Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 27 August 2012

Үзэг тэгээд бал


Уруулын будагаа мартаад харин үзэгээ цүнхэлэхээ мартдаггүй явдаг хүүхэн.

Соруулдаг үзэг гээд нэг сайхан эд байв даа. Хөх черниль цүнхэлж явна. Асгана аая яааяаа одоогоор бол бөмбөг дэлбэрэхтэй л адил зүйл болдог байв ш дээ.

Үзэгний хошуу хатна. Үзэгний үзүүрээ долооно.  Гартал нь долооно. За даа мөн ч их черниль идсэн байхаа даа.

Бүтэлгүйгээ  мэддэг болохоор үзэг арчих цэнхэр алчуураа (цэнхэр даавууг бөөрөнхийлж хайчлаад, давхарлаал, давхарлаал 2 талд нь товч хадсан алчуур) хүзүүнээсээ зүүх шахаад л явна.

Черниль асгавал тэр бүр амар арилахгүй. Дандаа черниль болсон явдаг хүүхэд ч байдаг байлаа.

Одоо санахаар 2 төрлийн үзэг л санаанд ороод байна.

1. Соруулдаг үзэг. Чернилээ соруулахдаа тариа тарихын эсрэгээр насосоо хойш нь татаж соруулна. Их амархан.

2. Бас соруулдаг үзэг гэхдээ хавчиж черниль соруулна. Сонин хэцүү. Би яагаад ч соруулж чаддаггүй байлаа. Тийм болохоор бараг хэрэглээгүй гэхэд болно.

Эхний үзэгээр их сургууль төгсөтлөө бичсэн дээ.

Тэр хооронд 4 өнгийн бал гарч ирлээ. Би тоогоогүй. Үзэгээр бичсэн хэвээр. Учир нь тосон балаар бичвэл бичигийн хэв алдагдана гэсэн бор шувуу нисдэг байлаа. Бор шувуунд итгэдэг байлаа.

Одоо бол балаар бичих болвол нухацтай сонголт хийнэ. Уруулын будаг авахдаа даруухан бор өнгөнөөс өөр өнгө авахгүй. 5 минут зарцуулна гэсэн үг.

Харин үзэг, бал сонгохдоо бүтэн цаг болно. Үзнэ, эргүүлнэ, задлана, бичиж үзнэ, наян юм болно.

Одоогоор энэ үзэгээр бичиж байна
Гэхдээ бал олдвол хаяхгүй, цуглуулна. Тэгээд хүнд өгнө. Гэрийнхэнээр бол хогны эзэн, ажилынханаар бол юм юмтай хүүхэн.

4 comments:

  1. bi neg heseg goyo uzeg baland mongo ih urdeg bailaa, odoo chinii heldegeer ereen daavuu avch mongoo urj bna daa. hahah

    4 togrognii uzeg geel ih chanartai uzeg baij bilee, bi ih darj bichne ovoo tesne. suragch ni chernelin yagaanaar bichne, uudag tsaas ih hovor bsan yum bna. uzge ni baagaad l devter zavaaruulaad haychine.
    odooniih chine uzgen bal gej bgaagui tee.

    ReplyDelete
    Replies
    1. Би тэгвэл үзэг баланд мөнгө үрдэг үеээ дуусгаагүй л байгаа юм байна даа. Эрээн даавуунд нэг хэсэг мөнгө үрсээн үрсээн ккккккккккк.

      За тэр чинь байх. Өөрөө сайн санаж байна шүү. Даранпуушиг гээд ид шидийн золиг байгаагүй юу кккккккккк.

      Үзгэн бал байтугай бал ч ховор байсан байх тээн.

      Delete
  2. Тххх, явуулсан баланд их баярласан шүү. Яагаад ч юм нээх гоё жижи авчихсан юм шиг гоё байсан. Нандигнаал байгаа алс холоос ирсийн гээд.

    ReplyDelete
    Replies
    1. Зүгээрээ.

      Би бас бал хадгалаал хүнд өгөөд байдаг юм. Ялангуяа дээрээ нэр, устай баланд аймаар дуртай.

      Хүнд ганц юм өгдөггүй юм гэнэ лээ. Тэгээд л тэр хө.

      Delete