Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 18 December 2012

Гацуурхан

Нээх гоё гацуур мацуурны зураг аваад тавьчий гээд гарлаа л даа.

4-30 гээд л харанхуй болчдын байна. Юун гацуурны зураг авах өчигдөрийн бороо хуучин цасыг нуур болгоод тогтоосон дээр өнөөдөр цас ороод ёстой үлгэрийн далай л байна.

 Явганаас ойчсон гэж онигоо болоод яахав гээд ихэд мэрийж алхлаа.

Нэгэнт харанхуй болоод гацуурны зураг авхаас өнгөрсөн учираас дээр харсан нээх гоё чимэглэлтэй айлын зурааг аваад тавьчихая гэсэн чинь дөнгөж ганц нь гайгүй байна.

Сүртэй ганган чимнээ
Энэ өвгөнийх нь толгой унжийсан байна. Тэр нэг урд улаан юм нь чаргатай буг юм билээ. Тэгээд чарган дээр нь нэг том ууттай. Тэр уутнаас нь Санта гарч ирээд ороод байдаг юм билээ.

Би харж баахан зогсов.

Цаана нь бас нэг гоё чимэглэлтэй айл байсан. Энэ хоёр айлыг уралдуулья гэсэн чинь үнээр зураг авч чадаагүй байнаа.

Дараа гоё зураг авхаараа оруулья. Бусад айлууд зөндөө гоё чимэглэлтэй байна. Энэ гэхдээ супэр нь шүү.

6 comments:

  1. хэхэхэ, Санта буг унадаг болсон чинь айхтар хэрэг байна. Цаадах чинь буга нь хаачсан юм бол доо?

    ReplyDelete
    Replies
    1. Нуугдаж тоглоод чарган дээрх уутнаасаа гарч ороод их аальгүйтэж байгаамаа энэ Санта хэ хэ хэ.

      Delete
  2. аймар чимхийнмаа нуль сүр

    ReplyDelete
    Replies
    1. Ялангуяа настангууд нь аймаар идэвхитэй ш дээ.

      Delete