Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 12 December 2012

Хулхидуулах дөхөв

Боломж, зай завсар гарвал л хулхин дээр цэцэг ургуулчих гээд байх юмаа.

2010 онд анх Costco ороод хэдхэн юм аваад за энэ нэг 100 доллар л болох байх гэж тооцоолоод кассан дээр очсон чинь 300 доллар болоод шоконд ороод, гэртээ очоод аягүй олон удаа тооны машинаар бодож үзэж билээ.

Хулхидаагүй л байсан л даа. Гэхдээ одоо болтол тийм нэг хартай байдаг хэвээрээ.

Яагаад ч юм Costco ороод нэг сагс юм авлаа гэхэд за энэ нэг 500 доллар болох байх гэтэл 800 доллар болно харин IKEA ороод нэг сагс юм аваад за энэ нэг 800 доллар болох байх гэхэд 500 доллар болно.

Аягүй сонин тээн. Энэ одоо ганц надад үүсдэг сонин бодол, сэтгэлгээ юу? Сайн мэдэхгүй л байна.

Өчигдөр нэг авгай намайг хулхидах гэлээ л дээ. Би бас хулхидуулталаа их удах шинжтэй шүү.

Wallmart орлоо. Аяга угаадаг шингэн, 00 угаадаг шингэн, хэдэн бичиг хэрэгсэлийн хавтас энэ тэр аваад тооны машин шиг тархиндаа хэдэн төгрөг болох вэ гэж бодчоод кассан дээр очлоо л доо.

Би тэгээд за 100 доллар болох нь гэж бодоол очсон юм. Тэгсэн касс хүүхэн 160 доллар гэж авдын.

Би: Айн юу гэнээ?
Касс авгай: 160 доллар боллоо
Би: Үгүй байлгүй дээ
Касс авгай: Ингэж л гарлаа даа
Би: Ийм байх учиргүй
Касс авгай: Тэгээд юу гэсэн үг юм?
Би: Та наадхаа дахиад шалга

Касс авгай ярвалзаад, их уур нь хүрч байгаа бололтой. Хавчигнаж хавчигнаж байснаа ээлжийн ахлагчаа дуудлаа.

Нэг шовойсон залуу ирлээ. Би хэллээ. Энэ миний авсан юмнууд 100 доллар ч хүрэхгүй байтал танай касс 160 доллар нэхэж байна. Үүнийгээ шалга гэлээ.

Нөгөө залуу үг дуугүй шалгалаа. Шалгаж шалгаж байснаа таны нэг барааг хоёр дахин уншуулчихжээ гэж авсан.

Би бүр гомдох, уурлах, байдалд орох бүгд давхцав. Нөгөө касс авгай тоох ч үгүй бүр уучлалт ч гуйгаагүй өнгөрсөн гээл бодчих.

Тэр залуу нь ч уучлалт гуйгаагүй. Аягүй сонин тээн. Нэг муу хужаа байна гэж бодчоод тэгж байхгүй юу.

Намайг угаасаа Индиан гэж харсанаа биш байна. Их туранхай байна. Хятад л байх гэнэ.

Би тэгээд гарч яваад за за яахав гээд бодлоо. Машиндаа орж ирч суучаад тэр чигт нь төлөөд дараа нь цөм зарга үүсгэдэг байж гэж бас сүүдэр талаас нь бодлоо.

Гэртээ ирээд нээх бүүргэр бааргар бодолд автав. Би хэрэв үг дуугүй төлсөн бол чимээгүй л ингээд мөнгө идэж байгаа байхгүй юу.

Орой нь банк шиг орлого, зарлага нийлүүлнэ гэж илүү дутуу идсэн мөнгийг олдог ч юм уу үгүй ч юмуу аягүй эргэлзээтэй тээн.

Хүн бүр над шиг юмны үнийг харж авдаг хэдэн төгрөг болох вэ гэж ядуу сэтгэлтээтэй тооцоолчоод кассан дээр очдог ч юмуу бас л эргэлзээ ихтэй юмаа.

Осолдохгүй нэг баримтыг нь өгч байгаа болохоор дараа нь бас зарга үүсгэж болох юм даа.

Гэх мэт өчигдөр Wallmart-ийн ноён нуруу бол миний нүдэн тас хугараал явчихлаа.

12 comments:

  1. Би ч гэсэн дэлгүүрт орж юм авахдаа багцаагаар үнийг нь бодоод л яваад байдаг. Тэгээд гарахдаа за нэг тэд хавьцаа болж байгаа даа гээд л.
    Цагаанууд муухай ихэмсэг шүү, буруутай байж л уучлалт гуйхгүй.

    ReplyDelete
    Replies
    1. Costco-д ороод кассан дээр очоол энэ багцаагаа алдчихаад байдаг хүн дээ.

      Ихэмсэгээсээ илүү одоо өөр юу ч юмб дээ. Аль эсвэл би буруу бодоод байгаа юм уу бүү мэд хэ хэ хэ.

      Delete
  2. хэхэ танар яагаад уучлалт гуйхгүй байна гэж заргалдаж болдгүйм бэ
    эд нар чинь жижигхэн юман дээр аймар зарга үүсгээд шүүхдээд л байдаг шдээ кинон дээрээ

    ReplyDelete
    Replies
    1. Зарга марга үүсгэж явах тэнхэл алгаа хө. Илүү мөнгө төлчөөгүй гарсан нь их юм.

      Delete
  3. пээ, хэдэн жилийн өмнө монголд л супермаркетаас юм авахдаа тэгж баримжаа үнэ бодддог байж билээ.

    ReplyDelete
    Replies
    1. гэдэг чинь баяжмой гэсэн үг юм уу хэ хэ хэ

      Delete
  4. Honshoortoi busgui shuu hahah

    bi bas ali 8 sard 6€ hulhiduulchihlaa, ochood hereldye gesen manai hotoos hol gazar,tegehdee utasaar hereldsen l dee,ta hezeech hamaagui hureed ir byad mongiig chine butsaagaad ogno gesen, zanaj bgaad ochij avna daa ho.

    ReplyDelete
    Replies
    1. Хоншоор байнаа байна ккккк.

      Тэгээрэй. 6€ чинь их мөнгө ш дээ. Дээрээс унаагүй нь л ойлгомжтой тээн.

      Delete
  5. Oo tegvel muu kanaduudiig Mongold bas havchij helmegduulj baih heregtei yum shine medee ogsond thanks!

    ReplyDelete
  6. Yun aimriin te . Sonsood bhad ene canaduud bas ih sonin ulsuud bh shig bnaa

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ. Би дандаа сүүдэр талыг нь бичээд байгаа юм болов уу гэж бас бодогдох юм.

      Delete