миний унаа чинь энэ шүү дээ
Нѳхдүүд минь ээ Монголд энэ Wrangler Jeep явж байна уу. Аль эсвэл аль хэдийн гангараанаас гарчихсан уу.


2 comments:

  1. за хөө чи бид хоёрын сонголт ижилхэн юм байна ... би бас энийг чинь авна гэж мөрөөдөөд 2 жил боллоо.. Одоо яг ид цэцэглэж байгаа .. тансаг маркын унаануудын нэг болсон .. Дээрээс нь ЖИП КЛУБ хүртэл байгуулагдсан ...
    Мөн 2011 оны зун харахад 45000 америк доллар гэж байналээ.. наанаас чинь авбал зүгээр ч юм уу хаха

    ReplyDelete
    Replies
    1. Ѳѳ тийм үү.

      Эндээс авч болж байнаа, Даанч яаж явуулах билээ, Чингэлэг явдаггүй жаахан тийм байна, АНУд хямд байвал тэндээс чингэлэгнүүд олноороо явна.

      Даанч гааль гэж нэг том мангас байнаа. Гаалиас айгаал...

      Delete