Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday 27 July 2012

Сайхан нээлт


Монголын тамирчид гарч ирэхэд ѳрѳѳндѳѳ босч зогсож ѳѳрийн хэмжээндээ хүндэтгэл үзүүллээ.

Бүтэн дѳрвѳн цаг Лондон 2012 зуны Олимпийн нээлт сүр, дуулиан, жавхаатай ѳнгѳлѳг сайхан боллоо.

Аз таарч эндхийн ѳдрийн цагаар нээлт болсон тул яхийтал үзэж дуусгалаа. Сайхан нээлт болж байна. Ноён ерѳнхийлѳгчийг харчих гээд чаддаггүй ээ. Уг нь ирсэн гэсэн байхаа.

Монголчуудыгаа гарч ирэхэд сэтгэл их хѳѳрѳѳд, босч зогсоод хүндэтгэл үзүүллээ. Эндхийхэн тайлбарлахдаа Монгол улсыг энэ Олимпод жүдо, боксоор медаль авна гэж таамаглаж байгаа гэж байна.

Бээжингийн Олимпоос ахны алтан медалиа авсан улс гэж тайлбарласан. Ёооё АНУ  одоо 530 гаруй тамирчинтай орж энэ тэр үнээр хүчтэй юмаа.

Гэхдээ Англи хамгийн олон тамирчинтай байсан л даа. Зохион байгуулж байгаа орон гээд илүү олон тамирчид оруулах эрх байдаг юм болов уу даа.

Зѳндѳѳ гоё үзүүлэх сэтгэл хѳдѳлгѳсѳн тоглолттой, Олимп сайхан эхэллээ.

Маргааш Канад улс анхны алтан медалиа авах таамагтай байгаа гэсэн шүү. Манайхан юунаас дутхав, үзүүлээд ѳгнѳ шүү дээ.

Алтан медалын тѳлѳѳ урагшаа!




0 сэтгэгдэлтэй:

Post a Comment