Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 11 December 2012

Сайхан юм

Дуртай цагтаа үүргэвчээ үүрээд аялдаг болчихвол сайхан юм шигээ.

Эндээс төгсөж явсан манай найзууд (Ази хүмүүс) нутагтаа очоод нэг ажилд орж байгаа юм. Тэгээд 2-3 сар болоогүй л аялаад эхлэхийн.

Улиралд 2-3 удаа аялаад байх юм. Бүүүүүүүүүүр атаархмаар.

Хаана байдаг их мөнгө ч юм. Ажил төрлийнх нь зав зай яасан сайхан таардаг ч юм.

Тэгээд бодоод байхад бас бид нарт их учир байх шиг байна. Мөнгө бол нээх том шалтаг биш гэж бодоод байна.

Ажил төрлөө зохицуулах, төлөвлөхдөө маш муу хүмүүс юм тээн. Хоёр, гурван жил байтугай 2,3 сарын цаадхыг л лав би харж чадахгүй л сууж байна ш дээ.

Нэг юм болох гээд байгаа ч юм шиг. Нөгөө хэн нэг бүтмээр юм хэлсэн ч шиг. Бүтмээргүй ч юм хэлсэн ч шиг гээд л тэрүүхэн тэндээ орооцолдоостой.

Дараагаар нь болхоор яг ингээд аялая гэхээр миний хувьд лав нэг шалтаг, шалтгаан хэрэг болчоод байдаг байхгүй юу. Нээх сонин.

Нэг хүнтэй уулзах эсвэл хурал цуглаанд оролцох гэх мэт шалтгаан байж гэмээ нь дальмаар нь аялчих гээд байдаг болжээ.

Сайн талаас нь харах юм бол энэ чинь бүр багаасаа нэг сумаар хоёр туулай буудаж ирсэн сурамгай анчин эсвэл хахир хүн болж таарч байгаа байхгүй юу.

Нөгөөтэйгүүр тэгээд ажилын улаан хэнхэгүүд юм биш үү бид чинь. Одоо ингээд сайн сураглаад, судлаад явбал манайд олон улсын хэдэн байгууллагууд л ажилчиддаа илүү цагийн цалин бодож өгч бусад нь зүгээр хүний хөдөлмөр мөлжиж байдаг байх гэж харддаг юм.

Би ч гэсэн цагтаа хөдөлмөрөө мөлжүүлж л явсан.

Тэр байтугай гэртээ ажилаа хийсэн шиг суудаг хүмүүс бас нэлээдгүй л байгаа. Хаашаа ч юм дээ. Нэг юмны төлөө тууштай зүтгэдэг хүмүүс юм уу. Эсвэл цагийн юмыг цагт нь хийдэггүй хүмүүс юм уу бүү мэд.

Бас дахиад хэлэх юм гэвэл жишээ нь бид нарт нэг ийм заншил байгаад байх шиг байдаг юм.

Ажилыг нэг зөрж хийдэг зөрүүд гэх юм уу юу гэх юм дээ. Тайлан гаргах өдрөө баахан баримт бичиг шивчихээд, баримт бичгээ шивэх өдрөө тайлангаа гаргадаг ч юмуу.

Тийм нэг зөрж эсвэл цагаас нь хоцорч араас нь туулгаж хийгээд сурчихсан хурдан хүмүүс юмаа бид чинь.

Хамгийн сүүлийн шалтгаан нь одоо нөгөө хавийн хүмүүст тайлангаа тавих шүү дээ. Ингээд (Live in someone's pocket) сурчихсан хүмүүс чинь одоо яахав дээ. Тийм болохоор тийшээ тэгж ингэж аялмаар, тэдэн төгрөг зарцуулна бла бла бла.

Нэг эрх, чөлөө хүсээд байгаа ч юм шиг баталгаа авах гээд ч байгаа юм шиг. Санаагаа нийлүүлэх гээд ч байгаа юм шиг. Нэг тийм мэдрэмж шүү дээ.

Энэ бүхнийгээ хаяад, залруулаад, цэгцлээд дуртай цагтаа үүргэвчээ үүрээд онгоц, галт тэргэндээ суугаад эсвэл тэмээгээ унаад дуртай газар уруугаа аялдаг заншилтай болчихвол сайхан юмаа гэж.

6 comments:

  1. яг сайхан хэллээ
    албан байгууллага нь ч гэсэн арчаагүй наасн ..
    хамаг юмаа бариулчихаад эд хөрөнгийн бүртгэл хийлгэж энэтэр миар тэнэг наасн
    тэгээд амралтаа авах гэхээр чи дараа долоо хоногт амар гэснээ ажил амжихгүй байна чи тэгвэл тэдэнд амар мамар гээд аягүй тэнэг наасн ..
    би тэгээд хувийн амьдралгүй баагий юм уу хаашайн
    гэх мэт гэх мэт гэх мэт

    ReplyDelete
    Replies
    1. Аль аль талдаа тийм хариуцлагагүй юм байгаа л байх. Энэ Япон, Солонгос, Хятадуудаас сурах юм их юмаа тээн.

      Delete
  2. Baigaa gazriinhaa mapiig sain sudalval oiriin 10-50km dotor zunduu ih aylah gazruud nuur gol murnuud baij magadgui songood aylaad baihad ih sain baidag.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ байгаа байгаа. Нэг аялдаг хэвэнд л орчихмоор байна.

      Delete
  3. za ter orootsolddog gej yaaag unen hellee. yag yaah geed bgaa ni ul medegdeh bdlaar orootsoldsoor btal taarahiin :(

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Хүмүүс байн байн аялаал гоё юмооо.

      Delete