Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 14 December 2012

Кюбэк хоол

Кюбэкийн нэрийн бүтээгдэхүүн болох Poutine-ийг танилцуулья.

Уг нь эд нартаа маш сайхан хоол юм шиг байгаа юм. Бид нар бууз бууз гэдэг шиг Poutine Poutine гээд л орилоод байна.

Тэгсэн тэр нь юу гээч. Шарсан төмс+бяслаг буюу ээдэм+сүмс. Ингээд болоо шүү дээ. Тэгээд үүнийгээ пиццанаас авхуулаад юу л бол юутай хольж иднэ.

Надаас эд нар асуудагын. Poutine гоё байна уу л гэнэ. Би үнэнийг хэлэхэд саяханаас нэг хааяа иддэг болоод байгаа.

Тийм биз дээ. Мах байхгүй хоолонд чинь Монгол хүн яах гэж дурлахав дээ.

Гэхдээ энэ Poutine-ийг нь хараад байхад эрүүл мэнд талаасаа сайн юм юу байгаа юм бүү мэд. Тэр бяслаг нь л байдаг байх даа.

Бяслаг нь энэ
Энэ ээдэм буюу бяслаг нь харин яг иймээрээ хаа сайгүй байдаггүй юм шиг байна лээ.

Задлаад халаагаал болоо
Сүмс нь бас тусдаа савлагдсан л юм билээ. Гэхдээ орлуулж болох байх.

Ингээд үр дүн нь иймэрхүү юм байдгын. Амт нь яахав дээ. Шарсан төмсийг энэ ээдэмтэй нь сүмсээр нь зуураад иднэ гээд бодохоор тийм нэг амт.

Ямар харагдаж байна?


Бонуст нь би ийм будаа агшаагчны суурь нэхсийн. Энэ их амар юм билээ. Зогсож байгаад хүртэл нэхэж энэ тэр ккккк.

Дуусахад жаахан тактик хэрэгтэй юм билээ


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment