Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 21 August 2012

Айлын том хүүхэд


Айлын том
Аав шигээ уужим
Ээж шигээ ухаантай байдаг


Айлын том
Аз жаргалын эхлэл байдаг ч
Ард нь том хариуцлага дагаж явдаг

Айлын том
Ажил бүхэнд суралцаж
Алив бүхнийг даван туулах зоригтон байдаг

Айлын том
Андуу эндүү бүхэнд зэмлүүлж
Аль бага насандаа хат суусан байдаг

Айлын том
Дүрсгүй дүүгийн бурууг хүлээж
Дүүрэн нулимс унагах эхргүй байдаг

Айлын том
Алт шиг үнэтэй сургаал сонсож
Алхам бүртээ үлгэр дууриал болж явдаг

Айлын том
Аав шигээ нѳмѳртэй байдаг
Ээж шигээ энэрэнгүй байдаг


Тэмээчин Бүсгүй
Канад улс, Кюбэк мук
2012 оны 08 сарын 21

14 comments:

  1. harin uul ni iim l baidag baimaariin. getel manai tom egch yag esreg shuu dee hehe. manai baga duugees nyalh yum shig :P

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ тийм үү. Ямар хѳѳрхѳн юм бэ.

      Delete
  2. Ailiin to, ch iimerhuu l bdg daa, bi ailiin tom ohin bolohoor zarimdaa ch hetsuu shuu. Tiim bolohoor ohinoo algan deeree bumburuuldiin.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Ахыгаа ѳрѳвддий ш дээ.

      Би бол эсрэгээрээ эрхийн мангар. Дараа нь айлын дунд гэж шүлэг зохионоо кккк.

      Delete
    2. тэгээрэй, тэр чинь би шүү, ер нь том бага 2 болиёоо хаха

      Delete
    3. Хэ хэ хэ. Хамгийн эхний мѳрѳѳ зохиоцоон.

      Айлын дунд
      Хамгийн эрхийн мангар
      Хамаг бүхнийг дийлж байдаг

      кккккккккккккккк.

      Delete
  3. hezee ailiin dund chin erhiin mangar bailaa daa. hamgiin shoovdor, tegeed hersuu osdog ni baihgui yu :P

    ReplyDelete
    Replies
    1. Би тэгж бодоол байсан чинь бас ѳѳр юмаа. Айлын дунд бол нэг бол ах эгч, нэг бол дүүгээ зарчаал дээшээ харж хэвтээл ккккккккккккккккк

      Delete
  4. Айлын дундах бол жинхэнэ шоовдор хүүхдүүд байдаг байхгүй юу, айлын том болохоор анхны минь юм эвий эвий, айлын бага болохоор хамгийн бага нь юм эвий эвий, дундах нь энэ 2 хайрын алийг ч амсахгүй, за тэгээд эгч ах нарын багадсан хувцасаар л гангарна ер нь л яриул ихээ их аягүй гэцүү хаха

    ReplyDelete
    Replies
    1. хаха, бас яг гэрийн эзэгтэй нар шиг нэргүй ажлуудыг хийнээ, том нь Яг адилхан ажил хийсэн байхад аргагүй л том хүүхэд гэхээр өөр шүү гээл, хаха
      Би ернь одоо гомдол гарганаа гэж мэгээд, тэгээд гомдох эрхгүйн болохоороо тэгээд зөнгөөрөө л хүн болсым шиг байгаан, өөрөө өөрийгөө болгоод л

      Delete
    2. Тэгвэл айлын дунд дунддаа бас олон ялгаатай зүйл байна шүү. Айлын дундах нь хэрэв ганц охин бол шал ѳѳр, эгчтэй дүүтэй бол ѳѳр, ахтай, дүүтэй бол бас ѳѳр юм байна.

      Харин ч дээр, доороо хамгаалалттай байсан юм шиг санагдахгүй байна уу хѳ. хэ хэ хэ

      Delete
    3. хихи, би 2 эгч, нэг охин дүүтэй. Бүгд л адилхан зүйлс хийж өссөн дөө, гэхдээ эрхлүүлэх тал дээр бол том бага 2 угаасаа бага эгч бид 2с анги байсөөн, яагаад ч юм ккк

      Delete
    4. Би тээд гэрээсээ хамгийн сүүлд тусдаа гарсан байхгүй юу, дүү надаас түрүүлчихсын, тэгсэн чинь харин аймаар эрхэлсэн шд, өөртөө ч итгэхгүй байгаам чинь ккк. Ээж орой болгон унтахдаа духан дээр үнсч нтр, тээд бас гого гого жижиж авч өгөөстэй хихи бодсон инээд хүрээд байнаа. Ээждээ үнсүүлэх хамгийн сайхан. Урд нь тийм байгаагүй болохоор эхэндээ эвгүйцээд дараан ээж намайг өнөөдөр үнсэх боловуу гээл сэмхэн хүлээгээстэй, тэгээд л үнсээд л өрөөндөө сайхан амраарай гээд ордог. Одоо бодсон чинь хуримаа хийж тусдаа гартлаа 1 жил ханатал эрхэлсээн муу аав ээждээ :)

      Delete
    5. Ямар азтай юм бэ.

      Тэгвэл ёстой оройтсон ч гэсэн зѳндѳѳ эрхэлсэн байна ш дээ хѳ.

      Гэртээ 5 эмэгтэйтэй. Танай аав ёстой жаргаж суудаг байхаа.

      2 эгчдээ эрхэлж ѳгнѳ биз дээ.

      Би болохоор айлын ганц охин. Ах, дүү 2той. Дийлээл дийлээл, дийлэхгүй бол орилж байгаал ард нь гардаг байлаа ккккккккккккккккк.




      Delete