Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday 26 August 2012

12 сард ирээрэй


Ээж хаанаас ч юм энэ жил их хүйтэн өвөл болно, бүр 90 хэм хүйтэн болно. Ганцхан Монголчууд ил галаа түлээд үлдэнэ гээд сонсчихож.

Өглөө утсаар ярьсан чинь юм ярихаар л хүйтнээс өмнө л гээд болдоггүй. За яахав дээ анх удаа өвөл болох гэж байгаа биш гэсэн чинь:

- Хүүшээ чи сонсоогүй юм уу, Энэ жил дэлхий даяар 90 хэм хүрч хүйтрээд ганцхан Монголчууд ил галаа түлээд амьд үлдэнэ гэсэн. Чи наанаа хөлдчих гэж байгаа юм. 12 сар гарангуут ирээрэй.

- Хүүе ээж мину хэн тэгж байна вэ

- Энүүгээр хүмүүс яриад байна. Дээрээс нь манай сумын Засаг Дарга урьд хожид хүйтэрдэггүй хүйтэн болно гэж хэлсэн.  Тэгээд манай эндхийхэн итгээд байгаа.

Ва ха ха ха ха ха. Ээж нээрээ аймаар итгэжээ. Дээрээс нь Засаг Дарга бүр итгүүлээд орхижээ.

Энэ жил сайхан зун болж байгаа нь үнэн. Ойрын хэдэн жил ийм сайхан зун болоогүй нь бас үнэн.

Энэ жил өвөл болдогоороо болно. Хүйтэрдэгээрээ хүйтрэнэ. Гэхдээ 90 хэм хүрч хүйтрэх нь хаашаа юм бэ.

За ингээд бүтэн 30 минут ээжийг ятгах гээд бардаггүй ээ. Бүр хүйтрэнгүүт махаа нөөцлөнө, түлшээ бэлдэнэ ... гэх мэт бүр төлөвлөчихжээ.

Ээж тэнд хүйтрэнэ гээд итгээд байдаг, Орифлэймийн Оюунгэрэл дэлхий сөнөнө гээд итгээд байдаг. Би энд бөөн ажил төлөвлөчихсөн байдаг. Юу болжийн даа та минь ээ ва ха ха ха ха.

9 comments:

  1. харин тийм ээ манай нэг найз -100 хүрнэ дэлхий ван дэлхий нар хоёрын өмнүүр орох нь батлагдчихлаа гээд л би аймар сандраад л бодоод байсан чинь хаа холын дэлхий ван ирээд л дундуур ороод л хаха ..
    би олон жилийн юм төлөвлөчөөд байдаг гэтэл хүмүүс дэлхий сөнөнө гээд байдаг

    ReplyDelete
    Replies
    1. Өө бас тэр дэлхийн ван энэ тэр оролцчихсон байгаа юм уу баллаж байгаа юм байна даа.

      Delete
  2. Hehe, uneheer itgeed baigaa humuus mer ser baigaa l bololtoi. ZUvuhun Mongolchuud il galaa tuleed amid uldene gej tsuuraad bhdaa yaahw dee bagiin darga, xexe. Delhii sunutul haa ch bsiin, zaa tgd sunuhuu hurvel bidnuus yuu ch hiij chadahgui hoino uridchilj demii sanaagaa zovoogd yaahaw dee.

    ReplyDelete
    Replies
    1. Ээж надад итгүүлчих гээд л үзээд байгаа шүү дээ. Багийн дарга дээр нь бас ажилаа сайн хийж байх шиг байнаа хэ хэ хэ хэ.

      Delete
  3. sonohoos ni omno heden odor nairlaj bgaad, saihan 1 doroo tegeed sonochih yumsan daa hahaha

    ReplyDelete
    Replies
    1. Сөнөхөө хүрвэл багийн даргаас авхуулаад манайхан эрт мэдэх шинжтэй дэгээ. Санаа зоволтгүй хэ хэ хэ хэ.

      Delete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Mongold ene shashin gedeg zuil itgemhii humuusiig asar ih toorolduulj togtvorguituulj bainaa. Shashing jaahan horiglomoor baina. Oiriin jishee hyatadad shashin iluu hyazgaarlagdmal odoo tednii ediin zasag baruuniig atgaj ehleed baina. ANU hyatadad 1,8 trillion dollariin ortei odoo EU bas tednees mongo zeelii geed uilagnaad baina.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Би тэр итгэгчидийн нэг байх даа.

      Будда, бөө мөргөл 2-оо яая гэж байхад Мормончууд бүр хүчээ аваад байгаа юм биш үү.

      Хятадууд жаахан мөрөөрөө амьдарч болдоггүй юм байх даа гэссссссссссссссс

      Delete