Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 2 August 2012

Баярлалаа Түвшинбаяр аваргаа


 Гайхамшигтай, баатар, Жинхэнэ Монгол Эр хүн.



Эндхийн тв-ээр аваргынхаа барилдааныг шууд үзлээ.

Маш их баярлалаа аваргаа. Олимпийн хос медальтан, үүнээс ѳѳр агуу баатар хаана байна.

Оросын тамирчинг ерѳнхийлѳгч нь хүртэл ирж дэмжиж байна.

Гэтэл манай аварга хѳлдѳѳ бэртэлтэй. Хѳлѳндѳѳ мэдээ алдуулах тариа хийлгээд гарч ирж байна. Ямар их тэвчээр, эр зориг бэ.

Жинхэнэ аварга шиг барилдаж, жинхэнэ босоо аварга байж чадлаа.

Маш их баярлалаа.

Ганц юм хэлэхэд, барилдаан эхлэхэд дасгалжуулагч Балжинням маасайтал ард нь зогсож байсан. Барилдаан дуусахад байхгүй. Тэр хаачсан бэ.

Цагаанаа аваргыг ялагдахад хаалга саваад гарсан сурагтай байсан. Давахад нь цуг баярыг нь хуваалцаад, унахад нь хаяаад явдаг дасглажуулагчыг ойлгохгүй байна.

Тамирчин хүний сэтгэлзүйг тэр хэнээс ч илүү мэддэг байлтай. Урам ѳгч дэмжихийн хооронд орхиод явж байдаг. Дасгалжуулагчаа сольвол таарна.


Эндхийхэн Оросын тамирчинг магтаад л Путинг харуулаал хэчнээн бухимдуулаваа. Юу гэчихэвээ хѳѳрхий Монгол ч гэж байх шиг. Очоод ....  ... санагдлаа.

Би ч дээлнийхээ бүсээ мушгиад хашгирч, орилоод сүрхий байлаа. Гэхдээ бид чамлаж болохгүй. Энэ бол том ажилт. Маш том амжилт!

Баярлалаа аваргаа! Танд бид насаараа ѳртэй боллоо. Та бол жинхэнэ БОСОО АВАРГА!

6 comments:

  1. uneheer argagui mundag baina lee shuu. ter solongos hold ni hichneen orovoo yagaad ch unagaj chadsangui. ter oros gart ni bariulchihaad hichneen dugtarvaa yagaad ch gariinh ni bayriig, holiinh ni suuriig hen ch guitsehgui bna lee.

    ReplyDelete
    Replies
    1. Солонгостой барилдсаныг нь үзээгүй. Харин тэр Оростой бас үзээд авсан шүү тээн.

      Хѳлѳѳ эдгээчихвэл дахиад хэд хэдэн Олимпод Босоо Аварга байх Баатар байна шүү.

      Delete
  2. baljinnaym awarga huwtsasaa solison uchraas tanigdahgui bgaam

    ReplyDelete
    Replies
    1. Оростой барилдаад буухад нь би лав хараагүй. Харин 2 бѳх очиж байна лээ.

      Delete
  3. Solongosuud gej buzar humuus bainaa. Dotroo hoorondoo bol Mongoltoi negdene Mongoliin buh baylag manaih bolno gesen sonin gaj yaria gargadag olimpt bolhoor hunii huuchin sharh ruu n dairch sedreedeg itgelgui humuus baina daa.

    Barimalch

    ReplyDelete
    Replies
    1. Яанаа тэр шархийг нь мэдэж байсан юм болов уу. Солонгосуудыг чинь сайжруулсан Жунгаа гэдэг болсон байна лээ ш дээ.

      Улаанбаатарынхан Солонгос хоолны газараар үйлчлүүлэхээ больё энэ тэр гээд уриа гаргаад байсан. Битгий үйлчлүүлээсэй билээ дээ.

      Delete