Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 31 July 2012

Усан спортын баатарууд

Олимпийн аварга охин

Усан спортоор Канад улс явахгүй нь ээ.

Жунгаанууд ч барахгүй нь. Америкчууд баллаж байна. Алт, мѳнгѳ, хүрэлээр нь түүж байна.

Австрали, Япон хоёр бас хааяа нэг мѳнгѳ, хүрэл авч байна. За бусад нь сураггүй ээ.

Ѳчигдѳр 15 настай Литва улсын охин 100 м-ийн мэлхий сэлэлтээр алтан медаль авлаа. Ѳѳртѳѳ итгэж чадахгүй, нэлээд их шоконд орох шиг болсон.

Мундаг охин юм. 15 настайдаа Олимпийн аварга болж байгаа охиноор бахархаад бахархаад ханашгүй.

Литва улс нь манай улсаас 456 000 хүн амаар илүү юм байна. Нэг хүнд ногдох медалиараа манай улсын дараа орж байна.

Зуны Олимпод Канадууд үнэхээр явахгүй нь. Ѳнѳѳдѳр Кюбэк мужын нэг залуу Жудогоор хүрэл авлаа.


Элсний волейболын Орос 2 хүүхэн баллаж байна. Миний мэдэхийн Мисс 2 хүүхэн байна. Канадын 2 хүүхэнтэй тоглоод нам хожсон.

Би нэг мэдсэн чинь Оросыг дэмжчихсэн явж байдгын. Тэгээд хоёр Мисс маань хожсон хожсон.


Хараал байсан чинь усанд сэлэлтээр аварга болж байгаа хүмүүс аягүй ѳндѳр,  том биетэй байх юмаа.

Урт гар, хѳлтэй байж зайг хурдан туулдаг ч юм уу за бүү мэдээ бүү мэд.

2 comments:

  1. oo ter 2 miss huuheng hardag baij, bas ter 15 nastai ohiniig uzeegui shde, mundag yumaaa

    ReplyDelete
    Replies
    1. Канадын 2 хүүхэнтэй тоглосон болохоор энд харуулсан байх. Үнээр тасархай 2 хүүхэн байсан. 15 настай охин жинхэнэ шуугиулж байх шиг байна.

      Delete