Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 21 December 2012

Бэлэг сэтгэеээ

Герман хүүхэнтэй Зул Сарын баяр тэмдэглэхээр болов. Тэгсэн чинь авч очих юм байдаггүй ээ.

Нөгөө нэхмэл улавчаа аль хэдийн шахций ш дээ. Уг нь цаадах чинь намайг юу ч битгий авчир зүгээр л өөрөө хүрээд би дааж байна энэ тэр гээд какраад байгаа байхгүй юу.

Муухай байгаа даа Монгол хүн байж гуяаа хоосон ганзаглаад очино гэж юу байхав.

Надад үнэхээр байнга сэтгэл ханамжтай байдаг бэлэгний хоёр сонголт байдаг. Даанч олон олноор нь Монголоос зөөгөөд байх үнээр боломжгүй юм.

Гоё зурагтай байгаа биз

Нэг нь энэ түрийвч 2009 онд үнэ нь 9900 төгрөг байсан одоо мэдээж хэд дахин өссөн байх. Би энэ түрийвчээ бариал дэлгүүр т орвол хүмүүс заавал асууды ш дээ. Ямар гоё юм бэ гээд л шүлсээ залгиал шүлсээ залгиал, дуу алдаал, ханарч унаал ард хоцрох нь тэр.


Ээж минь авч өгсийн

Дараагаар нь энэ ноолууран ороолт байна. Энэ ороолтоо зүүгээд л гарвал эрчүүдийн ноён нураа тас тас хугараад л явчихна шүү дээ ва ха ха ха ха ха.

За бас л нэлээд олон хүнд өгчөөд байгаа шүү. 2009 онд 10 000 төгрөг байсан. Одоо хэд болсон юм бүү  мэд. Би хүнд захихаар дандаа бэлэг гээд үнийг нь авдаггүй болохоор сайн мэдэхгүй байна.

Ямар ч байсан би нүүр улайхгүйгээр энэ хоёрыг хүнд өгч чаддаг, өгсөөр ч байх болно.

За тэр яахав гол нь Герман хүүхэнд бэлэг сэтгэеээ. Цаадах чинь шавар, вааран урлал хийдэг хүн байгаа юм.

Хавар, зун хоёр студидээ баахан юм хийгээл зараал, үзэсгэлэн гаргаал тэгээд өвөл, намар хоёр аялаж гарна.

Намайг Монголд очихоор Монголд ирнэ гэсэн. Сая Хятад яваад ирсэн одоо он гаргаад Бурма буюа Мянмар явна гэнээ.

Шавар, вааран эдлэл хийдэг хүнд чинь юу өгчий дөө байз. Бодоорой, сэтгээрэй найзуудаа.

14 comments:

  1. керамик урлал хийдаг хүн гэсэн үг үү. Будаг нтр ч юмуу, бийр нтр байвал бас гоё л юм шиг байна лээ, эсвэл ном ккк. Би бол номонд дуртай, чамаас авсан номоо тэхдээ уншаагүй тахиж тавьчихаад л байгаа. Өөрөөсөө ичээд л байгаа, гэхдээ дахиад маамуулхаараа уншина гээд нилээн ном хадгалж байгаа, тэгэхдээ л уншина даа.
    Нээрээ надаа бас бэлгэнд яг ийм ороолт ирсэн шд, яг ийм өнгөтэй, одоо манай хүү зүүдэг юм. Дулаахан, өнгөлөг, зөөлхөн болохоор хүүдээ зүүлгэдэг юм.

    ReplyDelete
    Replies
    1. Тийн хө. Монголоор нэр томьёог нь сайн мэддэгүй ээ. Харин ээ. Мэргэжилийн хүнд тустай юм байвал хэрэг болох байх тээн.

      Ном гэсэн чинь нээрээ ном байна уу үгүй юу. Бараг л байхгүй дээ. За байз юм яаж ийгээд олно доо.

