Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday 5 December 2012

Дуучдын үнэ ханш

Яг үнэндээ аль байгууллага хэн гэдэг дуучиныг хэдэн төгрөгөөр шинэ жилийн баяр дээрээ дуулуулах нь над мэтэд бол падгүй зүйл л дээ.

Гэхдээ...

Гэхдээ байна ш дээ. Би нэг юманд их эргэлзэж явдагын. Үнэхээр тэр байгууллагын ажилтанууд 15 сая төгрөгөөр 3 дуучин 6 дуу дуулаад гархад сэтгэлийн дээд цэнгэл эдэлж чадаж байна уу үгүй юу гэж?

Компани нь үнэгүй хоол өгнө. Тэгээд одоо хоолтой концерт үздэг л болчоод байгаа байхгүй юу. За яахав дараа нь нөгөө дуучидтайгаа зургаа татуулж, хожим нь какарч сууна биз дээ.

Гэтэл одоо бүр дуучидаасаа хэтрээд хөтлөгч энэ тэр хөлсөлдөг гэнэ. Үгүй ээ нээрээ энэ мөнгө нь илүүдээ гараад байна уу эсвэл үнэхээр тийм мэргэжилийн хөтлөгч хэрэгтэй байдаг шинэ жилийн баяр юм уу би нээх ойлгож өгдөггүй юм.

Цаашлавал албан байгууллагууд хэнийг шинэ жилийн баяр дээрээ дуулуулж байгаагаараа нууцхан өрсөлдөөн явагддаг.

Ариунаа, Сараа хоёрын үнийг дийлээд шинэ жил дээрээ дуулуулчихвал бүтэн жил тэр байгууллага олз омог, ажил үйлсээр дүүрэн явна биз тиймээ.

Би бол энэ бүхний 100 хувь эсрэг зогсдог хүн. Хэрэв би албан байгууллагын удирдлага байгаад эсвэл шинэ жилийн баяр зохион байгуулах эрх мэдэлтэй ажилтан байвал шинэ жилийн баярыг ингэж тэмдэглэнэ.

Тэр дуучдад өгдөг хэдэн арван сая төгрөгөөр нь ерөөсөө ажилчидаа л баярлуулна. Яавал манай ажилчид нэг оройг үнэхээр сэтгэлийн дээд цэнгэл эдлээд гарах вэ? Хэнийгээ бид дэмжих ёстой билээ? Хэнд сэтгэлийн урам зориг дутагдаад байгаа билээ?

Ерөөсөө л энэ.

Эхний дуучны таван сая төгрөгнөөс 2 саяыг нь л зарцуулая.

Жинхэнэдээ бол манай Монголчууд хаа очиж бүгдээрээ дуучин, бүгдээрээ авьяастай биз дээ. Үнэхээр бурханы алдаагаар солгой хоолойтой төрсөн хүн байлаа гэж бодоход бүжиглэнэ, дуулна, хөгжим тоглоно гэж нэг юм байна ш дээ.

Хүн болгонд ямар нэгэн авьяас байгаа.Түүнийг нь л би яг энэ баяр дээр гаргахыг хүсдэг. Харин ийм үед авьяас нь байгаад өө би дуулахгүй, бүжиглэхгүй гээд гүрийгээд байдаг хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй.

Хэзээ бүжиглэж, дуулах гээд байгаан. Диваажинд уу? Эсвэл өөр хаана вэ?

Яс юман дээрээ хүн болгон нэг дуулчих юмсан, бүжиглэчих юмсан гээд бодож явдаг л байхгүй  юу ва ха ха ха ха ах ха ха ха ха ха.

За ингээд урлагийн тоглолтын хувьд бол асуудалгүй. Урлагийн авьяастныг олно. Ялангуяа олны хараанд өртөөд байдаггүй үйлчилгээний ажилтан нараас авьяасыг нь олж хараад нүүрий нь будаад нөгөө хувцасыг нь өмсгөөд тайзан дээр гаргалаа.

Тэр хүн худлаа хэлэх хүнд насаараа үүнийг дурсаж явах ч юм бил үү хэн мэдлээ.

Харин авьяастай хүн дутагдаад, эсвэл олдохгүй бол би өөрөө гараад дуулчихна, бүжиглэчихнэ, шүлэг уншчихна, хөгжим тоглочихно, тэгээд хөтөлчихнө. Хүнд сэтгэл байвал юуг ч хийдэг л байхгүй юу.

