Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 3 December 2012

Цахим найз

Цахим найз, сайн уу муу юу аль нь вэ хө?

Өдөр болгон ярьдаг
Үргэлж санаа тавьдаг
Дандаа баярлуулж явдаг бол
Сайн уу муу юу аль нь вэ хө

Сайн сайн тэр бол сайн...

Энэ гадныхан чинь цахим найзтайгаа уулзалддаггүй юм билээ ш дээ. Хэдэн арван жил цахимаар л холбогдоод яваад байдаг юм байна.

Манай ангийн Бермуда хүүхэн учираа олдсон олон цахим найзтай гээд л тэгсэн чинь би ухаа алдах дөхөж билээ. Хэдтэй нь уулзсан бэ гэсэн чинь нэгэнтэй нь ч уулзаагүй гэдийн.

Гэтэл манайхан цахим найзтай боллоо. Дараагийн асуудал яаж ийгээд уулзах болчоод байх шиг санагддаг юм.

Бид нар их сониуч хүн юм уу эсвэл одоо тэсвэргүй юм уу бүү мэдээ бүү мэд.

Надад нээх олон цахим найз байхгүй ээ. Гэхдээ бас 00-гүй.

Блогийн хэдэн найзаас өөр Монгол цахим найз байхгүй ээ байхгүй. Уг нь байсымаа, тэгсэн чинь уулзий, учрая л болоод явчихсан. Тэгэхээр нь орхимой.

Ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ цахим найз байна гэдэг нэг л сонин санагдаад байдаг юм. Хаашаа ч юм бэ дээ. Танилцах албанд бүртгүүлчихсэн ч юм шиг. Мэдэхгүй ээ, мэдэхгүй.

Одоо харин жинхэнэ цахим найз гэж хэлж болох ганц хүн бий. Тэр маань Францад байдаг юм.

Миний Франц хэлний багш, би бас түүний Англи хэлний багш. Бид бие биедээ энэ үед л хэрэгтэй. Тэгээд л болоо.

Зул сараар бэлэг энэ тэр явуулаад сүйд майд. Би яаж зүгээр байхав бас бэлэг явуулаад бөөн сүр.

Далайд ойрхон амьдардаг, фермерийн эхнэр бий. Намайг ирээрэй л гээд байгаа юм.

Гэртээ үнэгүй байлгана энэ тэр гээд байгаа ш дээ. Би буцаагаад агтны хариу жилдээ гээд Монголд уриад гэртээ байлгах гэхээр тэд нар шиг олон өрөө, тусгай банн, 00 байхгүй болохоор бас л эвгүй санагддаг юм.

За тэгээд цаг нь ирэхээр болох байлгүй дээ тээн.

Гол нь энэ тухай бичсэн шалтгаан нь хоёр хүний сонирхол нэг юман дээр ирж тогтохоороо цахим найз ч бай, жинхэнэ танил ч бай удаан холбогдоод явж болдог л юм байна.

Эргээд санаа, оноо зөрөөд, сэтгэл хоёр болчихоор хаана ч байсан, хэчнээн олон жил үерхсэн байлаа ч холддог л юм байна.

Найзаар тань чамайг танинаа гэж...

12 comments:

  1. Нээрээ манайхан заавал уулзах гээд байдгийн, царайгаа харах чухал ч гэлээ тэр нэг хүнтэйгээ үүсгэсэн харилцаагаа тэр хэвээр нь хадгалаад үлдээвэл илүү гоё баймаар юм.

    ReplyDelete
    Replies
    1. Манайхны нэг шинж чанар шүү тээн. Бага газар нутагтай хүмүүсийн шинж чанар ч юмуу гэж бодогдмоор юмаа тээн.

      Delete
  2. social network gdg chin l ene shvvde, manaixan zarimdaa xet dotnosox, uwur tvriidee orood zvv orox zaigvi met xeseg nzalj bgad sanaa onoo taaraxgvi bxoor xachin bdald ordiim bn lee

    ReplyDelete
    Replies
    1. Нэг л нэг байгалийн төрхтэй холбоотой шинж чанар ч юм шиг ккк.

      Delete
  3. нэг гэр бариад өгчихгүй юу аххаха

    ReplyDelete
    Replies
    1. Дуртайяаа байвал асуудалгүй ш дээ.

      Delete
  4. Гэтэл манайхан цахим найзтай боллоо. Дараагийн асуудал яаж ийгээд уулзах болчоод байх шиг санагддаг юм.-------------хаха манайхан яг тэгдийшт би ч тэгдэг хаха ха

    ReplyDelete
    Replies
    1. Манайхан цөөхүүлээ юм чинь нэг л өдөр Улаанбаатартаа уулзалды ш дээ. Тэр болтол нь тэс энэ тэр.

      Delete
  5. таньтай монголд ирэхээр чиньзаавал уулзалды шүү ----------оооё хаха

    ReplyDelete
  6. Tsahim naizuud medleg chadvaraa telhed ih tustai.

    ReplyDelete