Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 6 August 2012

Usain Bolt


Эрэгтэйчүүдийн 100м, 200м-ийн Дэлхийн 5 удаагийн аварга, Олимпийн 4 удаагийн аварга, дэлхийн хамгийн хурдан залуу, Ямайка улсын Ойрын зайн гүйгч тэрбээр Лондон 2012 зуны Олимпыг шуугиулж байна.

Usain Bolt, Usain Bolt гээд л хашгираад байна. Нэр нь тогтооход ч яасан амархан юм.

Ид гүйдэг насан дээрээ байх шиг байна ш дээ. Одоо 26 настай дахиад хэд хэдэн Олимпод түрүүлээд авах нь дээ.

Ѳчигдѳрийн 100м-ийн гүйлт нь 9.63 секунд. Би бол гараанаасаа гараагүй байж байхад мань хүн барианд орсон байж байх нь байна ш дээ айн.

Эд нар яагаад ийм хурдан гүйдэг юм бол доо. Эмэгтэйчүүдийн 100м бас Ямайка авсан ш дээ.

Тэгээд бодож байсан чинь саяхан би нэг цахим хуудаснаас олж уншсан мэдээ санаанд оров.

Манай улсад чинь чухам л хурдан гүйдэг хүн байдаг гэнэ шүү. Харамсалтай нь ид залуу насандаа Олимп байтугай хѳдѳѳ нутагаасаа гарахгүй байсаар ѳтѳлж яваа юм байх.

Тэр хүн болохоор багад нь чоно гадаа мѳлхѳж явсаныг авч яаваад чонын сүү хѳхѳж нэг жил чонын үүрэнд ѳссѳн гэнэ.

Бодвол чоно дагаж яваад тэгж хурдан гүйдэг болсон байх гэж бодсон. Чоныг аав ээжээ гэж боддог, хааяадаа нэг сайхан ульмаар байдаг гэж хэлсэн байна лээ шүү.

Иймэрхүү энд тэнд байгаа мэр сэр од энэ тэр болох хүмүүсээ олж аваагүй нь жаахан харамсалтай юм.

Миний мэдэхийн дунд ангид байхад аймгийн аваргат гүйдэг байсан охин одоо болтол гүйсэн хэвээрээ л байна. Олимпийн аварга болоогүй ч холын зайн марафондоо гүйсээр л байгаа юм байна.

Лондонгийн Олимпод хэдэд орсон гэчэв дээ. Осолдохгүй замаасаа буцаагүй бариандаа орсон гэнэ.

Миний мэдэхийн бараг 20 жил гүйж байгаа бүсгүй байна шүү. Одоо ч бие гэдэг бол нялх хэвээр л байгаа гэсэн үг байх даа. Гоё юм. Сайхан юм.

6 comments:

  1. Replies
    1. Usain Bolt маргааш 200 м т уралдана. Түрүүлчээсэй!

      Delete
  2. Replies
    1. Чи яамар сайн таниатахаваа хѳ.

      Delete
  3. Usain ooroo neg yarian deeree helsen tednii Jamaikiin dasgaljuulaltiig harsan hun uilna genee, ted tiim hund nariin zohion baiguulalttai sistemtei bolj chadsan tegeed l er emgui avraga n bolood baina.

    Jishee n Keni, Etiopt mori unah gej baihgui malchin huuhduud bugd odort 10km garui malaa haruilj surguulidaa yavj guideg tiimees bugd delhiin holiin zain torliin alt mongiig hamaad baina l daa.

    ReplyDelete
    Replies
    1. Эвий дээ. Тамирчины алдар хямдхан олдоогуй гэж.

      Яаанаа Хятад шиг арай аймаар юм биш биз дээ бурхан минь.

      Delete