Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 16 December 2012

Тэмээ маань Guinness уруу


Монриалаас 2 цаг давхиад Granby гээд амьтны хүрээлэнд очиход хоёр бөхтэй тэмээ байж билээ. Нээх өрөвдөөд нулимс унагамаар болж билээ. Ижил олон нөхөдтэйгээ элсэн говьдоо жаргаж чадахгүй, ямар үйлийн үрээр энд ирээ бол гэж бодоод тэр өдөржингөө гунигт автсансан.


Манайхан тэмээгээ Guinness-т бүртгүүлэх юм байх. Ирэх онд Өмнө-говь аймгийн Баян-Овоо суманд мянган тэмээ уралдуулж бүртгүүлэх санаа байгаа гэнэ.

Мянган тэмээ гэсэн чинь эхлээд нээх бага сонсогдсон чинь 1,2,3,4,5, 6, ...100......200 .....300.....400.....500......600.......700.......800........900........999, 1000 гээд тоолсон чинь их сонсогдож байна шүү.

Нэлээд том арга хэмжээ, сайн зохион байгуулалттай байж 1000 тэмээ уралдуулах байх шүү.

Хүүхдээр унуулах уу том хүнээр унуулах уу энэ тэр гээд асуудал их гарах байх. Тэмээ их хөөрүү амьтан. Ганц хашгирахад л хөөрөөд давхиж өгнө.

1000 тэмээний 4000 хөл тэшинэ гээд бодсон чинь ёстой үзмээр санагдчихлаа.

Үүнийгээ эртхэн зарлаад гадна дотныхны анхаарлыг сайн татвал бас сайхан л юм болох байх гэж бодож байна.

Баян-Овоо, Ханбогд тийшээ хангай шиг аймаар хүйтрэхгүй болохоор элдэв янзын арга хэмжээ зохиоход нээх хүйтнээс шантрахгүй гэж бодож байна шүү.

Юутай ч тэмээ маань ингээд Guinness-т бүртгэгдчихвэл ярих юм маань нэгээр нэмэгдэх нь дээ хэ хэ хэ.


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment