Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 30 December 2012

Чадахгүй нь ээ

Уучлах бол хамгийн зөв гэдэг юм билээ. Даанч надад уучлах агуу сэтгэл алга даа.

Уг нь энэ он гарахаас өмнө нэг хүнийг уучилчихая гэсэн чинь надад тэр уужим сайхан сэтгэл нь орж ирдэггүй ээ.

Манайхан гадаадад гараад нэгнийгаа нааш, цааш, илүү дутуу үгээр булж явдаг юм уу эсвэл хэн нэгэн сайн сайхан явж болдоггүй юм уу?

Ямар ч байсан хилийн дээс алхаад хэр баргийн л хүмүүс элдэв янз болдог юм байна. Мэдээж би төмөр биш учираас гомдоно, тунина.

Тэр бүхэн дотороос ялангуяа дотны найз нөхрөө гэж бодож явсан хүн ар нуруу уруу цэл хүйтэн ус цацахад би хөлгүй юм шиг ганхаж, догонцож явсаныг нуух юун.

За яахав хүн нэг удаа алдаа л биз, хүнээ буруу таниа л биз гэж бодож би их үзлээ. Гэтэл үгүй юм байна.

Би хүнд хумсын чинээ үнэлэгдэж байсныгаа хурмастын чинээ үнэлэгдэж яваа хэмээн буруу ойлгосноос болж хэн нэгэн ангал уруу түлхэхэд би зүгээр л өөрөө гулсаад орчихож байна.

Ердөө л энэ.

Монголд ямар сайхан эгч дүүс найз нөхөд байлаа. Хүнд хэцүү явахад нь би 70 000 төгрөгнийхөө цалингаас илүүчилж л явлаа.

Надаас өөр хүн тэр илүү дутуу бүхнийг тооцоолоод нэхээд зогсож байгаа ч уу . Хэн мэдлээ.

Хүн хүнийг хайрлах тусам хайрыг улам эвдэлж, хайр халамж ургуулахын оронд хар буруу санаа ургуулж хаа явсан газар минь гунигын хар манан цацаж явдог болжээ.

Уужим сайхан сэтгэл нь нэг өдөр ирвэл уучлах байх үгүй бол тэр л биз. Надад гуниглаж харамсаад байх юм алга.

Харин намайг бүр эвдээд хаясанд би их гомдолтой байна. Ямар сайхан цайлган сэтгэлтэй хөөрхөн охин байлаа. Ямар сайхан нөхөрлөлөөр ямар агуу сэтгэлийг унтрааж орхисноо тэр хүн ухаараасай.

Мэдээж би төгс төгөлдөр биш сайн муухай бүх л юм байгаа. Гэхдээ би хүнийг хайрлаж чадахгүй бол ядаж хал бал хүртээхгүй явах юмсан даа гэж хичээж явдаг юм.

6 comments:

  1. хая наад новшоо..
    аз жаргалаар шинэ оноо угт..
    одоо тэгээд тэрийг саналаа гээд ашиг юу байна гэдгээ төсөөлбөл амархан хаянадаа..
    яахуу ашигтай бол бодоод байж болох л юм

    ReplyDelete
    Replies
    1. Хаяцаан хө. Харин хааяа бодогдох юм.

      Би тийм уучлах уужим сэтгэлтэй сайн хүн биш шиг байноооо.

      Яг үнэндээ намайг жинхэнэ 100 хувь ашиглаж байсан байгаа байхгүй юу аягүй муухай. Бүр бодохоор гомдоод....

      Delete
    2. Харин тиймээ, хаясан ч бодогдоод байдгиймаа.
      Ашигласан хүнийг бол нээх бодож уурладаггүй, тарыг нь танилаа, холхон байхаа мэдъе гээд л өнгөрдөг. Бодвол мундаг сайхан найзууд гэж бодож яваагүй болоод тэр байх. Харин сайхан найзын дүр эсгэж байгаад гүжирдэж араар энд тэнд элдвийг хэлж, худал хэрэгт хийж, тэрийгээ элдэв хүнд цэвэр ариун дүрээр ярьж этр... одоо ч хаяа бодогдоод дургүй хүрээд байдын.

      Delete
    3. Харин тиймээ.

      Би бас тэгж байгаад их гэнэн хонгор юмаа. Хүн ашиглаааааал байсан байхад чинь инээгээл ашиглуулааааал яваад байсан байгаа байхгүй юу нээх сонин ккк.

      Одоо ч бараг мартаж байна даа. Цаг хугацаа гэдэг сайхан эмч ингээд анагаах юм даа тиймээ.

      Delete
  2. ТУХАЙН ҮЕДЭЭ УУР ХҮРЭЭД ҮЗЭН ЯДАЖ БАЙСАН ХЭРНЭЭ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА НӨГӨӨ ИХ УУРЛАХ, ГОМДОХ СЭТГЭЛ ГЭДЭГ ЧИНЬ БАЙХГҮЙ БОЛЧИХДОГ ЮМ БИЛЭЭ. ТУХАЙН ҮЕДЭЭ Л БИ ЧАМАЙГ ХЭЗЭЭ Ч УУЧЛАХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОГДОЖ БАЙСАН Ч.
    БИ ХААЯА ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮД ШИГ САЙХАН НАЙЗАЛЖ ЧАДДАГГҮЙ ГЭЖ БОДДОГ.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тэгэх л байх даа.

      Яг үнэн би наадхыг чинь бодоод эрэгтэй найзууд, ах дүү нартаа атаархдаг байхгүй юу. Манай дүү бүр цэцэрлэгт байхдаа найзалдаг найзтайгаа одоо болтол ямар гоё байдаг гээч.

      Delete