      Ороолт гоё шүү. Өнгө өнгөөр нь авчихмаар л байна гэсэн үү хэ хэ хэ.

      Delete
  2. naa oroolt chin odoo 28000 gej baigaa. ter turiivch neeren goe yum bna. yag iim ongolog goeiig haraaguim bna shuu

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ бараг 3 дахин нэмэгдсэн гэсэн үг үү. Ёстой тэр үед арав хорь эсвэл авдараар нь авсан бол одоо юм болохгүй юу тээн кккк.

      Delete
  3. Huuh tm uu? Turiivch zugeer baihaa. Ene oroolt bi ene namar MNG ochingoo tanidag Korea egchdee belegleh gd awsan chini 70 bolchihson bna lee hu. 10000 bhd n ahuihan avch bdg bjee gej haramssan hehe. Vaar hiidg ym uu goyo ymaa, hiij surahiimsan hehe. Bi bol turiivch gemeer baina. Iish tiihsee ayaldag hun ene tendee ym awah gd turiivchee gargana harsan humuus goyiig n gaihaad chamaig bainga dursii shdee hehe.

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ 70 гэнэ үү ямар аймаарын бэ. 7 нугармой юм уу? Харин энэ түрийвч ороолт хоёр маань минийх надад шинэ байдаггүй ээ.

      Бас нэг түрийвч байна. Даанч энэнээс арай өөр юмаа. Яаая даа байз.

      Delete
  4. ene buyangiin oroolt ih delguurt 28000 gej bn lee. beleg mongoloos zahij avah gejiigaamuu? naanaasaa avahiimuu? endees avbal tgd goe goe yum zondoo l bgaa bhdaa

    ReplyDelete
    Replies
    1. 2 хоноод болох баярт Монголоос бэлэг захиж амжихгүй л байхаа даа. Монголд ч гоё гоё юм зөндөө л байгаа л даа.

      Эндээс дэлгүүрээс л лав юм авахгүй хэ хэ хэ. Гарын доорх юмаар болгоно доо. Яаж болгох вэ байз кккк.

      Delete
  5. zaaval yum gej bhaar saihan tort esvel jimstei "kuchen" byaluu geed ochvol bayarlah busuu. esvel heden shirheg buuts hiigeed holdoogood avj ochij bgaad jigneed ogchihgui yu. Manaihan beleg geheer l zaaval materiallag yum bodood bdag shuu.

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь тийм юм тээн.

      Нэгдүгээрт би өөрийнхаа хийдэг буузнаас залхчаад байна. Нээх сонин сонгино, сармис, перц болсон л мах гурил болчоод байна. Тэднийд лунжин байхгүй нь мэдээж, лунжингаа чирээд метронд суугаад явна гэсэн чинь арай биш байнаа хэ хэ хэ.

      Би торт иддэггүй юмаа. Өөрөө идэхгүй байж аваад очиж болох болов уу? Цаадах чинь бас ганцаараа.

      Араб хүнсний дэлгүүрт орж сонин содон хүнсний л юм аваад очий яшиг зүгээр. Нөгөөх нь одоо хаачнаа баяраар.

      Delete
  6. аанхаа.. наад түрийвч чинь хамгийн хямд нь хорин мянга болсон

    ReplyDelete
    Replies
    1. Зоо зоо хэд хэд нугарчихын байна л даа.

      Delete
  7. Vaar hiideg designii ajiltai hund sanaa avah zorilgoor aytaihan Mongoliin esvel afrikiin urlagiin tuhai alibom ugvul dajgui songolt bh, germanuud azi afrikiin sanaand oromgui engiin urlal urlagt ih suid boldog uursduu ch bas ih engiin tastetei humuus.

    ReplyDelete
    Replies
    1. Манайхыг ваараар юм хийдэг уу гээд асуугаад байсан. Дараа тийм ном олж авч өгнөө.

      Delete