Тэр сэтгэлтэй, идэвхитэй хүмүүсээ сайхан юм үзүүлэх харуулахад нь дэмжээд, материаллаг баазаар нь хангахад мөнгөө зарцуулна.

Одоо дараагийн дуучины 5 сая төгрөгийг бүгдийг нь эдлэнэ.

Хүмүүсийг идэвхитэй, суудалд нь суулгахын тулд эхлээд шагналаа зарлачихна. Хожсон хүнийг гэр бүлтэй нь Хайнан эсвэл Чэжүд аялуулна.

Ес эхэлсэн өвлийн хүтэнд 14 хоног янагтайгаа ийм сайхан аялалын азтан болчих гээд байрнаасаа хөдлөхгүй, бүх тэмцээн уралдаанд оролцоод баллана биз дээ.

Энэ үе дээр бол цаадуул чинь дотроосоо жаахан халаалттай бол жинхэнэ алаад өгдөг байхгүй юу. Юу вэ тайз булаацалдаад би би би л гэнэ шүү дээ.

Тэр хүнээс гарч болох бололцоо, авьяас юу байна бүгдийг шавхсан оюун ухаан болон биеийн хүчний уралдаан тэмцээнийг зохионо.

Тэмцээн уралдаан нь бусдыг хөгжөөх, инээлгэж байвал маш сайн. Мөрөөдөл биелэлээ оллоо л гэсэн үг.

Одоо сүүлийн дуучины таван сая төгрөгийг ажилчиддаа цац л даа. Дэмж, урамшуул. Өөр юу дутагдалтай, ажилчидыг баярлуулахад хэрэгтэй юу байна түүнд зарцуулна.


Харин одоо мөнгө хэмнэх тухай бичье. Нээх чамин чамин олон янзын хоол, дэсэрт ирнээ. Үнэн хэрэг дээрээ шинэ жилийн баяр болно гээд сэтгэл нь догдлоод юун хоол идэх манатай тэгж ярьвал бараг халаалттай л ирдэг ш дээ.

Яадын гэртээ гурилтай шөлөө эсвэл махаа чанаж идчихээд тэр хоолны мөнгөөрөө нохой гурав харагдтал уухгүй юу. Энгийн өдрүүдэд авч ууж чаддаггүй юмаа авч уу. Одоо тэгээд өөр яаж цэнгэмээр, баярламаар байна тэр болгоныг л тэр орой бүтээ л дээ. Тэгээл болоо ш дээ.

Ингэсэн цагт цаад дуучид чинь 10 000 төгрөгөөр дуульяаа гээд өөрөө гүйгээд ирий ш дээ.

6 comments:

  1. yag unen yum bichjee ajilchdaa uramshuulahaas iluu demii yumand mungu ursdag shu

    ReplyDelete
    Replies
    1. Тэр их цацдаг мөнгийг зөв юмандаа цацвал ч башийлаа шүү дээ тээн.

      Delete
  2. manai baiguullaga lav naad 3-g chin shine jileer hiideg yumaa. davhar bas hamtlag avchirnaa gehdee olon hamtlag avchirahgui. gol ni sain dorgioh l gants hamtlag baihad l bolchdog ym.

    ReplyDelete
    Replies
    1. Хамтлаг авчираад сэтгэлийн цэнгэл эдэлж чаддаг бол тэгээд л болоо шүү дээ. Авчираад авчираад эдэлж чадахгүй бол яанаа гэж л санаа зовмой.

      Delete
  3. Neg talaar Mongoliin duuchid zah zeeld boditoi garch avyasaa boditoi unelj orlogo oloh n ih eruul uzegdel gej uzej bainaa. Mongold hen ch boditoi unelehgui etgeeduud Urlagiin Gavyat zutgelten, Gavyat duuchin ch biluu boltson tuugaad baidag harin ene shine jiliin duunii hansh n boditoi zeregleltei duuchidiin bodit unelgee jinhene Urlagiin Gavyat zutgelten shalguur gej bodoj baina.

    ReplyDelete
    Replies
    1. Дуучид өөрсдийгөө яаж үнэлэх нь хамаагүй л дээ.

      Гол нь албан байгууллагаад какрах гэж заримдаа дуучид аваад байдаг юм шиг санаггдаг юм. Үнэхэр аль альдаа ашиг өгч байвал ванлий.

      Delete