Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 15 August 2012

Бараашиг

Иймэрхүү л юм байгаан

Хайгаад байсан барааашигны амтаа бараг л олох шиг боллоо.

Америк хүүхэн надад гашуун, нясуун юм уулгачих гээд хэрдээ үзэж байгаа нэгэн.

Гэтэл түрүү 7 хоногт нэг уушийн газар дагуулж ордог байгаа. Энэ чамд таалагдаж магадгүй л гэлээ.

Авлаа, амслаа, уулаа. Үүе л дээ, биднийг багад байхад, манай аавын исгэдэг байсан бараашиг яг мѳн байсан гээд л бодчих.

Үү хаа хаа гүд гүд гээд гусч ѳгсѳѳн. Нѳгѳѳх бүр гайхцан. Яанаа ингэж ууж болж байна уу гээд.

Тэгсэн энэ Кюбэк мужийн бүтээгдэхүүн юм байна. Монголоор бол алимны дарс. Гэхдээ алимаар исгэдэг янз янзын тѳрѳл байна.

Хатсан алим, хар чавгаар исгэдэг байсан тэр амт яг мѳн. Хэчнээн их баярлаваа.

Тэгэхээр нь энд хүссэн технологиор дарс хийж ѳгдѳг газарыг зориод очивоо. Тэгсэн чинь 28 шилийг нь 150 Канад доллараар хийж ѳгнѳ гэнэ.

Хэзээ, хэнтэй 28 шил бараашиг ууж суухав дээ. Бараашиг гэхээсээ илүү оргилуун дарс шиг юм билээ.

Эхлээд нэг их үнэтэй санагдах шиг болсон чинь яг тэр амтаа гаргаад авчихвал дэлгүүрээс нэг шилийг нь 10 доллараар авч байсанаас хямд юм байх шив дээ.

Уржигдар нэг шилийг авсан. Ууж дуусахгүй байнаа. Нэг стакан уугаал маргааш нь шартаад байгаа юм уу хаашаа еэн. Ѳнѳѳдѳр нэг л эвгүй байна.

4 comments:

  1. baraashig gesen chini huuhed bh ue sanagdchlaa.Shine jil tsagaan saraar hatsan alim gej bsan daa teruugeer aav eej 2 baraashig esgene geed l tavichna yavsan hoiguur ni alimiig ni tuuj ideed l... 2,3 honood l nuguu hatsan alim ni zuulhun tom idehed amttai bolchikhson bdagsan

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, аав ээжийн нүдийг хариулж байгаад л стаканы шавхрууг уугаад л байдаг байж билээ.

      Сайхан бараашиг исгэдэг байжээ ,Түүнийг чинь хайгаад бараг оллоо.

      Delete
  2. Baraashig gej yuv? wine shig yum baidgiimu? Chavgaar isgedeg geheer wine bolj taarahgeed bn.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүхэд байхад бараашиг гээд Цагаан Сараар айл болгон исгэдэг байлаа. Шар айраг юм уу гэж ойлгоод байгаа ш дээ. Исгэгч хийдэг болохоор тэр үү хѳѳрхѳн хийтэй бас.

      Шаргал юм байдаг байсан.

      Тэгсэн энд тэр амт нь Алимны дарс гээд байж байдаг юм байна. Амт нь яг мѳн байсан.

      Delete