Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 31 December 2012

Баярлалаа

Миний энэ олон бичлэг хүнд хүрсэн нь хэд юм гэхээс та бүхний бичлэг бүхэн цэцэг, жимс шиг үр өгөөжтэй байсан шүү. Та нартаа баярлалаа.


2012 онд та нарынхаа ач буян, өргөн мэдлэг, чин сэтгэлийн зөвлөгөөгөөр ТБ нь маш их өөрчлөгдөж, амьдралын шинэ горимд орлоо.

Нэр усыг нь дурдалгүйгээр манай саахалт айлууд бүгдээрээ ааш зан сайтай, арвин их эрдэм мэдлэгтэй, амьдралын агуу их туршлагатай хүмүүс шүү гэдэгийг энд онцолж хэлье!

Өөрчлөлт, шинэ горим гээд байгаагын учир нь Гилийн Хатан эгчийн энэ бичлэгийг уншаад газтай ундаа уухаа бүр зогсоосон. Би гэхдээ хааяа Sprite, Pepsi diet уучдаг байлаа. Энэ бичлэгийг уншаад би хөргөгчөө нээж үзэхэд надад 2 Pepsi diet үлдсэн байлаа.

Түүнийг хоёр өдөр ууж орхиод түүнээс хойш энэ ундаанаас татгалзаад зөвхөн усаар биеэ тэжээгээд улам, залуужаад сайхан явж байна. Баярлалаа Гилийн Хатан эгчээ.

Топ модель Д.Пүрэвсүрэнгийн нууц нь хаа явсан газраа ус уух юм гэнэ лээ. Би тэр хүүхэн шиг топ явна гэж юу байхав. Аан гэхдээ өөрийнхөө хэмжээнд ТОП явна гэдэг бол хамгаас сайхан.

Дараагаар нь манай Гуталчин бүсгүйн "Сайхан хүүхэн болмоор л байна ш дээ" гэсэн бичлэгээс 10 цагаас шөнө 2 хүртэл цагийн хооронд унтах ёстойг мэдэж, түүнээс хойш 3 хоногийн дараагаар 10 цаг гэхэд орондоо орж, том өөрчлөлт хийлээ. 

Яг тэр үед би шөнө 1,2 цагаас нааш унтахаа больсон байлаа. Ус агаар шиг хэрэгтэй байсан сайхан бичлэг бичсэн Гуталчин бүсгүйдээ баярлалаа. 

Гэх мэт олон содон, соргог болоод танин мэдэхүйн бичлэг бичдэг бүх блогчиддоо баярлалаа. 

Би ингээл үзсэн чинь миний бичлэг дандаа л нэг бүтэлгүй түүхээр эхэлж, уншигчид маань харамгүй сайхан сэтгэл, цаг заваа урсган ухаалаг, нандин, чин сэтгэлийн зөвлөгөө өгсөн зөндөө сайхан сэтгэгдэл байх юм. 

Тэгэхээр үнэт зөвлөгөө өгдөг, өгч байсан, өгсөөр ч байх уншигчиддаа баярлалаа. 



Ингээд Тэмээчин Бүсгүйн зүгээс та бүхэндээ 2013 ондоо эрүүл энх байж, хүсч төлөвлөсөн бүхнээ биелүүлж, агуу их хайраар өлгийдүүлж явахын ерөөл дэвшүүлье!

ШИНЭ ГАРСАН ЖИЛДЭЭ ШИЖГЭР АМЖИЛТ ГАРГААРАЙ! 

9 comments:

  1. A Happy new year and wish you all the best.

    ReplyDelete
  2. Шинэ жилийн мэнд хүргье тэнүүн говийн тэмээчин бүсгүй минь!

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа хө. Амжилт бүхнийг хүсье!

      Delete
  3. шинэ жилийн мэнд хүргэяа

    ReplyDelete
  4. *˛˚ღ •˚ ˚˚ ✰* ★
    ˚. ★ *˛ ˚♥* ✰
    ╔═════════ ೋღ❤ღೋ ══════════╗
    ║*˚♥˛˚ღ •˚ ˚˚ ✰* ★
    ║░ٌٌٌӇ░ٌٌٌƛ░ٌٌٌƤ░ٌٌٌƤ░ٌٌٌƳ ░ٌٌٌ░ٌٌٌƝ░ٌٌٌЄ░ٌٌٌƜ░ٌٌٌ░ٌٌٌ Ƴ░ٌٌٌЄ░ٌٌٌƛ░ٌٌٌƦ░ٌٌٌ!░
    ╚═════════ ೋღ❤ღೋ ══════════╝
    *˛˚ღ •˚ ˚˚ ✰* ★
    ˚. ★ *˛ ˚♥* ✰

    ReplyDelete
    Replies
    1. ps. eniig zugeer copy paste hiigeed humuust mend damjuulj bolnoo zugeer paank mendchilgee post ;)

      Delete
    2. Өө за баярлалаа. Баярын мэнд хүргэеээ!

      Delete