Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 29 December 2012

Сантагийн бэлэг

Би одоо ингээл бичвэл та нар энэ ТБ яг галзуурчиж л гэж бодох байх даа.

Үгүй дээ хайрт минь.

Энэ яг болсон явдал.

Би 06 сараас хойш Samsung Galaxy II авья гээл мөрөөдөөд байлаа. Яг үнэндээ аваад ашиглая гэтэл орчин нь бүрдэхгүй байлаа.

24ны өдөр Монриал хотод нэг электрон барааны дэлгүүрээс электрон жааз авлаа. Нэг зөвлөхтэй нь хэлэлцэж, хэлэлцэж аваад л кассан дээр бичүүлээл нөгөө залуу торонд хийгээл өглөө.

Тэгээд тэр өдөр их дэлгүүр ороод юм аваагүй юмаа. Дараагаар нь Алим ороод iPhone 5 баахан харж байгаад шүлсээ гоожуулж гоожуулж за за гээл хүсэл, тачаалаа дараал гараад ирлээ.

Орой нь өрөөндөө ирээл нөгөө жааза үзье гээл гарагсан чинь торон дотор бас нэг хайрцагтай юм байхын.

Өө тэгсэн чинь Samsung Galaxy II бүх юмтайгаа байсан гээл бодчих. Би бүр мэл гайхаж цэл хөхрөөд.

Нэг юмыг хэдэн мянган талаас нь бодлоо.

Би одоо сугалаа хожчихов уу гэж бодож үзлээ. Тэр залуу андуурав уу гэж бодлоо. Тэр залуу хандраад надад өгчив үү ч гэж бодож үзлээ ва ха ха ха ха.

Бодоод бодоод би хариуг нь олдоггүй ээ.

Нэг юманд маш их эргэлзэв. Хэрэв кассанд бичүүлээгүй юм авсан бол гархад дохиолол нь хангинамаар юм. Яагаад хангинасангүй вэ.

Тэр залуу өөр хүн авья гээд өгөх гэж байснаа андуураад хийчихэв үү. Ёстой мэдэх юм алга.

25нд бүх юм хаагдаад, 26ны өдөр үнэхээр тэр хавиар очиж зүрхэлсэнгүй. Би хэрэв бариад очтол намайг хулгайч гээд цагдаа дуудчихвал надад гэрч байхгүй болохоор аймаар эргэлзэв.

Тэр залууг бодлоо л доо. Өрөнд орсон болов уу яасан бол гээл нээх өрөвдлөө. Өрөвдөхөөс цааш өөр юм хийж чадсангүй ээ. Канад хүнээс асуулаа. Ийм тохиолдолд би яах вэ?

Чи наадхаа ав, буцааж өгч хэрэггүй, асуудалд орно гэсий шүү дээ.

За тэгээд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ.

Би нэг л гэм хийсэн юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа юм. Гэхдээ энэ бол АЗ чи атгах хэрэгтэй гэж бас бодоостой.

Та юу гэж бодож байна?

14 comments:

  1. Yostoi Santagiin beleg bna daa. Avoo av ;)).
    Saihan bayarlaarai

    ReplyDelete
  2. gehdee ingej absan yum yum boldoggui yum shig baina lee. Teer jil bi bas neg toos sorogch tegj abaad barag 7 honolgui ebderchihsen shd, kkk.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм бас нэг тийм хар байгаад байдаг. Яая даа байз. за юу ч гэсэн он гараатхаг ккккккккккккк

      Delete
  3. Өөрөө өөртөө л сэтгэл амар шийд гаргавал хэнд хамаатайн бэ хө. Зүгэээр байх л гэж бодож байна, би лав баярлах байсөөн.

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь баярлаал байна. Гэхдээ санаандгүй хийчсэн гэж бодохгүй байх ч шиг ......

      Delete
  4. Kanadiin eskimoschuudiin 1st Nationii orignal ih ongod chamd heregtei yumiig chine hairlajee. Gehdee asuudaltai utasiig naana chine serial kod Ime dugaaraar n oldog tiimerhuu medeenuud baina uu haij uzeerei baihgui bol jinhene Santa ih ongodiin beleg mun baina!

    ReplyDelete
    Replies
    1. Харин олдог байх гэсэн хар байна. Яагаад гэвэл энэ чинь LOCKED утас учираас код байгаа байх гэж бодоод асаахгүй байгаа.

      Нэг мөсөн сэтгэлд сэвгүй Монголд очоод асаахаас. Тэгсэн Монголоос олчихвол яанаа кккккк.

      Delete
  5. Авөө ав шинэ жилийн бэлэг шд. Чи ямар хулгайлсан биш өөрөө торонд ороод ирсэн юмыг харин буцааж өгвөл аз чинь буцчихна шүү. Би нээрээ бас ерөөсөө сугалаа нтр-д огт юм хождоггүй байхгүй юу. Бүх сугалаа хонжвортой нтр гсн сугалаанаас л хамгийн бага хонжворыг нь хождийн. Тэгээл зөөз би сугалаагаар биш өөрөө баяжих ёстойн байлгүй гээд явдаг байсан чинь энэ жил Юнителийн өдөр бүр бэлэгтэй нтр гсн утасны карт аваад хийгээл байлаа хийгээл байлаа өдөр бүр хонжвортойн болохоороо 100 нэгж, 5н мессэж эрх гээл ирээл байлаа тэгсэн өнөөдөр утас хожчихсон кк бүр юу билээ гэж бодоод тэгээд хаанаас очиж авах уу гсн чинь өнөөдөр даанч салбар нь хаалттай маргааш онгойно гсн. Кк бүр инээд хүрээд байгаа

    ReplyDelete
    Replies
    1. Өө баёр хүргэе хө. Энэ ондоо аз хиймоориор дүүрэн байх болтугай!

      Харин тиймээ хүмүүс уг нь ийм юмыг нээх өгдөггүй ш дээ тээн. Би ч нээх ингэж юм хождоггүй хүн дээ.

      Delete
  6. аз буцна гэж байдагаа? японд бол буцаагаад аваачаад л өгөх юм байна, харин монголд бол тэр чигээрээ голрох бхдаа хэн нэгнийг өрөнд оруулаад. гэхдээ цагаа тулахаар би лав чадахгүй юм билээ. голомтын теллер 100 000 төг гэсэн чинь 1000 доллар тоолж өгөөд. би авч чадаагүйшд айгаад.

    ReplyDelete
    Replies
    1. Буцаагаад өгвөл өгнө л дөө. Гэхдээ эд нар бас зэвүүн ш дээ. Нэг муу хужаа байна гээд яаж ч гүтгэх улсууд шүү дээ. Түүнээс нь айж байнаа.

      Банкинд тийм асуудал их гардаг байсан. Ихэнхдээ хүмүүс буцааж өгдөггүй. Муу теллэрүүд л өрөнд ордогсон.

      Delete
  7. сонин л юм... хүний нутагт асуудалд орвол бас хэцүшт

    ReplyDelete
    Replies
    1. Зөв явахыг хичээдгийн ш уг нь энэ хүүхэн чинь кккк

      Delete