Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 10 August 2012

Сайхан бүсгүй


Эгэл даруухан тѳрхѳѳрѳѳ орчлонг зѳѳллѳж мишээсэн
Эрхэмсэг агаад ГАВЬЯАТ ТАМИРЧИН Монголжингоо бүсгүй мину

Хоёр ѳдѳр тэнэж яваад ирсэн чинь Хүрэл медалийг 2оор нэмсэн байна шүү дээ. Манайхан ёстой одтой байна.

Олимпийн буухиа сайн явж байна. Үүнээс хойш бид Олимп бүрийн медалийг нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд нэмэгдүүлээд
явчихна байна шүү дээ.

С.Батцэцэг маань ёстой мундаг байна. Үнэндээ би энэ тамирчинг анх удаа л сонсож байна. Шууд л Олимпоос медаль аваад ЖИНХЭНЭ ОД болж цуурайтуулдаг САЙХАН, МОНГОЛ БҮСГҮЙ юм.

Тамирчин хүний шинж тѳрх, жинхэнэ бүрэлдсэн гэж хэлж болмоор над мэтийн хүнийг хумсаар түлхэхэд унахаар биш, бие хаа, булчин сайтай жинхэнэ МОРИН ДЭЛ дээр ѳссѳн байж магадгүй бүсгүй юм.

Би ч уг нь морьтой ойрхон ѳссѳн л дѳѳ. Чѳдѳрлѳхѳѳс цаашгүй байлаа ш дээ. Юун тэр зэрлэг даага сургах энэ тэр зүгээр.

Ингээд энэ бүсгүйгээрээ маш их бахархаж буйгаа чин сэтгэлийнхээ угаас дахин дахин илэрхийлье! Олон олон тэмцээн, уралдаан, Олимпод орж Монгол улсынхаа нэрийг ѳндѳрт ѳргѳж, эх орон, элгэн саднаа баярлуулж яваарай гэж ерѳѳе!

Онцгой тѳрсѳн бүсгүй юмаа та!

6 comments:

  1. Manaihan ch hiimorttoi bna shuu tee.

    ReplyDelete
    Replies
    1. Ёстой Монгол гэж хэн бэ гэдэгээ үзүүлж байна даа. Үнэн гоё!

      Delete
  2. 20nasandaa delhiin awarga bolood Asashory murun deeree urguud guisen ohin chin ene shu de ... aimar zorigtoi .. esreg taliin hun tiim medaltai eneter gehees aidaggui zorigttoi barilddag gsn

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ тийм үү мэдээгүй ш дээ хѳ. За ашгүй дээ. Дараа зѳндѳѳ олон алтан медаль авчрах болтугай!

      Delete
  3. enenii tsaRAi zus eneter n neg l uburmuts bi bur hair tataad l bgaa

    ReplyDelete
    Replies
    1. Намбалаг, эгэл даруу, сайхан бүсгүй!

      Delete