Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 29 August 2012

Бүлээн бас бүлээн


Шуурганд хөөгдсөн юм шиг хоол, цайг халуунаар нь ууж иддэг байлаа ш дээ. Тэгсэн чинь буруу гэж байнаа.

Нөгөө хэдэн ботго нийлчих гээд, хэдэн тугал оодогнож давхиад, ишиг, ямаа нийлчих гээд, гүү саах цаг болчих гээд юун тэр хоол ундыг бүлээн болтол нь хүлээж суух,  хам хум сороол сороол, идээл идээл гараад давхидаг байлаа ш дээ.

Тэгсэн чинь ингэж уур савссан халуун, хоол цай ууж, идэх чинь их муу гэнэ. Болж өгвөл бүлээн гэхдээ хүйтэн бишээр нь идэж, уух ёстой гэнэ.

Өчигдөрийг хүртэл гаднаа малтай юм шиг халуунаар нь оочиж, үмхэлж байсаныг яана гээ.

Тэгээд бодтол их сургуульд байхад манай найз хүүхэн намайг загнадаг байсан юм. Бид 2 хоолонд орно би чинь хэд үмхээл хоол дуусгана, цайг бол бараг л буцалж байхад нь уучдаг байсан юм биш үү.

Наад ходоод чинь түлэгдчихлээ. Жаахан тавьж байгаад уу гээд л загнана. Би чинь хав халуунаар нь уугаад сурчихсан. Буруу харж нэг залгилж, зөв харж нэг залгилж дуусгадаг байлаа.

Саяханыг хүртэл хав халуунаар нь л цай уухгүй бол уусан болдоггүй байсан юм. Тэгсэн үгүй юмаа. Зөв хооллох ном уншаад эсрэгээрээ. Цай, хоолыг нэлээд уурыг нь дарж идэж, ууж байна.

Нөгөө их халуунаар нь уух гэдэг хүсэл, тэмүүлэл алга болсон. Хөргөж ууж, идэж болдог юм байна.

Ялангуяа манайхан буузны шөлийг халуунаар нь сороод иддэг нь бодогдсон. Одоо тэгээд халуунаар нь идэж, доторх шөлийг нь ховх сорохгүй бол идсэн болохгүй биз дээ.

Тэгж байгаад нэг бууз хийхээрээ туршиж үзнээ.

4 comments:

  1. huushuur eneteriig garaa tulchih geed l baidag shde keke

    ReplyDelete
    Replies
    1. Аа хэлээд юүхэвээ тэгээд бодсон чинь инээд хүрээдээ ккккккккккк

      Delete
  2. хуушуур буузан дээрээ ч болих уу даа, ккк
    харин бусдаар бол өөрөө өрөөлийг ч халуунаар нь идүүлэхгүй байх гэж үздэг шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Харин л дээ туршиж үзнээ.

      Сая л түүнийг чинь мэдлээ шүү дээ мөхөс би.

      Delete