Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 17 December 2012

Итгэл

Энүүгээр хүмүүс байтугай хэрээ ч итгэхгүй байгаа болохоос биш дэлхий сөнөнө гээд радиогоор ярьж л байна лээ.

FM-ээр бас дээр ярьж байсан. Даанч түүнийг нь тоох байтугай сонсох ч хүн байхгүй байх шиг байна лээ.

Юу гэмээр юмб дээ. Нийгмийн дунд реакци байхгүй байна гэсэн үг тийм үү.

Тэгсэн би нэг сонин нийтлэл оллоо.

The New York Times Magazine, November 18, 2012

Мань хүний бэлдээд байгаа юм
Хоол хүнс гал гаргах юм л их байх шиг байна даа.

Өлсөж л үхэхгүйм байна
Ганцхан энэ дэлхий сөнөнө гээд байгаа шуумтай холбоотой бус ер нь 09/11ээс хойш иймэрхүү байнгын онцгой байдал эсвэл байгалийн онцгой нөхцөл байдалд хэрхэн бэлдэх вэ гээд бүр үзэсгэлэн, ном, товхимол гаргадаг юм байна.

Хүн энэ хүртэл юм хийгээд, оролдоод бусдыг ятгаад явж байна гэдэг бол ямар их учир, шалтгааныг мэдэрсэн хүн бэ гэдэг нь илт юм даа.

Хөөрхий дөө зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарж чадахаа больчихсон тогтворгүй цаг үе юмаа даа.

Саяхан би нэг мэдээллийн сэтгэгдэл уншаад баярлаж суулаа. Энэ жил манай улсад ганцхан хүн цагаачлараар мэдүүлэг өгсөн гэнэ.

Халимагийн Цагаанзамд иргэншил хүсэхэд нь татгалзсан энэ тэр гээд хүмүүс их сэтгэгдэл бичжээ.

Тэгсэн ингэж байна. Манай улсад гадны хар, цагаан, шар хүмүүс цагаачлах гээд байдаггүйд үнэхээр баярлах хэрэгтэй гэж. Нээрээ элдэв янзын хүмүүс ирээл хүнд хэцүү байдал үүсгээд, хүн амьны хэрэг хийгээд байвал юу нь сайн байхав дээ.

Дээрээс нь энэ  цаг агаарын эрс тэс уур амьсгал бас нэг зөв газраа ирж тогтжээ гэсэн өчүүхэн бодол орж ирсэнийг нуух юун.

2 comments:

  1. ёоёоёо ядаргаатайн бэ .. бүррр бодохоор уур хүрээд байхын

    ReplyDelete